Элдэв сонин 18+ 1,500 ₮

СҮНС ХУРААДАГ ХҮН

Л Лемурийн нүд · 4 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

Шадивлангийн зусланг мэдэхгүй хүн үгүй биз. Энэ зуслангийн хойд талын элгэн хад бүхий өндөр сүрлэг уулан дээр хошууран түрж орж ирсэн бяцхан өндөрлөгийн өвөр дээр ганц өнчин мод байгаа. Дээхэн үеэс удган мод гэж нэрлэн ойр хавийнхан хадаг яндар уяж маани мэгзэм бүхий бурхны дүрийг мөчир гишүүнээс нь өлгөсөн нь бий. Энэ модны дэргэд байшин балгасны туурь мэдэгдэхээс гадна ойр хавьд ялангуяа хошууны зүүн талаар нэлээд тааралдана. Өөрөөр хэлбэл нэлээд дээр үед энэ нутаг суурин байдлаар хүмүүс амьдарч байжээ гэдгийг гэрчилнэ. Энд Шадав гэлэнгийн хийд гэж байжээ. Эрдэмтэй номтой Шадав гэгч гэлэн хүн хүрээнээс хойшоо нэлээд алс уулын өвөрт хийд байгуулан хурал ном хурдаг байсныг тэр үедээ Шадав гэлэнгийн хийд нэрлэдэг байснаа сүүлдээ уул нэр нь сунжирсаар Шадивлангийн ам гэдэг болж бүр сүүлд энэ газар байгуулсан зусланг Шадивлангийн зуслан гэх болжээ. Мөн үүн лүгээ адил хүрээний хойд талд Шадав гэлэнгийн хийдээс нааш буга согоо элбэгтэй даан ялангуяа согоо олноороо сүрэглэн явдаг. Мод жимс ус ундаа сайтай хоёр амыг хүрээнийхэн Согоот гэж нэрлэдэг байв. Хүрээнд ойр өмнө талын амыг Өвөр согоот, арай алсхан ар талын амыг нь Ар согоот гэж нэрлэдэг байжээ. Энэ хоёр нэр цагийн саалтад сунжирсаар ар согоот нь Орсогоот, өвөр согоот нь Салхит нэртэй болж өнөөдөр Орсогоотын зуслан, Салхитийн зуслан гэж нэрлэгдэх болов. Шадав гэлэнгийн хийдийн цэцэглэлтийн үе мөн л манай улсын сүм хийдүүдийн хувь заяатай адилхан 1940—өөд оны үеэр дуусгавар болж мод чулууг нь хүртэл ойр хавийнхан зөөж дуусгаад буурь нь харлаж үлджээ. Энэ хийдийн гал голомтыг сахиж үлдсэн хамгийн сүүлчийн хүн нь “хөх” хэмээх хочтой Чанравдүлчин гэдэг лам байв. Эрдэм номтой энэ лам эрт хар болж орхимж дээл хоёроо тайлснаас баригдаж тавигдалгүй эсэн мэнд амьдарсаар сүүлд нас барсан байна. Чанравдүлчин гуай ер бусын сонин хүн байжээ. Орой харуй бүрий болмогц л гэртээ ганцаараа хэр нь дүнгэр дүнгэр яриад л эрэгтэй эмэгтэй хүмүүс хүүхэд шуугихад ярилцаад орилолдоод байдаг байсан гэдэг. Ороод очиход хэн ч байдаггүй байжээ. Тэгээд Чанравдүлчин гуайгаас танай хүн яриад байх шиг байсан юутай ярилцсан юм бэ гэхэд тэрээр: Ах нь сүнс цуглуулдаг (хураадаг юм) үхсэн хүмүүсийн сүнсийг орой харуй бүрий болох үеэр цуглуулж ирдэг. Тэд над жаргал зовлонгоо ний нуугүй ярина даа. Гэхдээ би тэдэнд тус болж чаддаггүй. Яагаад гэвэл нэгэнт нас барсан тэднийг хүн болгон төрүүлж чадахгүй. Хүн болгох эсэх, төрөл саданд нь эргүүлж төрүүлэхийг бурхны оронд л шийдэх асуудал. Бурхан багш хэн их буян хийж байсныг нь эргүүлж хүн болгон төрүүлнэ. Тэр тусмаа аливаа амьтанд тус хүргэн буян их хийж бурхан номын төөргөөр явсан хүмүүсийг үр хүүхэд садан төрөлд нь төрүүлдэг учир бий. Хэн нүгэл их хийвээс түүнийг тамын оронд тарчлаан зовоох учиртай гэж айлддаг байжээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ