Жинхэнэ садар самуун хүн гэж хэнийг хэлэх вэ. Энхмаа энэ талаар нэг бус удаа бодож үзсэн байна. Гэхдээ тэрбээр өөрийгөө хэзээ ч садар самуун хүүхэн гэж бодож байгаагүй, тэр бодолтой огтхон ч эвлэрдэгүй нэгэн байв. Харин нэг удаа ууланд мод хийж буй залуус дээр очиж Хүрлээ гэгч залууг харсан цагаасаа эхлэн яагаад ч юм түүнтэй ганц удаа ч болов амьдын жаргал эдэлчихээд хот руугаа буцах юмсан гэж боджээ.
Бараг хоёр метр шахуу өндөр, зангирсан булчинтай жинхэнэ ажлын мал гэж хэлж болох тэр залууг анх хараад америк маягийн эрх чөлөөтэй галзуу секс хийж үзэх хүсэлд автсан Энхмаа “Би зүгээр л хүнийхээ хувьд ийм юм бодож байна. Бие хаа сайтай эр хүнийг харсан ямар ч бүсгүйн толгойд орж ирдэг зүйлийг л бодож байгаагаас биш садар самуун завхай зайдан явдалтайдаа ингэж бодоогүй” хэмээн өөрийгөө зөвтгөж байжээ. Хүрлээ ч хотоос ирсэн ганган хүүхнийг хараад учир ургуулчих юмсан, тун зүгээр хүүхэн байна даа гэж бодсон нь ямар ч эр хүйстэн эм хүйстэнээ хараад төрдөг тэр л сониуч бодолд автсаных байлаа. Гэхдээ Хүрлээг завхай зайдан эр гэж бас хэлж болохгүй. Тэрбээр сумандаа нэр хүндтэй тракторын жолооч төдийгүй хань ижилтэй нэгэн байлаа. Цас бага зэрэг шуурсан өглөө байшингийн дүнзэн мод авахаар хотоос ирсэн хүүхэн ууланд удсан эрчүүдийн сэтгэлд энэ мэтчилэнгийн янз бүрийн бодол төрүүлсэн нь эргэлзээгүй. Энхмаагийн жолоодож ирсэн машинд бага зэрэг эвдрэл гарсан учраас тэрбээр ирсэн даруйдаа буцаж чадалгүй ууланд барьсан дүнзэн байшинд нэг өдөр саатахаар болжээ. Тэрбээр хямдыг нь бодож ууланд хулгайгаар мод бэлтгэдэг эрчүүд дээр ирсэн нь энэ байсан бөгөөд Хүрлээтэй ойр дотно танилцсаны дараа харин ч машинд нь гэнэт эвдрэл гарсан явдалд дотроо бага зэрэг баярлаж байсаныг өөрөөс нь өөр хэн ч мэдсэнгүй. Үдээс хойхно яг л Энхмаагийн бодсоноор Хүрлээ трактороо асааж Энхмааг хажуудаа суулган уулнаас доошоо бууж айл амьтанаас машины сэлбэг олж ирэх нэрийдлээр хөдөлжээ. Соц нийгмийн үеэс эхлээд ууланд удсан “ДТ-75” хэмээх трактор хэдийгээр хуучирч элэгдсэн ч гэсэн сайн эзний гарын буянаар дахиад хэдэн жил ч хөдлөх танагтай гэдэг нь илт байжээ. Ангийн арьс дэлгэж тавьсан суудал нь хүртэл цаанаа л нэг тохь тухтай байлаа. Трактор уулын уруу модны хаяа даган уруудаж явах хооронд Энхмаа зориуд Хүрлээгийн мөрийг налан “Өглөө хар үүрээр боссон болоод ч тэр үү нойр хүрээд байх чинь” гэж хэлээд худлаа үүрэглэж эхэлбэл Хүрлээ мөрөө дөхүүлж өгөн налуулсанаа “Хоёулаа энүүхэн хавьд жаахан унтаад явах юм уу” хэмээн тоглоом наргианаар хэлэхэд Энхмаа зөөлөн хурхирч хариу өгчээ.
Дөч хүрч яваа эр эм хоёрт энэнээс илүү санаа оноогоо ойлголцох арга гэж юу байх билээ. Хүрлээ трактороо хүн амьтан хараад байхааргүй газар модны сүүдэр нөмөр бараадуулан зогсоосон хойно Энхмаа ч цочин “сэрсэн” байна. Хэдийгээр гадаа тийм их хүйтэн биш, тракторын кабинд ч гэсэн дулаахан таатай уур амьсгал ноёрхож байсан боловч хоёулаа арай ч шууд өмд хамдаа тайлан нүцгэлсэнгүй. Гэхдээ Энхмаа Хүрлээгийн тэврэлт үнсэлтэнд мансууран тачаадаж эхлэхдээ бараг л өөрийн ухаанаа алдаж дэлэн хөхөө ил гарган, өмд гутлаа тайлаад эхэлсэн байна. Ийнхүү хэдхэн хормын дотор тракторын кабин дотор ноцолдож ноололдсон эр эм хоёр хээрийн салхи исгэрсэн уулын бөглүү тайгад биш тансаг дулаахан өргөөний хоймор дахь өргөн орон дээр үнэгэн хөнжил дотор байгаа юм шиг л озолдон үнсэлдэж орилолдон гийналдаад эхэлжээ. Энхмаагийн хувьд урьд өмнө нь энгэр зөрүүлж үзээгүй энэхүү хүдэр бадир эр яг л уулын баавгайн хүчирхэг савраар өөрийг нь тасар татан хаях гэж байгаа юм шиг санагдсан бөгөөд жинхэнэ эр хүний доор эм хүний ёсоор жаргал эдлэн орь дуу тавьж байх үед нь тракторын кабины завсараар шургаж орсон хүйтэн жавар нар салхи үзээгүй булбарайхан хонгыг нь чимчигнүүлэн хайрч эхэлсэнийг ч мэдрэх сөхөөгүй байлаа. Цагийн дараа трактор уулын уруу хөдөлсөн бөгөөд зам зуурын учралдаа мансуурч амарсан эр эм хоёр хоёулаа хэн хэнийгээ завхай зайдан хүмүүс гэж бодохгүй байсан нь гайхалтай. Ер нь иймэрхүү тохиолдолын учралд орсон монгол хүмүүс хэзээ ч өөрсдийгөө шалиг завхай гэж хэлүүлэх дургүй байдаг нь сонин шүү.