Одоо бодоод өөрөө тайлж чаддаггүй олон хүн сонсоод үнэмшиж итгэхээргүй учралыг бодит үнэнээр нь болсон байдлаар бичихийг оролдов. Ах маань 23-тай би 13 настай байлаа. 10 ах хүн гэдэг бүр том юм бүхнийг мэддэг хашир хүн шиг надад санагддаг байсан учир ахын хэлсэн үг харсан харц зангасан заасан бүхнийг даган биелүүлнэ. Ах нэгэн өдөр маргааш хоёулаа Шийрийн хар уул хүртэл анд явна. Тэнд цөөвтөр хэдэн хар сүүлт байхыг харсан гэв. Ангийн буу үүрсэн ахын араас даган аливаад алдаа гаргаж ахдаа тус биш ус болчих вий гэж цогивол цогьж шогшвол шогшсоор үдээс хойшхон зорьсон газраа ирцгээв. Шаргал толгод намрын шар наранд улам шаргалтан харагдана. Шар ах маань хэтрүүлэлгүй хэлэхэд хэрээнээс дутахгүй сайн нүдтэй хүн байлаа. Өндөр хадны өвөрт суун алсыг хэсэг харснаа тээр алсад хэдэн хар сүүлт байна. Мордож дөхье гэв. Нэлээд яваад ажиглатал хэдэн зээр идэх нь идэж хэвтэх нь хэвтэж, зогсох нь зогсож харагдана. Ах намайг морьдтойгоо нэгэн судагт үлдээгээд дов толгодоор биеэ халхлан гүйж одов.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.