Дэрэм ачаагаа ачиж хоноод өглөө гарахын өмнө хашир жолоочийн сурсан зангаар тос, шатахуун, татлага, дугуй гээд юм бүхнээ нямбайлан шалгаж дуусаад бүхээг рүүгээ тонгойн замын хүнс, пүүгээ тэргүүтнээ эвцүүлж зогстол ард нь, -Ах аа! Сайн байна уу? гэх эмэгтэй хүний дуунаар эргэж харвал 20 лав хүрээгүй байлтай булцгар шар охин зогсож байв. Дэрэм хажуудах модон хайрцаг руу нь хяламхийн харснаа төвөгшөөж байгаагаа үл нуун хайнгадуухан хариу мэндлээд хийж байсан юмаа үргэлжлүүлэв. Нөгөө охин, -Ах аа, таныг Архангай явах юм гэж сонслоо, та намайг аваад явахгүй юу? Энэ хайрцагнаас өөр ачаа бараа байхгүй. Сургууль тараад гэртээ харин гэж унаа эрж явна гэж учирлахад Дэрэм, -Би гарахдаа хүн авна гээд хэлчихсэн. Ер нь зуур замд айл хунараар орох ажилтай. Ийм яаруу, гэрээ санасан хүний аяар явж чадахгүй. Ачаа хүнд, замд шавар шалбааг ихтэй гэж шалтаглав. Уг нь тэр ганцаар гарах гэж байгаа бөгөөд хүн дайгдахаас тээршээхдээ л ингэж хэлсэн байлаа. Юмаа янзалж дуусаад явах гэтэл нөгөө охин гуйгаад ер салах янзгүйд Дэрэм дургүй ч гэсэн бас өрөвдөж авч явахаар болов. Охины нэрийг Цэцэглэн гэх агаад нүдээр олзломгүй сүрхий яриа хөөрөөтэй, аманцардуу бололтой, танилцангуут л нүүр хагарч Дэрэмээс зам зуур элдэв зүйл асууж, өөрөө амандаа орсноо шулганан ярьж явах нь бас ч зугаатай аятайхан санагдаж байлаа.
asdf asdfa
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 7 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэлд энэ нийтлэл удаан хугацаанд төлбөр төлсөнөөр хадгалагдана.