Энэ явдал нэлээд хэдэн жилийн өмнө болсон гэдэг. Манай нэг найз маань Баян-Өлгий аймагт гурван жил цэргийн алба хааж байхдаа эл явдлыг нүдээр харж мэдсэн бөлгөө. Тэдний ангид цөөхөн монгол цэрэг байдгийн ихэнх нь баруун аймгийнх.
Эхэндээ хэл мэдэхгүй, зан зангаа авалцаагүй тал бүрээс нийлсэн болохоор тийм ч таатай байсангүй. Гэвч эрчүүд болсон хойно нэг мэдэхэд л танилцаж дотносон сайн найз нөхөд бололцжээ. Манай застав хилийн ойролцоо аймгийн төвөөс зайдуу болохоор ганц нэг цэргийн даргын авгай, гал тогооны хэдэн бүдүүн хүүхнийг эс тооцвол эмэгтэй хүний бараа үнэхээр ховор.
Би очсон даруйдаа Жекей гэдэг нуруулаг, том алаг нүдтэй, буржгар үстэй ер нь сүрхий царайлаг казах залуутай сайн найз бололцож, овоо ч ойлголцдог боллоо. Бид хоёр бусдыг бодвол их л сүрхий дотно, байнга хамт явдаг байсан болохоор зарим нь биднийг “гомо” ч хэмээдэг байлаа. Үнэндээ бид хоёрын дунд зөвхөн л сайн найз нөхдийн холбоо байсан хэрэг.
Хааяахан гарах амралтын цагаар хэд хэдээрээ бөөгнөрөн суугаад элдвийг ярьж гарна. Ярианы сэдэв маань нэг л мэдэхэд охид хүүхэн рүү орчихсон байна. Эрчүүд л болсон хойно юу эс ярих вэ. Ид жагсч яваа насандаа эмэгтэй хүний бараа харж, бие сэтгэл, хайр энхрийллийг мэдрэхгүй явна гэдэг өдгөө цагт бол тийм ч амаргүй гэдэг нь мэдээж хэнд ч атугай ойлгомжтой.
Жекейгийн гэр аймгийн төвд байдаг болохоор үе үе чөлөө аваад алга болж орхино. Гурав хоногийн дараа бөөн сонинтой гэсээр хоол хүнс, ааруул өрөм болсоор орж ирнэ. Сэргэлэн энэ эрийг сайн таних нэг нь хүүхний тэнгэртэй хэмээдэг нь ортой үг байлаа. Жаахан хүүхэмсэг занг нь эс тооцвол тэрбээр хэн ч харсан үнэхээр дурламаар сайхан эр.
Жекейг чөлөөгөөр гараад ирсэн өдөр цэргүүд манай тасагт цугларч түүний яриаг амтархан сонсоно. Үнэхээр тэр гурав хоногт аль хэдийнэ хэд хэдэн хүүхнийг “үзчихсэн” ирнэ. Тэгээд л нөгөө явалдсан хүүхнүүдийнхээ тэр нь тийм, энэ нь ийм гээд ёстой л өнгөтөөр ярьж гарна. Тэр үед түүний яриаг сонсч суусан цэргүүдийн тэвчээргүй нэг нь өмдөндөө тавьсан байх нь олонтаа.
Нэг удаа Жекей амласан ёсоор намайг дагуулан гурав хоногийн чөлөө авч аймгийн төв рүү явав.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.