1942 оны хавар Иранаар дамжин явж байсан Андерсийн армийн Польшийн цэргүүд нутгийн нэгэн хүүгээс бяцхан хүрэн баавгайн бамбаруушийг худалдаж авчээ. Тэд түүнийг ачааны уутанд нууж, "Войтек" гэж нэрлэсэн байна. Цэргүүд түүнийг архины шилээр өтгөрүүлсэн сүү уулган өсгөжээ.
Войтек их бууны нижигнээн, цэргүүдийн инээд хөөр дунд өссөн тул өөрийгөө зэрлэг амьтан гэж огтхон ч боддоггүй байв. Тэр цэргүүдтэй нэг майханд унтаж, шилнээс нь шууд шар айраг уух дуртай, бүр тамхи зажилдаг байлаа. Ахлах офицеруудтай тааралдахдаа цэргийн ёсолгоо хийж сурсан бөгөөд нөхөдтэй (цэргүүдтэй)-гээ ноцолдохдоо хэзээ ч найзуудаа гэмтээхгүйн тулд сарвуугаа эвхэн, хумсаа гаргадаггүй байсан гэдэг.
1944 онд Польшийн корпус Италид, Монте-Кассино дахь аймшигт тулалдааны голомтод хүрч ирэв. Хаа сайгүй сум, их буу дэлбэрч, эгц уулын замаар их бууны сумтай хүнд хайрцгуудыг зөөх гэж цэргүүд туйлдан ядарч байлаа.
Войтек энэ бүхнийг ажиглаж байснаа нэгэн өдөр тэр (200 орчим килограмм жинтэй) аварга биет ачааны машины дэргэд очиж, хоёр хойд хөл дээрээ босон урд сарвуугаа сунгажээ. Цэргүүд нүдэндээ ч итгэсэнгүй. Тэд түүний сарвуу (шуу)-н дээр 45 килограмм жинтэй сумны хайрцаг тавихад Войтек эргэн их буунууд руу авч явсан байна. Дайсны галын дор олон долоо хоногийн турш сум зөөхдөө тэрээр нэг ч хайрцаг сум унагаагүй гэдэг.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.