Сэтгэл мэдрэлийн өвчтөн Сарантуяа эмнэлгээсээ оргож эмч нар дээр дооргүй эрэл сурал болцгоолоо. Түүнтэй хамт нэг өрөөнд хэвтэж байсан Цэцгээ гэгч өвчтөн “Харуй бүрий болохын үед цэнхэр цувтай хүн цонхон дээр ирж түүнийг дуудсан. Сарантуяа гарахгүй гэж орны толгойноос зуурч байсан ч нэг мэдэхэд л татагдан татагдсаар цонхны өмнө очиход урт нарийхан шөвгөр гар орж ирээд чирээд явчихсан. Бид дараа нь цонх руу очиж харвал юу ч болоогүй юм шиг байсан” гэжээ. Эмч нар Цэцгээгийн үгэнд итгэлгүй бусад өвчтөнүүдээс асуусан ч яг л тэр үгийг давтаж байлаа. Тэгээд тэр өдөр ээлжтэй байсан асрагчаас нь лавлахад “Тэр цэнхэр цувтай хүний нүүр нь их цонхигор хэр нь толгой нь их том байсан. Сарантуяаг орны толгойноос зуураад бархирах үед тэр хүний царайнаас хөхөвтөр туяа гарч өрөөний гэрлийг бүдгэрүүлж байсан” гэж ярьжээ. Эмч залуу “Энэ асрагч олон жил сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдийн дунд байсаар байгаад бас л согогтой болчхож” гэж бодсон байна. Тэгээд тэр Сарантуяагийн өвчний түүхийг нь олж уншив. Түүний өвчний түүхэнд “Гэнэтийн зүйлд цочирдсоноос болж хий юм харж ганцаараа байхаас ихэд айдаг” гэснээс өөр онц зүйл байсангүй. Харин Сарантуяа нь одон орон судлаач мэргэжилтэй бөгөөд одоо хүртэл хань ижилгүй явсан нэгэн ажээ. Бүр эцэг эхийнх нь ч овог нэр байхгүй байлаа. Эмч залууд хоёр давхрын төмөр сараалжтай цонхоор өвчтөн яагаад ч гарах боломжгүй мэт санагдаж зарим ажилчид, өвчтөнүүд хуйвалдаж байна гэж бодох болов. Тэр бээр Сарантуяагийн гэрийнх нь хаягийг олж аваад өөрөө баривчилж ирэхээр явлаа. Түүний суудаг байсан гэх таван давхар ягаан байшингийн үүдэнд сууж байсан эмгэнээс “Танай байранд Сарантуяа гэдэг хүн байдаг уу?” гэхэд эмгэн “Тийм ээ, тун сайхан охин байсан юм. Даанч болохгүй улстай нийлж яваад бусдад хорлогдчихсон юм” гэжээ. Түүний үгэнд гайхсан эмч “Ямар хүмүүс” гэвэл эмгэн “Цэнхэр цувтнууд” гэсэн байна. Тэр бээр эмгэний үгийг нэг их тоолгүй явсаар Сарантуяагийн амьдарч байсан байрны хаалгыг тогшвол нэлээд удсаны эцэст “Хэн бэ?” гэсэн хөгшин хүний дуу гарлаа.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.