Эротик 18+ 2,000 ₮

Хээрийн зэрлэг жимс шиг чиний ааг амт, уруулын бал

Л Лемурийн нүд · 34 мин уншлага · 2026·08·11
‹ Буцах
Фонт 20px

Эмэгтэй хүний бачимдан хашгирах дуунаар шөнө дөл болтол "айпад"-аа "тэврэн" хэвтэж байсан би цочин бослоо. Халаадаа нөмрөөд үүд рүү очиход хаалганы цаана эмэгтэй хүний арга ядсан дуугаар мэгшин уйлах дуу сонсогдоход хаалганд чихээ нааж, хэрэгт дурлав. Уйлах эмэгтэйтэй хамт нэг эмэгтэй хүн, нэг эрэгтэй хүн ярилцаад байгаа сонсогдов. Дурангаараа харах гэтэл хэн нэгэн байрны дэггүй багачууд бохь наагаад "бөглөж" орхижээ. "Хаалганы хонх дуугаргаад амар заяа үзүүлэхгүй нь ээ. Цагдаа дуудаад өгчихвөл яасан юм бэ?" гэж эмэгтэй хүн хэлэхэд эрэгтэй хүний аргил бүдүүн дуу гарч "Ингээд орхисон нь дээр. Цагдаа ирвэл "ухаж төнхөөд" шал балай юм болно" гэж цааргалах ажээ. "Чам муу "банзлаас" хамаг хэрэг үүсэж байгаа юм. Зүгээр мөрөөрөө явахгүй хаа явсан газраа охид хүүхнүүдийн толгой эргүүлж явдаг дүүрчихсэн хулгайч шүү. Би унтаж амармаар байна шүү. Энэ муу сэгсийсэн алмасаа эндээс түргэн зайлуулаач чи" гэж эмэгтэй хоолой нь хяхтнан хэлэхэд эрэгтэй нь цаад эмэгтэйд хэлж байгаа бололтой "Чи яасан хүний амьдралд гай болсон новш вэ. Эндээс хурдан далд ор" гэж хөөх аж. "Яваач ээ тэнэг ээ, битгий хүнд гай болоод бай. Босооч. Хурдан зайлаад өг" гэж эрэгтэйг зандрахад эмэгтэй нь хажуугаас нь " Чи одоо хэнд эрхлээд байгаа юм бэ? Наад залуу чинь миний нөхөр. Чам шиг хөдөөний сайран хацартад олдохгүй сайхан залуу. Дахиж "нүдүүлье" гээгүй юм бол нүднээс хурдан далд ор" гэж давшилна. Нөгөө бүсгүй нь босохгүй байгаа бололтой уйлаад байх юм. "Өргөөд доошоо шидчих. Яасан хүний үгэнд ордоггүй дургүй хүргэсэн хог вэ. Алив, Буянаа, дороос нь өргө... Новш минь чи юу гэж далимдуулаад байнаа?" "Яасан юм бэ? Санаандгүй мөөмөнд нь хүрчихлээ" Арай доошоо шат руу шидэхгүй байлгүй дээ гэж бодож байтал түсхийгээд шат руу бүгдээрээ өнхөрч унах сонсогдов. Ёо ёо гэж зэрэг орилдоод, нуруу бөгс гэж хараах дуулдана.
Тэр хооронд би хаалгаа хурдан онгойлгоод дуранд наасан бохийг авч амжлаа. Шатны доошоо харвал тэр дор хүмүүсийн хүндээр амьсгалах, хараал зүхэл болох дуу хадна. Хаалганы дуугаар эхнэр нөхөр хоёр "Хүн гарч ирэхээс өмнө гарч зугатъя. Энэний толгойноос цус гоожиж байна" гэж хэлэх сонсогдлоо. Шат тожигнуулан тэднийг доош "зугатсаны" дараа би бүрэн чөлөөтэй болж шатны дор орцны хана түшин ёолох бүсгүйг олж харав. Задгай унжих өтгөн хар үснээс нь улаан цус нүүр рүү нь олгойдон урсана. Ийм юм харсан эмэгтэй хүн яаж зүгээр байх вэ дээ. Би бүсгүй рүү очиж "Яаж байна? Босож чадах уу? Манайд ороод цусаа цэвэрлэ" гэж гуйлаа. "Зүгээр ээ, намайг орхи." "Юу ярьж байгаа юм бэ? Толгойноос чинь цус гараад байна. Цус алдаад үхвэл яана" "Хамаагүй хамаагүй. Чи намайг орхи. Үхсэн нь дээр надад..." "Чи ингэж болохгүй. Манайд ороод цусаа тогтоохыг бод. Босох гээд үз дээ" гээд би түүнийг хүчээр татлаа. Надаас нэг олон насаар эгчгүй тэр бүсгүй лав хорин гурваас хэтрэхгүй. Харин өндөр нуруулаг болохоор хүнд юм аа. Ер нь махлагдуу талдаа шүү. Их эршүүд ажээ.
Намайг сугадан босгох гэж хамаг хүчээ шавхаж байхад нэг гараараа шал тулаад өөрөө босоод ирлээ. Түүний дэргэд бол би хариугүй хүүхэд шиг намхан байлаа. Бүсгүй миний тусалцаагүй хана түшин алхсаар гэрт минь орж ирэв. Хаалгаа дангинатал түгжсэнийхээ дараа би бүсгүйг дагуулан усны өрөөндөө орлоо. Түүнийг хүйтэн усаар толгойныхоо цусыг шавших хооронд би марль хөвөн олж ирэв. Учир явдлыг нь оньсого шиг тааварлаж ядан байсан би толгойгоо хананд хэгз цохиулсан бүсгүйг дотроо өрөвдөж байлаа. Цусыг нь тогтоож толгойг нь боож өгөөд цус болсон цамцыг нь тайлуулж угаагаад, банны өрөөний хэцэн дээр байсан ахынхаа угаасан цамцыг өмсгөв. Хэдэн хормын дараа бид хоёр гал зуухны өрөөнд өөд өөдөөсөө харан халуун кофе ууж суулаа. Одоо тэр бага зэрэг тайвширсан боловч нүдний аньсган дээр нь нулимс гялтагнаад, мяраалаг том хөхтэй цээж нь уралдааны морь шиг түхэлзэн амьсгаадна. Гил хар үстэй, торомгор том алаг нүдтэй бүсгүй ажээ.
Түүний сэтгэлийн шаналан далайн хар шуурга цунамигаас дутахгүй "шуурч" байгаа даа гэж бодсон би орцонд юу болоод өнгөрсөнийг асууж зүрхэлсэнгүй. Кофе ууж, бас миний найрсаг занд талархсан бүсгүй хэсэг чимээгүй сууж байсанаа өөрөө яриа өдлөө. Тэр нилээд аманцар бололтой гал зуухыг эргүүлэн тойруулан харсанаа,
-Гал зуухаа сайхан тохижуулжээ гээд миний зүг сайхан алаг нүдээрээ тунаран харж, -Чи гэртээ ганцаараа байгаа юм аа гэлээ.
-Тиймээ. Ганцаараа...
-Нууц биш бол чи хэдүүлээ амьдардаг юм бэ?
-Ахтайгаа хоёулаа.
-Ах чинь байхгүй байгаа юмуу?
-Байхгүй. Ах хөдөө уурхайд ажилладаг юм.
-Чи оюутан уу?
-Тиймээ, сурч байна.
-Чи энэ хажуу айлаа сайн мэдэх үү?
-Хорин таван номер уу?
-Тиймээ, хорин таван номер...
-Авгай нь саяхан төрсөн шүү дээ. Нэг ах эгч хоёр амьдраад хэдэн жил болж байна.
-Өөр хүмүүс байдаг уу?
-Байсан юм аа.
Энэ Буянаа ахын хадам аав ээж хоёр байсан л даа. Гурван жилийн өмнө хөдөө явж байгаад машинтайгаа осолдож, нас барцгаасан. Хуучны хур хөрөнгөтэй баян хүмүүс байсан гэж хүмүүс ярьдаг. Хүргэн хүүтэйгээ таардаггүй байсан тул хүргэн хүү нь машиныг нь засах нэрээр нэг "муу юм" хийчихлээ гэцгээдэг. Уулын уруу гэнэт тооромсоггүй болоод эрчээрээ өнхөрсөн гэдэг... Гэхэдээ би сайн мэдэхгүй. Байрны хүмүүс эд нарт жаахан дургүй байдаг юм. Юунаас болоод тэгдэгийг нь ч би мэдэхгүй. Гаднаас нь харахад нүдэнд дулаахан л хосууд байдаг гэж би түүнд хамаг мэддэгээ ярилаа. Гэвч Буянаа ахын надтай тааралдах болгондоо талимаарсан харц шидэж "Орцны гүнжээр юу байна даа?" гэж инээмсэглэдэгийг хэлсэнгүй. Заримдаа ментолтой бохь халааснаасаа гаргаж өгдөгийг дурьдсангүй. Надтай нас ойролцоо энэ залуу бүсгүйгийн толгойг "эргүүлж" ямар нэгэн муу зүйл хийсэнийг гадарлаж эхэлсэн тул бүсгүйг Буянаа ахтай "танилцсан" түүхээ хуучлахаас өмнө тэр хүнийг "ямар муухай хүн бэ?" гэж хар буусан байсан юм. -Орой болжээ. Хоноод яв даа гээд би түүнд ахын орны даавууг сольж ор засах гэтэл бүсгүй, -Танихгүй хүний орон дээр унтаад яах вэ. Хэрүүл уруул хийж яваа хэсүүл хүн эр хүний орон дээр унтаж таарахгүй. Чи шалан дээр дэвсэх юм шидчих. Хөдөөний бориг надад нөмрөөд хэвтвэл юу ч байсан яах вэ гэж татгалзав. Би орныхоо өмнө гудас дэвсэж түүнд унтах газар бэлтгэв.
Орондоо ороод гэнэт мартсанаа санасан мэт би, -Толгой чинь өвдөж байна уу? Анальгин бий шүү гэхэд тэр тоосон шинжгүй, -Зүгээр дээ, толгой өвдөх нь гайгүй байна. Харин зүрхний эм байвал... гэж зөөлөн асуув. -Зүрхний эм гэж харин байхгүй шүү. Ах бид хоёр тийм эм хэрэглэж үзээгүй гэхэд -Ах чинь хань ижилгүй залуу хүн үү? гэж бүсгүй эмэгтэй хүний зангаар сонирхов. -Би хорьтой, ах гуч хүрч байгаа. Миний ах чинь сайн хүн шүү дээ. Хөдөө уурхайд экскаватор барьдаг хүн. -Уучлаарай, ахаас чинь өөр хүн байдаггүй юмуу? -Аав ээж минь намайг аравтай байхад өнгөрсөн юмаа... -Уучлаарай... Миний ээж ч гэсэн өнгөрөөд удаж байна. Аавтайгаа л хоёулаа хүн шүү дээ. Ээжээс хойш аавын архинд донтох нь тэвчишгүй болсон. Нээрээ, хоёулаа танилцаагүй байгаа юм байна шүү дээ. Намайг Энхмаа гэдэг. Чамайг?... -Ямар сонин юм бэ? Бидний нэр ойролцоо юм аа. -Бас Энхээ юу? -Үгүй ээ, тун ойролцоо. Энхриймаа гэдэг. -Нээрэн, ямар адилхан юм бэ? Энхмаа, Энхриймаа... Чи унаган хотынх уу? -Тиймээ би хотынх... -Би бол Сэлэнгийн охин доо. Манай сум төмөр замын өртөөтэй болохоор явуулын хүмүүс их явдаг газар. Архи спирт тасрахгүй. Аавын архи уудагыг болиулах гэж би их хөөцөлдсөн. Сүүлдээ дийлэхгүй болоод зөнгөөр нь орхисон л доо. Аав комбайнчин хүн болохоор жилийн гурван улиралд "салгалаад" комбайн, трактор бариад тостой хутгалдаад явна. Ажилгүй үедээ нөгөө шилтэй цэнхэртэйгээ "найзална" шүү дээ.
Хэлээд үгэнд орохгүй хүнийг үхэхгүй амьд мэнд явбал боллоо гэж бодох болсон. Ээжээс хойш би сургуулиа орхиод үнээ малтай "зууралдсан" хүн. Хэдэн гахай, тахиатай. Аав хүнсний ногоо тарина. Тэр бүгдийг боловсруулж, хадгалж, борлуулж худалдах хамаг ажлыг би хийнэ. Эхлээд ганц эмэгтэй хүн хэцүү байсан л даа. Яваандаа тэгээд сурчихсан шүү... Өртөөний дэргэд дэлгүүртэй. Сүү, цагаан идээ, ааруул хурууд, төмс ногоо, дарсан жимс жимсгэнээ худалдана. Өртөө зөрлөгтэй тул суудлын вагон зогсох хооронд овоо хэдэн төгрөг олно. Ноднин жилээс би өөрийн нэр дээр хоршоо байгуулсан юм. Жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих төсөлд багтахаар хотоос ирсэн төлөөлөгчидтэй очиж уулзахаар сумын буудалд очлоо. Тэнд би нүдэнд дулаахан, биерхүү өндөр залуу олж харсан нь энэ Буянаа билээ. Нутгийн давжаа, хөөрүү залуучуудыг бодоход жинхэнэ эр хүн шиг харагдсаныг нуугаад яах вэ. Эр хүн болохоор намайг хараад сээтэн хаяж байгааг би ч нэг муу юм мэдэлгүй дээ. Тэгэхээс тэгэх гэсэн шиг наалинхайтан аашилж, Буянаагийн сэтгэлд "итгэл" төрүүлээд орхилоо. Хоёр хоногийн дараа үнээгээ сааж байтал Буянаа машинтай давхиж ирлээ. Тэр хоёр хоногт би ч түүнийг үгүйлсэн юм шүү. Хэзээ ч хүнд уруу татагдаж байгаагүй би эрэгтэй хүнийг чин зүрхнээсээ тэгж хайрлана гэж огт бодоогүй. Царайлаг, соёлтой, албаны "том" хүн.
Миний амьдрал аж ахуйтай танилцаж, хэд хоног манай гэр, ногооны талбай, дэлгүүрээр эргэлдэж, найз хүүхнүүдийн минь нүдийг "бүлтийлгэв". Найз хүүхнүүд маань намайг төрөл арилжтал будаж гоодож, тэрийгээ өмс, энийгээ соль гээд намайг нийслэл хотод миссийн тэмцээнд явуулах гэж байгаа юм шиг хөл хөөрцөг боллоо. Миний "буянаар" найз хүүхнүүдийн маань хоёр нь "төсөл"-д хамрагдаж, зээл авахаар болов. Би ч түүнийг гэртээ ирэхэд байгаагаараа зочилж, ааваар хонь гаргуулж, тогооны хорхог амсуулав. Аавд архи өгч "авилгадаад" Хараа руу загасанд явуулж, тул загасны махаар дайллаа. Аав ч "хүндэт зочны" хөлд хэд хоног нэвширтэл уув. Түүнийг явахад би найз хүүхнүүдтэй нийлэн "үдэн гаргалтын бяцхан цайллага" зохиож, дарсан жимс, ногоо, өөрсдийн гараар "нэрсэн" нэрмэл ч өгч явууллаа... Түүнийг явсанаас хойш би сэтгэл минь гэгэг гэгэг хийгээд хэдэн өдөр газар олж гишгихгүй, зүрх минь хөөрөн булгилж байсан юм. Арайхийн тайвшраад ажил төрлөө эрхэлж явтал тэр над руу утастадлаа. Аймаг дээр ажлаар ирсэн гэнэ. Намайг ирж уулзаач гэж урилаа. Зээл авч, гурван хүн ажилдаа туслуулахаар авсан би барьж байсан үнээний фермийн дулаан саравчаа дуусгалгүй орхиод, хамаг өөдтэй хувцсаа сольж өмсөөд аймаг руу гарч одов. Түүний буусан буудал руу таксигаар очиж явахадаа би өөрийгөө удирдан зогсоож чадахаасаа өнгөрсөнөө мэдсэн юм. Ой ухаан минь "хяналт"-аа алджээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ