Соёлнаран сурталтын телбөрөө автобусанд суйлуулж хоёр хоног хоолойгоор нь хоол давсангүй, хичээлдээ ч явсангүй. "Одоо яах юм бэ… Яана аа. Ямар азаар дотуур байрныхаа мөнгийг өгсөн байсан юм бэ” л гэж бодно. Мөнгө, мөнгө л бодогдоно. Найз охидоосоо зөвлөгөө авч ажил хийхээр шийдэв. Эцэг, эх хоёр нь хамаг байдгаа шавхаж, дээрээс нь банкнаас зээл хийж байж бүтэн төлбөрийг нь өгч явуулсан билээ. Уг нь ч одоо хоёрдугаар курсийн оюутан юм чинь ажил хийх боломжтой шүү дээ гэж бодон ажлын зар өглөө. Утсаа чагнан хичээлдээ явавч зар өгснөөс хойш долоо хоног хэн ч утасдсангүй. Тиймээс бүр ч сэтгэл санаагаар унаж, байрнаасаа гарахаа ч болив. Өдөржин шаналж орон дээр хөлбөрч байтал утас нь дуугарав.
-Байна уу, зар өгсөн охин мөн үү?
-Тийм ээ, мөн байна… гэж өөрийн зрхгүй чанга дуугаар баярлан хэлэхэд,
-Ах нь их дэлгүүрийн хажууд явж байна. Чамтай хаана уулзаж болох вэ?
Хэдэн минутын дараа тэд машинд уулзав.
-Манайх гэрийн үйлчлэгчээ сарын 250 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Эхнэр Японд сурдаг учир би хүүтэйгээ амьдардаг, хүү минь долдугаар анги. Чиний хийх ажил биднийг ирэхэд гэр цэвэрхэн, хоол бэлэн, хувцас цэвэрхэн байвал болно. Өмнөх үйлчлэгч маань манайхаас юм хулгайлаад халагдсан. Гэхдээ би чамд итгэж байна. Энэ миний нэрийн хуудас, харин энэ гэрийн хаяг. Маргааш хичээлээ тараад очиж ажлаа эхлээрэй. Өөр юмгүй дээ, сайхан амраарай… Тохилог нь дэндсэн таван өрөө байр угтлаа. Өрөөнүүд цэвэрлээд сунаж унах шахав. Гэсэн ч хоол хийхээр галын өрөөнд орж хормогч зүүж, хөргөгчин дээр "Бид хоёр голдуу шөлтэй хоолонд дуртай” гэсэн бичиг хадаастай хоёр хаалгатай хөргөгчийг нь нээвэл хүнсээр хахсан байлаа. Сонгино хэрчиж нулимс будруулсан шигээ зогсож байтал хүү нь орж ирээд:
-Сайн уу эгч ээ, намайг Хүслэн гэдэг. Харин таныг…? гээд дугуйн спортын зургийн үзүүлэн болсон өрөө рүүгээ орлоо.
Хоол гаргахаар бээлийтэй зууралдаж байтал гэрийн эзэн ч ирлээ. Гурвуул хоолны ширээ тойрон суув. Соёлнарангийн шантгар хамар дээр хөлс бурзайгаад, үс нь хүртэл хөлрөөд энд тэндээ буржийж, хацар шанаагаар нь наалджээ. Тохитой айлд гэрийн үйлчлэгчээр орсондоо туйлын баяртай явна. Гэвч өдөр бүр сургалтын албанаас "Төлбөр! Төлбөр! Төлбөрөө төл!” хэмээх дарамттай учирна. Ингэж явсаар арайхийн нэг сар болж, "босс”-доо хэлж цалингаа аваад бушуухан л сургуулийн төлбөр тушаадаг банкинд тушаагаад сэтгэл нь түр ч болов амарлаа. Сар гаран болсны дараа гэрийн эзэн түүнд "Танайх сургуулиасаа хол бол манайхаас хичээлдээ явж болно шүү дээ” гэснээс хойш дуртай нь аргагүй тэднийхээс явдаг болов. Яг л гэртээ байгаа юм шиг бүгдийг сэтгэлээсээ хийдэг нь аав, хүү хоёрт таалагдана. Гэрийн эзэн ч гэрийн үйлчлэгч, хүү хоёртоо анхаарал сайн хандуулна. Чинхүрэл ажлаасаа ирээд өрөөндөө сонин гарчиглаж суудаг байх, сонингийн хуудасны чимээ л сонсддог аж. Хүү нь ч өрөөндөө хичээлээ давтаад суух бөгөөд дугуйн спорт сонирхдог болохоор хичээлээс гадуур зав зай гарвал найзуудтайгаа хотоос зайдуу гарах нь элбэг. Нэг орой Соёлнаран хичээлээ хийж дуусаад шүршүүрт ороод амрахаар хэвтэж байтал гэрийн эзэн орж ирэв. Жаахан балгажээ. Хэдэн найзууд нь нийлж жаахан суусан юм байх. Бүсгүй галын өрөөнд хоол аягалж зогстол араас нь тэвэрч аван "Ах нь эмэгтэй хүнийг, тэр тусмаа чамайг маш их хүсэх боллоо...” гэвэл Соёлнаран тулгамдсандаа халуун тогоонд гараа түлчихэв. Үнэндээ энэ сайхан ахыг орой бүр орондоо орохдоо хүсэж, сэрэл тачаалдаа дийлдэн заримдаа долоовор хуруугаараа түүнийг орлуулан оролддог байсан билээ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.