Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+ 2,500 ₮

Муур

Л Лемурийн нүд · 8 мин уншлага · 2026·08·12
‹ Буцах
Фонт 20px

Энэ аймшигт явдал Ховд аймгийн Булган суманд далаад оны эхээр тохиожээ. Ховдын Булган сумыг мэдэхгүй хүн Монголд бараг байхгүй биз ээ. Байтаг богдын 10 баатрын мөнхийн дурсгалтай, Х.Бадам баатрын хөшөөтэй, хүн ам олонтой, социализмын үед ногоон онгоц тусгай хуваариар тогтмол нислэг хийдэг байсан гээд яриад байвал барагдахгүй. Бас Монголын Ташкент ч гэх.Намар жимс, ногоо нь дэлгэрэхээр жимс, жимсгэний орон болчихдогоос тэр биз. Сумын төвөөр минжит Булган гол урсах бөгөөд зөвхөн "модны инженер" ч биш, ондатр зэрэг амьтан, усны шувууд төрөл, зүйлээрээ цугладаг жинхэнэ жаргалын орон байсан ажгуу.Тэр цагт Ховдын Булганы нэр нүүр болж байсан нэгэн эр бас бий.Тэр бол Мюнхений олимпийн жүдо бөхийн 65 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн хэдий ч өнөө бидний маш сайн мэдэх болсон сэргээш гэдгийг монголчууд дотроос хамгийн түрүүнд хэрэглэсэн хүнээр тодорч, медаль, үнэмлэхээ хураалгаж явсан, хожмоо Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнуулсан Бахавайн Буядаа бөлгөө.Ингээд тоочоод явбал Ховдын Булганы түүх ундарна уу гэхээс бүдгэрэхгүй билээ.

Яг тэр цагт буюу 1970-аад оны эхээр тус нутагт Балдан гэх хүн цэрвэмээр хачин эр байжээ. Хүний санаанд оромгүй юм сэдэж, хийж явдаг болохоор хүн цэрвэмээр гэсэн хэрэг л дээ. Балдан эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдрах агаад нэгэн мууртай нийлээд ам бүл тавуулаа байжээ. Шар эрээн муур нь шарвалзаж явдаг ч хээрийн шар сүүлт хулгана хорооно уу гэхээс өөр хоргүй амьтан байсан гэдэг юм. Зүгээр л гэрт нь орогнодог төдий байсан юмдаг уу даа.

Тэгж байтал нэг удаа Балдангийн ээж, аав хоёр ирж хоножээ. Аав, ээж нь ирсэн болохоор арга байж уу, баяр хөөр болж, шинэ шөл гарган гэр бүлийн бяцхан найр нийсэн байна. Тэр үед яагаад ч юм ээж нь "Танай энэ муур нүдэнд нэг л хүйтэн харагдах юм" гэжээ. Зүв зүгээр мөрөөр байсан муурыг эх нь ад үзэхийг хараад нэг их юм бодолгүй өнгөрчээ. Тэгсээр байгаад шөнө дөл болсон тул бүгд амарцгаажээ. Ид нойрон дундаа байтал эх нь гэнэт хашгиран харааж гарчээ. Цочоод гэрэл асааж лаа баривал, "Үхээрийн муу муур амьсгал бөглөж алах нь. Нүүрэн дээр хэвтдэг байна шүү, муу лүд чинь" гээд л босоод иржээ. Муур чухам яагаад зөвхөн эмгэнд халдсан нь сонин юм. Тэгээд уурссан эмгэн бараг нойргүй хоножээ. Ер нь муу ёр гэж үзсэн бололтой. "Нааш явмааргүй санагдаад байсан юм. Аав чинь л явъя гээд болоогүй дээ. Түүнээс биш ийм муу ёрын юм руу юу боллоо гэж зүглэх вэ" гээд л үглээд байж. Арайхийж нарны бараа харсан эцэг, эх хоёр нь жаахан зан муутайхан шиг явцгаажээ. Тэднийг яваад хэд хонож байтал гэнэтийн хэл ирсэн байна. "Ээжийн чинь бие тааруу байна. Хурдхан ир" гэжээ. Хэл хүргэж ирсэн хүнтэй дөрөө харшуулаад буучихжээ. Хэдхэн хоногийн өмнө зүв зүгээр байсан эх нь бүр нүднээс гарчихсан байж. Ямар ч өвчин туссан ийнхүү гэнэт муудах учиргүй билээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ