Манай эцэг Сандаг гэж хүн байсан. Манайх овоо малтай чинээлэг айл байлаа. Манай нутагт их шавийн нэг отог манай хошууны айлуудтай зэрэглэн нутагладаг байсан. 1911 онд Богдыг хаан ширээнд сууснаас хойш шавьчуудын омог их болоод хушуу айлыг элдвээр хохируулдаг болсон цаг юм. Их Шавийн Шүтэм гэдэг хүн Их Хүрээ орохоор явлаа. Тэгэхдээ манайхаас хоёр шар үхэр дараа үнийг өгнө гээд аваад явчихлаа. Тэгээд өнөөх Шүтэм нутагтаа буцаж ирсэнгүй. Өөр ч айлуудаас бас мал юм зээл аваад явчсан хүн байжээ. Нэг жил болсны дараа манай аав Сандаг, Шүтэмийн ах Лувсангийн нэг атан тэмээг барьж аваад иржээ. Тэгээд Сандаг, Лувсан хоёр заргалдаж эхэллээ. Хошуу тамгын түшмэд “Тэр атан тэмээг Лувсанд буцааж өг” гээд байхлаар манай аав Сандаг тэмээгий нь буцаан өглөө. Тэгээд хоёр шараа зүгээр алдчих нь тэр.
Гэвч тэр яам тал тохой татаад олигтой шийдвэр гаргаж өгөхгүй байжээ. Тэгэхлээр манай аав бодож очсон хамгийн чухал үгээ хэлж гэнэ. Юу гэж хэлсэн бэ? гэхэд “Холбоотой хоёр бярууны нэг нь худагт ойчиход нөгөө нь чирэгдэж бас худагт ойчдог юм. Хэрэв холбоотой таван бяруу байвал яах вэ?” гэж хэлжээ. Тэр үгний утга нь: “Хэрэв энэ хэргийг ингэж хилсээр шийтгэвэл би тамд очихдоо Лувсанг, яамны гурван түшмэлийг аваад хамт тамд ойчно” гэсэн юм байжээ. Түүнийг цаадуул бас тэгж ойлгожээ. Гэвч тэд нар шийдвэр өгөхгүй дуугай байгаад байжээ. Тэгэхлээр манай аав уурлаад яамны гадаа чөдөртэй байсан өөрийн гурван морины чөдрүүдийг тайлж хаяад хөөгөөд явах гэсэн чинь өнөөх морьд нь гэр өөдөө биш, өөр тийшээ зугтааж гэнэ. Манай аав бүр их уурлаж Лувсантай хэрэлдэх зодолдох шахаж гэнэ. Арай хийж ганц хээр морио аваад нөгөө хоёр морийг зөнд нь хаячихаад Лувсангийн зол болгочихоод гэртээ харьж ирэв.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.