Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+ 1,500 ₮

Хөхүүл гичий агнаад цээрлэл амсав

Л Лемурийн нүд · 3 мин уншлага · 2026·08·14
‹ Буцах
Фонт 20px

Байгальтай хатуу харьцвал гэсгээлийг нь дэндүү ихээр хүртдэг гэсэн бичигдээгүй хуулийг монголчууд үеийн үед сахиж биелүүлсээр ирсэн билээ. Гэвч түмний дунд дор хаяад нэг мунхаг хүмүүн байдаг хойно доо, ёс бус зүйл үйлдсэнийхээ улмаас гэсгээл цээрлэлийг нь хүлээх нь энүүхэнд. Энэ ч учраас мөрөөрөө яваа адгуусан болоод байгаль ертөнцөө хайрлаж чадаагүйн улмаас амь насаараа хохирч, цаашлаад голомтоороо сүйрсэн эмгэнэлт явдлуудаас цөөн жишээг санамж болгох үүднээс бичиглэж байна.

Өнөөдөр шинэ цагийн цээж өвчтэй баячуул хурдан унаа, галт зэвсэг ашиглан чоно авлах нь ид хаваа гайхуулах, бас чиг цусанд улайрсан манъяк зандаа ханамж авах таатай ажил нь болж хувирсан билээ. Үүнийгээ ихээхэн хөөргөдөг бөгөөд чоно агнах хиймортой ч гэх юм уу. эс бөгөөс "Ижил тэнгэртэйдээ үзэгдэж, илүү тэнгэртэйдээ алагддаг" гэсэн үгсийг нэн түрүүнд сонсчихоод савсаглан гүйх нь бий.

"Илүү тэнгэртэйдээ алагдана" гэдэг нь үнэн хэрэгтээ цахиур буу шийрлэсэн зууны тэртээх өвгөдийг хэлснээс бус нисдэг тэрэг болон жийп машинаар өдөржин элдэж давхиад бахардаж унасан хойно нь автоматаар шүршдгийг хэлдэггүй байх. Юутай ч энэ бүхнийг түр хойш нь тавиад нэгэн болсон явдлыг өгүүлье.

1995 оны хавар Төв аймгийн Лүн сумын орчимд улаан өнгийн "Ниссан патрол" машинтай явж байсан хүмүүсийн халз өмнө нэгэн гичий чоно таарчээ. /Нэгэнт уг явдлаас хойш хэтэрхий гэмээр эмгэнэлт явдлууд шил шилээ даран гарсан учраас уг хүмүүсийн нэр хаягийг нууцлан үлдээхээр шийдлээ/ Уг машинтай нөхдүүд Согоо агнаж сүүлийг нь авах зорилготой явсан бөгөөд АКМС маркийн автомат буугаар зэвсэглэсэн байжээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ