Сандаг-Очир буюу Намхай аварга монгол эрчүүдийн сор, үнэнхүү агаа хүчтэн, эрин цагийг эзлэн төрсөн их бөх байсан юм.
Тэрбээр монгол үндэсний бөхийн түүхэнд баларшгүй ул мөрийг үлдээж, хэн нэгэн аавын хүү дахин эвдэхэд бэрхтэй дээд амжилтыг тогтоожээ. Энэ их аварга XIX зууны II хагаст Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг - Угалз уулын өвөрт/Одоогийн Булган аймгийн Сайхан сум) ард Шагдарын гуравдугаар хүү болон мэндэлжээ.
Энэ хүний цэвэр цэмцгэр, уран гоо бие бялдрын хөгжил, сэтгэл санааны дөлгөөн түвшин байдал, нөхөрсөг тусч атаа жөтөөгүй энгийн даруу сайхан чанарыг ард түмэн шагшин магтаж домог болгон үлдээжээ.
1892 оны улаагчин тахиа жилийн зуны дунд сарын хирд Сайн ноён хан аймгийн Зая гэгээний их наадамд барилдахаар яваа хэсэг бөхийн хойноос хонгор хул үрээ унасан хүүхэд дагаад салахгүй байжээ. Бөхчүүд хүүг басамжлах боловч дагасаар байсан тул “Чи наадамд барилдах санаатай юм бол бидний хэн нэгтэй нь барилдаад үз. Хэрвээ унавал гэртээ буцвал дээр биз” гэхэд жаал хүү дуртай зөвшөөрч тэдгээр бөхчүүдтэй барилдсанд нэг нь ч хүүг хаяж чадсангүй. Намхай хүү ингэж тэдэнтэй зам нийлэн явж наадамд очив.
Хол ойроос алдар цуутай мянга гаруй бөх барилдахаар ирсэн байв. Намхай хүү гурав даваад байтал, нэртэй цуутай бөхчүүд халгаж, түүнийг амлаж авахаас эмээжээ. Тийнхүү барилдсаар үзүүрт үлдэж бурангуй засгийн ёсны дагуу Зая гэгээний бөхөд бууж өгчээ.
Ингэж Халхын сайн бөх “Намхай аварга” гэдэг нэрийг 17 настайгаасаа ард олноос авч түүнээс долоон хошуу даншиг, гурван засгийн наадамд барилдаж 26 удаа түрүүлж таван удаа үзүүрлэсэн түүхтэй. Ийм алдар цуутай аварга өнөө хүртэл гараагүй юм.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.