Эротик 18+ 1,500 ₮

Нэгэн түүх

Л Лемурийн нүд · 18 мин уншлага · 2026·08·14
‹ Буцах
Фонт 20px

Гадаа моддын навчис хөглөрч хүн бүр хэсэгхэн хугацааны өмнө толгой дээр нь алаглаж байсан үзэсгэлэнт навчсыг үл анзааран гишгэлэх нь аливаа зүйл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг амьд байгалийн хатуу хуулийг сануулах мэт. Өнөөдөр намрын дунд сарын шинийн арван долоон, энэ өдөр жилийн дөрвөн улирал огтлолцдог гэдэг нь үнэхээр үнэн бололтой, дөрвөн улирлын өнгө харагдах шиг санагдана. Энэ л үед өнгөрүүлсэн амьдралын минь дурсамж бүхэн сэтгэлийн үүдийг тогшин оочирлох мэт бодол минь бүр самуурч орхилоо. Намайг бодолдоо хүлэгдэн цонх ширтэн суух ахуйд гаднаас хэн нэгэн орж ирэх чимээнээр би сая нэг эргэн харвал надтай нэг өрөөнд суудаг манай ажлын Дэлгэрмаа инээд цацруулсаар өлгүүрт хувцсаа өлгөнө. Би ойрын үед нэг хэвэнд цутгасан мэт амьдралдаа жаахан сэтгэл гутраад байгаагаа мэдэх боловч амьдралаа хэрхэн сонирхолтой, адал явдалтай болгохоо үл мэднэ. Төрийн албанд ажилладаг үг дуу цөөтэй нөхөр, хуучны засвар муутайхан хоёр өрөө байр, данс тооцоо боддог миний сонирхолгүй ажил бага зэрэг нөлөөлсөн ч байж мэднэ. Манай нөхөр Цогтоо уг нь анх танилцаж байхдаа сэргэлэн цовоо, үг дуу ихтэй их л хөдөлгөөнтэй залуу байсан хэдий ч гэрлэсэнээс хойш энэ зан чанарууд нь төрөл арилжсан гэхэд болно. Үүнд миний өөдгүй зан чанрууд нөлөөлсөн ч байж болох, гэхдээ хамгийн гол нь бидний харьцаа сүүлийн нэг жил эрс муудаж байгаад л асуудлын учир байгаа юм. Ажлаа тараад нөгөө л сурсан зангаараа гэрийнхээ хаалгаар гунигтайхан явж ороход царайдаа огтхон ч баярын очгүй нөхөр минь аль хэдий нь ажлаасаа ирчихсэн зурагтын суваг гүйлгэж угтана. Би хувийн компанид ажилладаг болохоороо жаахан оройтож тардгийг Цогтоо ойлгох боловч намайг оройтож ирэхэд төдийлөн дуртай биш байгаагаа үйл хөдлөлөөрөө илэрхийлэх нь үзэн ядмаар ч юм шиг. Би түүнийг ам нээхгүй бол огт дуу гаргалгүй хоолоо хийх бөгөөд хоёул гэр доторх явган яриа төдийхөн ярилцаад л хоолоо идчихээд унтахаар хэвтэнэ. Цогтоо орондоо ормогцоо буруу хараад хэвтээд өгөх бөгөөд хааяа нэг шөнө дөлөөр дур хүсэл нь бадардаг юм уу яадаг юм намайг нэг ноолсон болоод л эргээд үхсэн юм шиг л унтаад өгөх нь түүний энэ амьдралдаа сэтгэл хангалуун бус байгааг нь илтгэх шиг санагддаг юм. Харц тулгаран ичингүйрч явсан гэгээхэн цагаа бид дурсах боловч тэр нь удалгүй хэрүүл маргаан болон хувирдгийг мэдэх болохоор бид энэ тухай ам нээхээ болиод удаж байна. Би сая нэг Дэлгэрмааг байгааг анзаарах сөхөөтөй болж гүн бодлоосоо сэрэх зуур гар утсанд минь дуудлага ирэх нь тэр, би даруй утсаа шүүрэн авбал хэн ч дуугарсангүй. Байна уу? гэж олон дахин асуусан болов ч ер хариу өгсөнгүй. Хэн нэгэн утас андуурсан бололтой гэж Дэлгэрмаад учирлаад ажилдаа шамдан орлоо. Өдөр 15 цагийн орчим дахин утсанд минь дуудлага ирэв. Мөн л шүүрэн авбал урьдын адил хэн ч дуугарсангүй, би дахин дахин асуусан боловч хэн ч хариу өгсөнгүй. Утасны минь яригч эвдэрсэн юм болов уу гэж бодох зуур хоёрхон минутын өмнө хүнтэй утсаар ярьснаа санав. Хэн нэгэн утас андуураад залгаад байна даа гэж сэтгээд төдий л ач холбогдол өгсөнгүй. Удалгүй ажил ч тарж урьдын л адилаар би гэрийнхээ зүг аядуухан гэлдэрлээ, огтхон ч гэр рүүгээ яарахгүй байгаа минь айдас төрүүлмээр ч юм шиг. Хотын гудмаар ганцаараа эцэс төгсгөлгүй алхаад л баймаар. Даанч манай ажлын газар гэрээс маань хэдэн зуухан метрт байдаг тул би зам хазайгаад хаа нэгтээ явж зүрхэлсэнгүй. Миний гэр бүлийн уур амьсгал ийм сул дорой болсон нь элэг дэвтээх үр хүүхэд байхгүйд л байна гэж би өөрийгөө тайтгаруулан алхах боловч, хүүхэд төрүүлсний дараагаар бидний харилцаа сайжрах нь юу л бол гэж нэг л итгэл төрөхгүй байх нь бүр ч их айдас төрүүлнэ. Нээх төдийд л аз жаргал, баяр хөөр хаа нэгтээ зугтаачих шиг болдог гэрийнхээ босгыг даван ороход Цогтоо мөн л ирчихсэн зурагт үзэн суух нь урьд өдрийн амьдрал минь дахин давтагдаад байгаа мэт сэтгэл гонсойлгоно. Би ч сурсан зангаараа гадуур хувцсаа өлгөөд, гараа ч угаалгүй хоол бэлтгэхээр яарах нь миний ажил орой тардагтай холбоотой гэж бодох боловч, би амралтын өдрүүдээр ч мөн адил хэн нэгэнд туугдаж буй мэт яаран хоол бэлтгэж, гэрийн ажилд нухлагддагаа өөрийн дадал гэж тайтгарана. Гэвч нөхрийнхөө ая талыг харсан даа ийн бөхөлздөгөө өөрөөсөө ч нуух шиг. Манай Цогтоо уг нь намайг хоол хий, хувцас угаа гэж зандрахгүй боловч, хэрэв тэдгээрийг цаг тухайд нь хийхгүй бол түүний харц байдал улам л хүйтэн болоод ирдэг тул би өөрийн мэдэлгүй л ханцуй шамлачихсан байдаг юм. Энэ бүхэн хэзээнээс эхэлсэн, хэзээ дуусахыг нь би үл мэдэх боловч энэ бүхэнд гарц заавал байх ёстой гэдэгт эргэлзэхгүй л байлаа. Ажлын ширээ, танил царайнууд, мөн танил хувцаснууд гэвч гэрт байснаас арай л дээр мэт. Энд хэн ч надруу хүйтэн харц шидэлж, үйл хөдөлгөөнөөрөө захирахгүй. Энэ үед миний толгойд хамгийн аз жаргалтай хүн өглөө гэрээсээ гарахдаа ажилруугаа яардаг, орой ажлаа тараад гэр рүүгээ яардаг хүнийг хэлнэ гэсэн мэргэн үгийг хэн нэгэн зохиолчын номноос харж байсан санагдана. Миний өглөө ажилруугаа яардаг минь хүйт даасан гэрээсээ л холдох гэсэн шалтаг ч юм шиг, ажлаа тараад гэр рүүгээ яарахгүй байгаа нь намайг огтхон ч аз жаргалгүй нэгэн болохыг улам бүр илтгээд ч байх шиг. Сүүлийн үед бидний амьдралд ямар нэгэн шийдвэрт алхам хийх хэрэгтэй байгааг би өдөр бүхэн мэдрэх боловч энэхүү алхамыг хэн хэзээ, хэрхэн хийхийг бурхан л мэдэх аж. Монголын нэрт хөгжмийн зохиолч Жанцанноровын “Цагаан суврага” аялгуу эгшиглэх нь сэтгэлд нэг л дотно, утсаа авалгүй тэрхүү аялгууг сонсоод л суугаад баймаар боловч өөрийн мэдэлгүй л ногоон товчин дээр дарна. Бас л утасны цаанаас хэн ч дуугарсангүй миний ярихыг сонсож байгаад хэсэг хугацааны дараа тасалчих шиг болов. Залгасан дугаарыг нэхэн харвал өчигдөр хоёр ч удаа залгаад дуугарахгүй өнгөрсөн дугаар мөн болохыг мэдээд хэн ийнхүү залгаад байгааг үл ойлгож эргэцүүлэн суух зуур утсанд минь мессэж ирэх нь тэр. Нөгөө дугаараас болохыг мэдээд яагаад ч юм би битүүхэн дотроо баярлах шиг болоод мессэжээ уншвал : – Сайн байна уу? та их сайхан хоолойтой юм гэж бичсэн байхыг үзээд хэн надруу ингэж бичдэг билээ гэж эргэцүүлсэн боловч хэн болохыг таамаглаж ч чадсангүй. Тэр даруй : – Та хэн бэ? гээд хариу илгээж орхилоо. Хэсэг хугацаа өнгөрсөн боловч өнөөх дугаараас хариу ирсэнгүй. Би дотроо хэн нэгэн гаж этгээд л тоглосон биз гэж бодоод мартах гэсэн боловч сэтгэл минь бүүр үймэрч орхих нь тэр. Миний бичсэн мессэж яваагүй юм болов уу, эсвэл хүн андуурсан юм болов уу гэж элдвийг бодох зуураа утаснаасаа хараагаа үл салгана. Дэлгэрмаа намайг анзаарсан бололтой : – Нөгөө дугаараас чинь мессэж ирээ юу? гэхэд нь би яагаад ч юм үгүй гээд худал хэлж орхилоо. Хаалганы дэргэдэх ус буцалгагчнаас цай найруулж уух санаатай зогсож байтал миний утсанд мессэж ирэх дуулдав. Би аягатай цайгаа алдах шахам ухасхийн ширээн дээрээс утсаа шүүрэн авахад Дэлгэрмаа : – Чи минь юу болж байна аа, ингэж сандарч байгаад халуун цайнд гар хөлөө түлэх нь байна ш дээ гэхэд би сая нэг жаахан тайвшраад утсаа авч харвал өнөөх дугаараас : – Таны дуунаас маш их ганцаардал, шаналал мэдрэгдэх юм, та хэрвээ хүсвэл надтай зовлон шаналалаа хуваалцаж болох юм шүү гэсэн битүүхэн утгатай хариу ирсэн байв.
 – Таны нэрийг ч мэдэхгүйгээр би таньд хамаг сэтгэлээ уудлана гэж санасан бол та эндүүрч дээ, ганцаардал, шаналалын тухайд ч гэсэн та эндүүрсэн байна гээд өнөөх дугаарт хариу бичээд орхилоо. Тэр миний дотоод сэтгэлд болж буй бүхнийг ганцаардал, шаналал гэсэн хоёрхон үгээр онож бичсэн нь нэг л хачирхалтай санагдаж би түүнээс ямар хариу ирэх бол гэхээс дотор минь халуу шатаж байв. Дэлгэрмаа намайг бараг гадарласан бололтой :
 – Нөгөө дугаараас чинь мессэж ирээд байгаа юм байна тийм үү гэснээ миний найз арай нууц амрагтай болж байгаа юм биш биз дээ гээд үл мэдэг инээмсэглэх нь улам бүр л намайг сандаргаж орхив. Үгүй ээ гэж би ахин худал хэлээд нөгөө мессэжийг дахин дахин унших зуур утсанд минь мессэж ирэхэд утасныхаа чичиргээ, дуу хоёроос цочсондоо утсаа золтой л газарт алдчихсангүй. Бондгос хийтэл цочсоныг минь Дэлгэрмаа анзаараагүйд жаахан тайвшраад мессэжийг яаран харвал :
 – Та өөрийгөө хэдий болтол хуурах вэ? та үнэхээр их ганцаардаж байгааг би мэдэж байна, та надтай сэтгэлээ хуваалцаж болно шүү дээ… гэсэн мөн л битүү утгатай зүйл бичсэн байв. Энэхүү үгсийг уншаад эргэцүүлж ч амжаагүй байтал ахин мессэж ирлээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ