Муур эзнээ үхээсэй гэж шөнө бүр гэрээ гурав тойрдог, харин нохой эзнээ үхчих вий гэж мөн л шөнө бүр гэрээ гурав тойрдог гэсэн яриа байдаг. Тиймдээ ч монголчууд муурыг чөтгөрийн нохой гэж үзэж төдийлөн таатай байдаггүй. Тэр ч бүү хэл шарил хадгалж байгаа газар муурыг ойртуулахаас маш их цээрлэдэг. Энэ үнэхээр учиртайг 1980-аад оны эхээр Говь—Алтай аймгийн ойролцоо байдаг Хонгорын бууц гэдэг газар болсон хэрэг явдал гэрчилнэ. Алтай хотоос гучаадхан км-ийн зайтай орших эл өвөлжөөнд айл нутаглах нь бүү хэл ойр хавиар адуу мал үзэгддэггүй. Хэдэн жилийн өмнө болсон Баянхонгорын зуднаар тусламжийн бараа хүргэж явсан С. Очирбаатар гэдэг жолооч эр ажлынхаа далимаар Говь—Алтайн Дарви суманд байдаг хадмындаа очихоор Баянхонгорын нутагт байдаг Үнээн усны фермээс шөнө дүл болж байхад гарч давхиад Алтай орж чадалгүй төөрчихжээ. Баянхонгорт зуд турхан болоод байсан учраас нэгэн балархай жим дов толгодоор хөтөлж явсаар нурж ойчсон чулуун хороотой өвөлжөөнд хүргэчхэж. Саргүй шөнийн харанхуйд өвөлжөө рүү машиныхаа гэрлийг хэдэнтээ тусгаж үзээд ойрын хэдэн жил айл нутаглаагүйг нь олж мэдэнгүүтээ аргагүйн эрхэнд нүднийхээ хорыг гаргаж гэгээ оруулахаар шийджээ. Гэтэл хэвтээд жаахан дугхийтэл хүүхэд уйдах чимээ гарчээ. Айх гайхах зэрэгцэн сайтар чагнатал “Мяу мяу" гэсэн муурын дуу гарахаар нь тайвширч, бас чиг ойр хавьд айл байж магадгүй гэсэн горьдлого төрөөд кабинаас гарах гэтэл машиных нь хамар дээр шөнийн харанхуйд нэг хүн сүүтийгээд сууж байх нь тэр.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.