Мишиг гүний хошууны баруун залгаа их шавийн нэг отог байсан юм. Богдыг хаан ширээнд сууснаас хойш тэр отгийнхон их омогтой боллоо. Хэрэг зарга болоход тэд нарын буруу ч зөв болж, зөв ч зөв болдог боллоо. Хошууны хүмүүс тэднээс айдаг байлаа. Тэр отгийнхон улам гаараад бүгдээрээ шахам хулгай хийдэг боллоо. Хавь ойрын хошуу айлын морь малыг бараг ил шахуу хөөгөөд явчдаг боллоо. Энэ айхтар хулгайч нарын тэргүүн нь Дагдан гэдэг хүн байлаа. Хулгай луйвар хоёроор Дагдангийнх баяжлаа. Дагдан, Мэргэн Шовгор гэдэг нутагтаа их нэр хүндтэй ламыг шүтдэг байжээ. Мэргэн Шовгор томоотой, мэргэн, ид шидтэй лам байсан. Тийм хир нь тэр муу хулгайчийг харж хамгаалдаг байсан юм.
Мэргэн Шовгор нэг өдөр Дагданд хэлжээ: “Дагдаан! Чи ер нь хулгай зэлгий хийхээ боливол дээр байх аа. Сум ер булцуундаа хүрлээ шүү. Чамайг дааж тээхэд хэцүү боллоо шүү” гэжээ. Дагдан “За” гэсэн боловч хулгай луйвраа хийгээд л байжээ. Нэг өдөр нутгийн баруун захын Тэрмээ уулын баруунтаа нутаглаж байсан төвд ламын 2 морийг хулгайлаад авчихжээ. Тэр лам бол уг нь монгол хүн, Төвдөд олон жил суусан учраас төвд лам гэж нэршсэн хүн юм. Төвд лам морий нь Дагдан авчихлаа гэдгийг мэдээд Гэсэрт сэржим өргөөд л байжээ. Тэгсэн чинь өнөөх Дагдан ар өвөр тийшээ таталдаж ойчоод үхлүүд хэвтэх болжээ. Тэгэхлээр морьтой хүн яаралтай Мэргэн Шовгорт явуулж “Амь авар” гэжээ. Мэргэн Шовгор ном уншаад засаг буугаар Дагдангийн зүг буудаж гэнэ. Дагдангийн өвчин гайгүй болжээ. Үүнийг Төвд лам дуулаад нэг шавийгаа Мэргэн Шовгорт явуулжээ. Тэгэхдээ хэлжээ: “Чи хүүхээ Мэргэн Шовгорт очоод Дагдан үхчихлээ гэж хэл” гэж гэнэ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.