Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+ 2,000 ₮

Аврал эрсэн бяцхан охины сүнсийг амирлуулсан нь

Л Лемурийн нүд · 8 мин уншлага · 2026·08·12
‹ Буцах
Фонт 20px

Энэ бол 1990-ээд оны эхээр болсон явдал л даа.Базарын гэр бүл 1991 онд Дарханд шилжиж очжээ.Үнэндээ "Тураг ядрахаар уулаа, хүн ядрахаар урагаа" гэдгийн үлгэрээр амьдрал хүндэрсэн учраас ах, дүүгээ бараадахаар Дарханд очсон нь тэр.Тухайн үедээ Дарханд байр хямдхан байсан нь ч бас нөлөөлж л дээ.Тэднийх тун ч ядах юмгүй байранд оров.Нөхөр нь шоронд орсон Ариунзул гэдэг эмэгтэйгийнх уг байранд байсан бөгөөд төлбөрөө төлж дийлэхгүйн улмаас Базарт бараг л зүгээр шахам зарчихжээ.Тэрбээр танил талаараа хөөцөлдсөөр ордерийг нь нэр дээрээ болгосноос гадна багагүй хөрөнгө зарцуулж байж засвар хийлгэснээр нүүж оржээ.

Базарынх гурваас есөн насны хоёр хүүтэй бөгөөд эхнэр Жавзан нь багш мэргэжилтэй боловч ажил олдсонгүй.Ингээд л байрандаа орсноо Базар бусдын адил зээл аван ганзагын наймаа эргүүлдэх болжээ.

1991 оны намар оройхон Деревеньд байдаг хадмынхдаа очоод буцаж явсан Жавзан согтуу хүнээс айн зугтаж байгаад нүхэнд унаж ухаан алджээ.Азаар хүн тааралдсанаар эмнэлэгт хүргэгджээ.Төдийлөн хүнд гэмтэл аваагүй учраас эмнэлэгт гурван хоног хэвтээд гарсан байна.Эмнэлгээс гарсныхаа оройхон харанхуй өрөөндөө хуучин хувцсаа хийхээр хаалга татсан Жавзан:

Хүүе ээ? Энд хүүхэд байна ш дээ гэж дуу алдсанаа:

Чи хэний хүүхэд...Яахаараа энд сууж байдаг юм? гэж гайхсан янзтай ярихад нь нөхөр нь очжээ.

Хаана, юун хүүхэд яриад байна аа? гэхэд нь харанхуй өрөөнийхөө хаалгыг онгойлгосон хэвээр:

Тэр хайрцагны буланд жаахан охин сууж байна шүү дээ гэж ор хоосон зүйл рүү заахад нь нөхөр нь ихээхэн гайхаж:

Юу ч алга байна шүү дээ гэхэд нь эхнэр нь уурласан байдалтай:

Чи чинь сохорчихоо юу? Хөөрхөн охин уйлаад л сууж байна шүү дээ гэж өгүүлжээ.Эхнэр нь нэг л биш болохыг ухаарсан Базар маш хурдан эмч дууджээ.Түргэн тусламж ирж үзээд тодорхой онош тогтоож чадсангүй.Хий хоосон зүйл харсныг эмч нь,

Гэмтэлд ороод бие нь сайнгүй байгаа учраас хямарч, солиоролд орж байх шиг байна.Аль болохоор тайван байлга гэж хэлээд эм өгөөд явжээ.Ингээд Жавзан эм уугаад орондоо орсон байна.Шөнө дунд сэрсэн Базар эхнэрээ дэргэдээ байхгүйг мэдээд ихэд гайхжээ.Бие засч яваа юм болов уу гэж бодсон авч эхнэр нь шивэгнэж ярихыг сонсоод босчээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ