Элдэв сонин 18+ 1,000 ₮

Бөөгийн тухай

Л Лемурийн нүд · 3 мин уншлага · 2026·07·25
‹ Буцах
Фонт 20px
Бөөгийн шүтээн, түүний зан үйлд авгалдай гэх нэг гол шүтээн байдаг. Энэ шүтээн нь хүний нүүрний төрхийг харуулсан үс гэзэг, сахал ээмэг сэлтээр чимэглэсэн, аманд нь сүүл өөх үмхүүлэн, тамхи нэрүүлэн байх шүтээний мануул хамгаалагч хийж байх бэлэгдэлтэй шүтээн юм.
Энэ шүтээний гол эзэн нь тухайн бөөгийн удмын нэг онго байх бөгөөд тэр онго өөрийн удам угсаагаа хамгаалан байх үүргийг авсан, мөнх тэнгэрт андгай өгсөн онго байх ба улаачийн биед буудаггүй, шүтээн юугаа манан байх гол үүрэгтэй. Энэ шүтээний домог нь :
Эхнэр нөхөр хоёр бөө амьдран суудаг бөгөөд ганц нуган хүүтэй байжээ. Нэг өдөр эхнэр удган нь айлд залагдаад явсан хойгуур, нөхөр зайрангийн тамхи дууссан тул ганц нуган хүүгээ гэртээ ганцааранг нь үлдээн, өөрөө туулайн баас түүхээр ууланд яваад ирэхэд нь ганц хүү нь усанд унан нас барсан байжээ. Эхнэр нь эргэн ирж болсон явдлыг мэдээд харамсахын ихээр харамсан, нөхрөө цээрлүүлэн толгойг нь амьд үлдээн, бие цогцосыг нь хөсөр хаян,
-Үүнээс хойш бүх бөө нарын шүтээн юуг манан сууж байг хэмээн цааз өгөн тангараг тавьсан учиртай. Энэхүү домгоос үндэслэн авгалдайнд тамхи татуулдаг болжээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ