Эротик 18+ 2,500 ₮

Оюутны байрны “овжин шар” Оюуны ороо бусгаа явдал

Л Лемурийн нүд · 21 мин уншлага · 2026·08·04
‹ Буцах
Фонт 20px

Наяад оны төгсгөл үеийн УБДС-ийн оюутнуудын амны уншлага болсон, одоо ч дурсагддаг олон сонирхолтой явдлууд байдаг нь “овжин шар” хочит Оюунтай холбоотой болсон явдлууд бөлгөө. Нэрийг нь өөрчлөх шаардлагатайгаас Оюун гэсэн болно. Одоо нутагтаа амьдарч буй энэ эмэгтэйн туулж өнгөрүүлсэн оюутан ахуйн он жилүүд нь онцгой сонин тохиолдлоор дүүрэн байсан гэхэд хилсдэхгүй. Багш, оюутангүй л ам өрсөн дурсах авай. Шалиг самуун гэхэд ч хаашаа юм, саваагүй гэхэд ч ямар юм, нэг тийм бүсгүй байж билээ. Ааш зан алиа яруу, хэл ам хурц тунгалаг, бие хаа бодлоос үл хагацмаар нэгэн бөлгөө. Хятадуудын хэллэгээр “Тэрбумд ганцхан” гэдэг шиг тэр цагийн үеийнхэн дотроо бараг ганцаараа гэхэд хилсдэхгүй нэгэн юм. Бүсгүй хүнд юу заяах ёстойг бүгдийг нэгэн биед цуглуулж төрсөн гэж түүнийг л хэлэх байх даа. Эцэг, эхээ хөөвөл баруун аймаг болчихдог ч төрсөн газар усаар нь товловол Дархан-Уулынх гэгдэх нь гарцаагүй бөлгөө. Дашрамд өгүүлэхэд, Дарханаас төрсөн үе үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэвэл зохиотой. Тухайн үедээ л “мисс” байсан гэхэд хэн ч маргахгүй сайхан эмэгтэй л дээ. Тэр үеийн охид, бүсгүйчүүд одоогийнх шиг өмссөн зүүснээрээ нэг их ялгараад байхгүй ч өнгө төрхөөрөө өөрийн эрхгүй ялгарах ажаам. Нэгдүгээр курст нэгэн хөөрхөн охин ирснийг бусад курсын ах нар төдийгүй багш нар сэмхэн ярилцах авай. Намрын ургац хураалтаар “Найрамдал” САА явсан тэр үеийн багш, оюутны харааг чимж, сэтгэлийг гэгэлзүүлж байсан гэхэд болно. Зөвхөн энэ сургуулийн багш, оюутан бус орон нутгийн эр, эм хүмүүсийн анхаарлыг ч татаж байлаа.    
САА-д ургац хураалтад явдаг жолооч залуусын санаа байвч сачий яахин хүрэх билээ. Хонгортон шаргалтах тариан талбайд жагссан оюутнууд хоолой нийлүүлэн тэр үедээ л “хит” болж асан “Саа мөнгөн Хэрлэн” дуугаа дуулцгаан будаа тариа хураах нь нэг ёсондоо эх орныхоо их ажлын хэсгийг ч болов нугалж өгч байсан хэрэг билээ. Тэдний дунд “овжин шар” Оюун зогсоод, нөхөдтэйгээ хөг аялгуу нэгтгэн дуулангаа ажилдаа шамдаж байв аа. Ямар аавын хүү түүнийг өөрийн болгох бол гэсэн яриа ч хүртэл гарчээ. Яс юман дээр тэр их хэрсүү хүүхэд байсныг тэр үеийнхэн андахгүй. Ямар нэг болсон, болоогүй юманд орооцолдоод байхгүй. Бусадтай нэг их дотносоод сүйд ч болохгүй. Мөрөөрөө тэгсхийгээд явдаг нэлээд хэрсүү мянга мянган охидын нэг ч гэмээрсэн. Их нүүрэмгий, маш яриа мэт хэрнээ цаг нь болохоор биеэ салгаад явчихдаг онцлогтой гэж байгаа. Нийтийн бүжиг, дискотек эн тэрээр шагайна уу гэхээс эргэлдээд байдаггүй нь ч сонин. Оюутны намрын ажил ид дундаа орж байхад нэгэн яриа гарчээ. Хөвсгөлд ажиллаж байгаад ирсэн Хүрлээ гэх эртэй холбогдох болов. Ажиглаад байхнээ үнэн бололтой. Хүрлээ хаана л байна тэнд үзэгддэг болжээ. Хүрлээ бол хэний ч хараа татамгүй хөдөөгийн нэг хөрслөг хүрэн бор эр агаад хоёр хүүхдийн аав гэж сонсогдоно. Хачин юм шүү. Очиж очиж энэ олон эрсийн дундаас Хүрлээтэй учир ургуулдаг гэж ирээд л ярилцах. Олны үг ортой гэдэг юм хойно, оюутнууд усанд орох, дэлгүүр явах хэргээр САА-н төв ороход тэрээр Хүрлээг ямагт даган явах бөлгөө. Яаж ч бодсон хамгийн хачирхалтай хэрэг энэ л байлаа. Тэр явдал тэгсхийгээд цагаандаа гарсан болохоор тэдний тухай нэг их ярихаа байжээ. Уйдсан биз дээ, улсын ажилд даруулж, нухлуулсан оюутнууд.
   
Хичээлийн шинэ жил эхлэхэд тэр хоёр оюутны байрнаас хамт явах болсон нь хэвийн явдал байв. Аль ч үеийн оюутны байранд амьдрал өөрийн жамаар өрнөдөг хуультай болохоор нэг их сонин зүйл ч бас биш ээ. Аль оюутан хамт хичээлдээ явахыг хэлж барах вэ. Тэгж байтал тэр хоёр түнжин хагарснаас энэ бүх түүх эхэлсэн гэхэд болно. Хаана ч явсан хамт байсан хоёр биенээ бараг харахгүйдээ тулжээ. Зарим нь ашгүй дээ, ийм сайхан охин энэ Хүрлээгийн юунд болох вэ дээ гэж ирээд л ярьж гарлаа. Охид адтай болохоороо учрыг нь олсон юм байх. Нэг шөнө тэндхийн нэг оюутны бие муудаад түргэн дуудаж эмнэлэгт очих болоход хамт байдаг гурван охин нь хүргэх болжээ. Тэднийг гараад иртэл мань Оюун үүдний харанхуй коридорын буланд нэгэн үл таних залуутай тас тэврэлдчихсэн озолдож байгаад тааралджээ. Энэ яриа тархахад үүдний жижүүр хүүхний хэл ам бас их нэмэр болсон бололтой. Тэр явдал ч ил болж, тэр хавийн болов уу гэмээр нэгэн сэгсгэр шар залуу сургуулийн дотуур байраар эргэлдээд салахаа байсан гэдэг. Оюуны ангийнхан түүний талаар юу эс ярих билээ. Оюун хичээлдээ ч сайн, охоонд ч сайн болохыг олны ам дамжсан яриа түймэр мэт тараав. Охоондоо сайн гэдгийг нь Хүрлээг орхисонтой холбож ярьдаг. Оюун хүн л юм болохоор хэн нэгэнд дотроо онгойтол ярихыг хүсэлгүй яах билээ.
   
Ингээд ангийнхаа нэгэн охинд ийн ярьсан нь тархаж, түүнийг тун хүнд байдалд оруулжээ. Үнэн, худал нь мэдэхгүй ч тэр ингэж ярьжээ “Би Хүрлээ ахыг их хүндэлж явсан. Тэгээд ч эхнэр, хүүхэдтэй хүн тул элдвийн зүйлээс хол байх болов уу гээд дотноссон. Өөр хүн бол сууя барья гээд зовоох биз. Би багаасаа л дэндүү тачаангуй болчихсон юм. Нэг сараас илүү секс хийхгүй явж бараг чадахгүй дээ. Тэгээд хэл амнаас болгоомжлон Хүрлээ ахыг түшсэн хэрэг. Тэгтэл болж өгсөнгүй. Хүрлээ ах нөгөө ажилдаа даанч муу. Намайг өдөр, шөнөгүй ноолохоос биш огт хангадаггүй. Түрүүлээд өөрөө тавихаа л бодно. Би сүүлдээ бүр залхаад ирсэн. Манай хамаатан эгчийн гэр эзлэх далимаар хагас, бүтэн сайныг тэднийд өнгөрөөдөг байсан. Тэд хагас, бүтэн сайнд Партизаны САА-д байдаг аав, ээж дээрээ байнга очдог юм. Хүрлээ ах усанд ч орохгүй, хир үнэртүүлээд л салтаа саамаар оролдоод, үнсэж үнгээд л дайраад байдаг. “Намайг бодооч дээ” гэхээр “Тэгнэ ээ” гэчихээд л таг мартан тахиа шиг хурдан тэгчихээд хэвтээд өгдөг. Би хажууд нь жинхэнэ тачаадаж үхдэг байлаа. Сүүлдээ Хүрлээ ах бүр сууя барья гэж тэнэгтээд болдоггүй. Би уг нь анхнаасаа хэлдэг байсан. Хоёулаа сайхан найз ах, дүү хоёр байя. Би танд дасахгүй. Та тэгээд ч хоёр сайхан хүүхэдтэй, эхнэртэй хүн. Амьдралаа үрээд яах вэ. Намайг нөхөрт гартал нэг ингэсхийгээд явж байя гэж тохирсон юм.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ