Нараа ойрын хоёр, гурван жил уулзалдаагүй байсан дээд сургуулийнхаа нэг найзтай уулзахаар худлаа шалтаг хэлж, ажлаасаа чөлөө аваад гарч алхлаа. Найз Аринжак нь өөр нэг найзынхаа хамтаар ирчихсэн түүнийг хүлээж байв. Тэд багшийн дээдийн ойролцоох нэгэн PUB-д орж сууцгаалаа. Ингээд найзууд зөөгч дуудан архи, пиво захиалцгаав.
Хэсэг хугацаа өнгөрөхөд тэд хэдэн шил пивоны ард гарч, ам нь халцгааж эхэлсэн бөгөөд уулзаагүй удсаныг ч хэлэх үү, найзуудын хувьд ярих зүйл их байлаа. Оюутан ахуй цагийнхаа нөхөрлөлөөс өгсүүлээд одоо хаана хэрхэн ажиллаж, амьдарч байгаа тухайгаа хүүрнэв. Гэвч тэдний энэ уулзалт анхнаасаа төлөвлөгдөөгүй байсан учир үргэлжлүүлэн уух гэтэл халаасан нь нэлээд нимгэрчээ. Нараагийн хувьд ойрд уулзаагүй найз болоод шинээр танилцсан найзуудтайгаа ийн сууж ярилцах нь нэн таатай санагдав. Иймд тэрээр хотод орж ирээд нэлээд хэдэн жил болж буй ууж, идэх дуртай нутгийнхаа хоёр залууг дуудаж тэднээр “дайлуулах” санаа олов. Ингээд тэдгээрийн нэг рүү залган: “Үдшийг хамт өнгөрүүлэх хэдэн хүүхэн байна. Та хоёр багшийн дээдийн ойролцоо хүрээд ир” хэмээн дууджээ.
Тэгээд өнөөх хоёр найздаа “тооцоогоо хэсэг байж байгаад хийе. Хэдүүлээ нэмж захиалая. Удахгүй манай нутгийн хоёр залуу ирнэ, тэд ирээд тооцоо хийчихнэ” гээд ахиад ууцгаалаа. Гэтэл тэдний сэтгэл хөөрснийг ч хэлэх үү, уусан архи нь хэтэрснийг ч хэлэх үү бүгд “тасрах” талдаа болцгоов. Энэ үед найз Аринжакыг нь авахаар гэрийхнээс нь хүн ирж хамт явсан найзынх нь хамтаар авч оджээ.
Харин Нараагийн хувьд ширээгээ дэрлэн унтаж хоцорсон байв. Удалгүй хэн нэгэн түүнийг дугтран сэрээж тооцоогоо хийхийг хүссэнээр баахан төлбөрт уначихсанаа мэдэв. Тэрээр түрийвчээ ухтал 10,000 гаруйхан төгрөгнөөс өөр юм алга байжээ. Цаг жаахан орой болсныг ч хэлэх үү түүнд дуудаад тооцоог нь хийчих хүн санаанд нь орсонгүй. Ингээд яах тухайгаа бодож суутал утсанд нь түүнтэй сүүлийн хоёр саруй утсаар харилцаж буй бүсгүйгээс нь мессеж ирлээ. Тэгээд түүн рүү залган болсон учир явдлаа хэлж түүнийг ирж тооцоогоо хийж өгөхийг хүсчээ. Тухайн бүсгүйтэй анх мессежээр танилцсан бөгөөд өдийг хүртэл уулзалдаагүй явсан нь энэ ажгуу.
Хэсэг хугацааны дараа хар өнгийн өмдтэй, дээгүүрээ хүрэн өнгийн савхи өмссөн цагаан царайтай, шаргал үс бүхий туранхайвтар, өндөр гуалиг бүсгүй түүний хажууд ирлээ. Энэ нь түүнд сэтгэлээ харамгүй хуваалцаж, сэтгэлийн дэм хайрладаг болоод байсан өнөөх бүсгүй нь ажээ. Түүний нэрийг Ариунаа гэх бөгөөд анагаахын сургуулийн төгсөх курсын оюутан юмсанж. Тэрээр түүний тооцоог хийчихээд PUB-аас дагуулан гарав. Тэд хөтөлцөн алхсаар нэгэн түшлэгтэй сандал дээр ирж хэсэг сууцгаав.
Энэ үед Нараагийн толгой ч сэргэх янз орж уулзахыг маш ихээр хүсээд байсан уг бүсгүйтэйгээ зэрэгцээд сууж буйгаа хараад ихэд баярлангуй байлаа. Тэрээр өнөөдөр болсон явдалаа түүнд ярих зууртаа үсийг нь хааяахан илбэх нь бүдэгхэн сартай, намрын тэнгэр доор содон тусах авай.
Уусан архи нь гарч буйг ч хэлэх үү өөр мэдрэмж төрж бүсгүйн булбарайхан уруулыг удаан гэгчийн сорон үнслээ. Нараагийн хувьд нэгэн мэдээллийн байгууллагад сэтгүүлчээр ажилладаг бөгөөд түүний ажлынх нь газар тэдний сууж буй газрын ойролцоохон нь харагдлаа.
Иймд Ариунааг өөрийнхөө ажил руу орж хэсэг суухыг хүсээд түүнийг хөтлөн байгууллагынхаа үүдэнд очиж, хаалгыг нь нүдээд жижүүр өвгөнөөс өрөөнийхөө түлхүүрийг авч ажил руугаа орлоо. Тэрээр өөрийн суудаг ширээн дээрээ ирж комъпютерээ асаагаад хийдэг ажлаа танилцуулж, өөрийн бичиж туурвисан зарим зүйлсээ үзүүлэхээр Ариунааг өвөр дээрээ суулгав. Энэ зууртаа түүний гуян дээр гараа тавин дээш, доош гүйлгэн илбэж байлаа. Нам гүмхэн орчинд хоёулахнаа ийн суугаа нь тэдний хэн хэнийх нь хувьд сэрэл мэдрэмжийг төрүүлж байгаа бололтой хэсэг хугацаанд биесээ ширтэн дуугaa хураацгаав. Төд удалгүй Нараа зүүн гараараа түүний энгэр өөд ноцож хөхийг нь зөөлөн имэрлээ. Улмаар гараа цааш лавшруулсаар цамцных нь цаагуур хийж томбогорхон хөхийг нь барьж, толгойг нь ил гаргаад үмхэлэв.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.