Ганцхан цаг тэсчихвэл ажил тарах ч боллоо доо хэмээн бодон суудал дээрээ хагас эргэсэн Навчаагийн гар утсанд дуудлага ирж буй нь мэдрэгдэн хөх нь чичрэв. Гар утасныхаа дуудлагыг хааж, мэдрэгч дээр нь тохируулан хөхнийхөө завсар хавчуулсан Навчаа бүтэн биений массаж хийлгэн нам унтаж байгаа үйлчлүүлэгчээ алчуураар нь хучаад утсаа авахаар сэмхэн өндийлөө…
Утасныхаа товчин дээр дарахтай зэрэгцэн гараараа амаа даран өлмий дээрээ алхалсаар үүдний сандал дээр тухалсан Навчааг багынх нь найз болох Сэндэр өнөөдөр ажлаа эртхэн дуусгаад гэртээ ирэхийг урих, зарлигдахын дундуур даалгав. Найзынхаа даалгаврыг хүлээн авч байгаагаа мэдэгдэн удахгүй очихоо амлахтай зэрэгцэн Навчаагийн зүүн талын хөхний товч жирсхийх нь сэтгэлд нэг л таатай мэдрэмжийг төрүүлэх. “Зам түгжрэлтэй байгааг мэдэж байгаа биз дээ. Гэхдээ найз нь хүлээлгэхгүй очно оо. Харин биднээс гадна ямар зочид байгааг мэдмээр байна” хэмээн өгүүлсэн түүнд Сэндэр “тасархай залуус ирнэ. Чамд таалагдана аа. Санаа зоволтгүй” гээд утсаа салгачихлаа. Сэтгэл нь гэгэлзсэн Навчаа ажлаа тарахыг ч хүлээсэнгүй, гэр рүүгээ таксидчихав. Магадгүй яарах ёстой юм шиг, яарахгүй бол догдлоод байгаа тэр л зүйл нь орхиод явчих юм шиг яарсаар гэртээ ирсэн тэрбээр хувцасныхаа шүүгээний үүдэнд тийм ч удаан эргэлдсэнгүй, сонголтоо хийчихлээ. Энгэр нь задгай, нимгэн, бие нэвт гэрэлтэх торон цамцан дээр өнгө хоршуулан богино банзал өмсөн, хээтэй, торон хар тирко өлмий нь цоорхой туфлиэр гангарсан тэрбээр өөрийгөө их л сэтгэл хангалуун хараад сэтгэл ханамжтай гэрээсээ гарлаа.
Хэдийгээр цахилгаан шат зогссон байсан ч таван давхарт торох юмгүй алхаад гарчихсан, нэг л мэдэхэд хаалганы хонхыг нь зөөлхөн дарж зогсоогоо мэдсэн Навчаа гэнэт өөрөөсөө ичих шиг болж, сэтгэл нь хөндүүрлэсэн ч хаалгаа бүтнээр нь дэлгэн нүүр дүүрэн инээмсэглэх усан цэнхэр даашинзтай найзыгаа хараад бодлоо ор тас мартчих нь тэр… Сэндэр найз залуугийн хамт гурван өрөө байранд амьдрах болоод удаагүй. Намуухан хөгжим, ширээ дүүрэн амттан… хамгийн гол нь Сэндэрийн найзаас гадна өмнө нь зүсийг нь харж байгаагүй атлаа аль хэдийнэ танил мэт нэг л дотно харагдах царайлаг залуус…
Навчаа маань ч сайхан бүсгүй. Хэн ч харсан эргэж харам сайхан. Магадгүй өөлсөн хүнд бага зэрэг онигор нүдтэй болохоос нүд шүд, нуруу туруу тэгш сайхан бүсгүй… Сэндэрийн найзууд найрлаад эхэлсэн байсан болохоор ерөнхийдөө халчихсан, хагарчихсан ёстой л галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй гэдэг шиг хөөрчихсөн байлаа.
Нүд унагам сайхан бүсгүйг харсан залуус уралдан дайлж, цайлсаар нэг л мэдэхэд унаган багын найзууд шиг болсон байлаа. Найр хавтгайрч, тэр хэрээр яриа ч хавтгайрч, шалиг хэлбэрт шилжин задгайрч эхлэх үед Сэндэрийн найз залуутайгаа нялууран үнсэлцэх олширч, тэр хэрээр шинэхэн танил залуус Навчаагийн хоёр талаас шахан сууж, таатай нь аргагүй инээд алдах нь ихэслээ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.