Ш.Юнгэрэн гуай Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт төрж өссөн хүн. Тэднийх Шаргын говьд байдаг цорын ганц Баянбүрд болох газар буюу одоогийн Ээвийн буудал хэмээх тээвэрчдийн буурчийн газраас 80-аад км-ийн зайтай нутагладаг байжээ. Тэнд нь Нялхсын шанд нэртэй жижигхэн булаг байгаад 1950-иад оны эхээр бузартсаны улмаас ширгэж алга болсон учраас айл амьтан нутаглах нь бүү хэл алдуул зуугуул тэмээ мал ч харагдахаа больжээ. 1940 оны хаврын адаг сарын үеэр 16 настай Юнгэрэн хүү хэдэн ботго, тормоо услахаар Нялхсын шанд дээр очжээ. Нэлээд орой болчихсон байсан юм байх. Малаа услаад дуусах үест цагаан гэгээ тасран бүрий болж байжээ. Гэнэтхэн хүүхэд часхийтэл уйлах шиг болоход эргээд хартал нүцгэн хүүхэд булгийн эхэн дээр уйлчихсан сууж байх нь тэр.
Нас бага цус шингэн байсан болоод ч тэр үү гэнэн зан гаргаад гайхасхийн дөхөж очтол нь булаг руу мөлхөөд орчихжээ. Гайхаад ч барсангүй. Булаг сайндаа л морины туурай дөнгөж далд орохоор устай байдаг. Тэгээд зөн совингоороо «чөтгөр» гэсэн айдаст автаад хэдэн тормоо булаг дээр хаячихаад Солжир хүрэн атныхаа хар гүйхээр гэртээ очоод ухаан алдан ойчжээ. Тун ч удалгүй ухаан орж бие сэтгэл нь тайвширснаар үзсэн харснаа эцэг, эхдээ өчихөд нь хар багадаа Дарвийн хүрээнд шавилан сууж байгаад хар болсон эцэг Ширнэн нь «Миний хүү, битгий ай. Тэр чинь буг чөтгөр биш. Лусын эзний хүүхэд байгаа юм.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.