Элдэв сонин 18+ 2,500 ₮

ЗАГАР ТАВНАН

Л Лемурийн нүд · 7 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт эрт дээр үед битүү ургасан загийн ой байсан ажээ. Тэрхүү загийн урт хоолойнуудын хооронд намаг бүрд, бамбалзууртай, зэгс хулсан түнхтэй гоц сонин үзмэр мэт өргөн говь байв. Хүн мал орж, гарч үл чадах түнэр харанхуй өтгөн шигүү, дотор нь орвол нар үзэхгүй, хэр баргийн амьтан ойртох нөхцөлгүй их чигжүү учир тэр газрыг Хар загийн хоолой гэдэг байжээ. Хар загийг Буха заг, Тэх заг, Төгөл зах гэж нутгийн хүмүүс ангилдаг байв.

Хар загийн дотор алмас буй болов гэх яриа хөөрөө гарч, нутаг усны ард олны дунд шуугиан дэгдэж байсан тэр үед ан ав хийж, говь хангай хослон нутаглаж аж төрөн амьдардаг Загар Тавнан гэдэг хүн нэгэн намрын цагт Хар загийн орчмоос гахай алаад цур (шарж) хийж идээд үлдсэнийг нь тэмээнд ачаад гэртээ харихаар “Наймаа” зам гэж алдаршсан замаар явж байтал нүдний нь буланд ямар нэгэн амьтан үзэгдэх шиг болоход нь дурангаа авч харсанд хүн гэхэд хүн биш, мал гэхэд мал биш, урьд өмнө үзээгүй сонин амьтан явахыг ажиж, цочисхийн сайн харваас хоёр гар нь газар шүргэх шахсан, бүх биедээ үстэй, хөх нь унжиж хүйсдээ хүрэх дөхсөн, хаврын тэмээний арьс шиг чилдэн хөх бор өнгөтэй, хоёр хөл дээрээ түргэн явж байгаа тийм хачин сонин амьтан байжээ. Явахдаа гараа савчин заримдаа шороо цацах мэт яваа нь ч гайхаш төрүүлжээ. Загар Тавнан айхгүй ч гэсэн зэвүү нь хүрч ямар үзэшгүй амьтан бэ? гэж бодсоор явтал нэг мэдэхэд алга болсон байжээ. Тэр үед загийн сэгсгэр гэдэг амьтан байдаг гэдгийг Загар Тавнан сонссон болохоор тэр нь юм болов уу гэж боджээ.

Загар Тавананг ирэхэд ах лам нь гэрт нь сууж байж. Ахдаа зам зуур үзсэн зүйлээ ярьсанд ах нь ямар ч ажиг, сэжиггүй, огт тоосон шинжгүй, хэзээний мэдэж үзсэн янзтайгаар:

-За дүү минь тэр алмас гэдэг амьтан даа. Их муу ёрын амьтан байгаа юм. Түүнийг үзсэн хүнд аюул тохиолддог. Эрийг нь алмас, эмийг нь шулам гэдэг. Алмас үзсэн хүний хувь заяа баахан төдгүй л гэдэг гэх зэргээр ярьжээ. Загар Тавнан дотроо элдвийг бодож суугаад:

-Одоо тэгээд яавал дээр вэ? Ах та мэрэг төлгөндөө үзэж аргалах арга учир байна уу гэсэнд ах нь үг хэлсэнгүй, амандаа ном шившиж ийш тийш харж нэлээд намжирдангуй царай гаргаж, хурууныхаа үзүүрийг хөдөлгөж байгаад:

-Чамд их муу хаяатай юм байна. Нэг бол чи эндээс зайлсугай, эсхүл алмасыг алах хэрэгтэй гэж хэлжээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ