Салхинд гарах гэж найзынхаа зусланд ирсээр би хоёр хоночихжээ. Эхний өдөр ууж идэхээр элбэг сайхан л байлаа. Харин урьд өдөр найз маань хот руу яваад шөнө ирнэ гэсэн ч алга. Хүнсний нөөц бараг л дуусч нэг талх, ганц загасны шпротоос ондоо юм энд байсангүй. Харин хайрцаг тамхи, хагас шил “Хараа” надад үлдсэн байв.
Өдөржин зурагт үзэж цагийг үрэхээс өөр зүйл надад олдсонгүй. Дэмий суухаар зуслангийн дундуур сэлгүүцэх бодол байвч шиврэх бороо, сэрүүхэн үлээх салхин дор алхах нь тийм ч тааламжтай санагдаагүй учраас найзынхаа зуслангийн байшингийн цонхон доор өдөржин “Хараа” сархадаас дуртай дургүй шимж, тамхи угсруулан татаж өнгөрөөлөө.
Хүн хүлээнэ гээч үнэхээр яршигтай явдал байдаг юмсанж. Утасгүй учраас сураг гаргах боломжгүй. Бас хотоос алс газарт мөнгөгүй хүн замын унаанд хөл дүүжлэх ч аргагүй, Амьдрал ямар уйтгартай, бас залхмаар байдгийг энэ өдөр ёстой арьс махаараа мэдрэх шиг болж байлаа. Ядахад зурагтаар дандаа сонирхолгүй зүйл гарах ажээ. Чухам л сэтгүүлч Бат-Амгалангийн бичсэнчлэн “телевиз хийхийг түрсийк хийхтэй” адил санадаг өрөвдөлтэй уйтгарласан хүмүүс энэ зурагтын олон сувагт ажилладаг болалтой. Нэг үгээр би гуниглаж гүйцээд сууж байв. Бөөн бухимдсан амьтан буйдан дээр хэвтэх, суухын дунд багтарч байхдаа танихгүй чавганц таарвал хань татаж хорвоогийн хов живийг амаа урагдтал чалчихад би бэлхэн байлаа.
Цонхны цаана бороо шивэрч, зурагтаар ямар ч хоолойгүй нэг нүцгэн шахам хүүхэн огтын аягүй дуу чарлаж байтал,
– Хүн байна уу? гэх ялдам шингэн дуу сонстоход би босон харайж үүд рүү бараг л гүйж очив. Хаалга онгойж нимгэн цагаан халаадтай гуранхай улаан бүсгүй босго алхан ороод ирэхэд би найзыгаа ирж гэж санасан юм. Гэтэл тиймгүй байжээ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.