Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+ 2,000 ₮

Хилэгнэсэн галын бурхан гэрийг нь үнс болгожээ

Л Лемурийн нүд · 6 мин уншлага · 2026·08·12
‹ Буцах
Фонт 20px

Галын бурханаа гомдоосон айл өөдөлдөггүй гэдэг. Зуух, пийшинд дүрэлзэн асаж байгаа гал дотор тэр айлын галын бурхан байдаг ажээ. Энэ бурхан том хүмүүст үзэгддэггүй, харин өлгийтэй болон нялх балчир үрст харагддаг ажээ. Тийм ч учраас зуух, пийшин дотор дүрэлзэн асаж байгаа гал руу тэд дүрлийтэл хараад хөөрөн баясаад сууж байдаг гэдэг.

Гомбынх хэдэн жилийн өмнө хөдөөнөөс хотод шилжин ирж, нийслэлийн нэгэн гэр хороололд нутгийн айлын хашаанд таван ханатай гэрээ барин амьдрах болжээ. Гомбо нэгэн байгууллагад жижүүр манааны ажилд орж, эхнэр нь энд тэндхийн цайны газарт ажиллан, хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод байтал жилийн дараа хадам ээжийнх нь бие муудлаа гэсэн хэл ирж, эхнэр нь ээжийгээ асрахаар дүн өвлийн хүйтнээр нутаг руугаа явж, Гомбо дунд сургуульд сурдаг гурван хүүхдийнхээ хамт үлдэв. Эднийх тэр жилийн өвөл нүүрс, түлээгээ татан авч чадаагүй тул зөөврийн нүүрс, түлээ худалдан авч, мөнгөөр багагүй шатаж байлаа. Ингэхгүй гээд яахав, ямар хөлдөж үхэлтэй биш. Эхнэрийгээ нутаг явахаас хэд хоногийн өмнө Гомбо нүүрс түлээ авах мөнгөөрөө хямдхан архи аваад уучихсан нэлээд халамцуу, бас баахан хуучин муу гутал, хувцас хунар хажуугийн жалгаас түүгээд шуудайлчихсан орж ирлээ.

-За, хөгшин минь. Энэ чинь үнэгүй мөртлөө маш сайхан түлш болдог юм байна. Ийм муусайн хогнууд хажуугийн жалгаар дүүрэн байна. Энэ арын гудамжны Очирынх дандаа ийм юм түлдэг юм байна. Илчийн хувьд юун Налайх, Багануурын нүүрс. Хамгийн гол нь үнэгүй олдож байна шүү дээ.

-Гомбо минь, тэгж гал голомтоо бузарлахаа боль. Галын бурхан гомдоно. Галын бурханаа гомдоосон айлын ажил амьдрал уруудан доройтдог номтой юм. Наад муухай юмнуудаа тэр жалганд нь аваачиж хая гэж тас загнаад өөрөө нүүрс, түлээ авчрахаар нэг хүүгээ дагуулан гарав.

-За, юун сүртэй юм. Галын бурхан гэж ер нь байдаг юм уу? Энэ хавийн олон айл ийм юм түлээд болоод л байна шүү дээ гэж Гомбо үглэсээр хоцорчээ. Тэгсэнээ эхнэрийгээ ирэхээс өмнө өнөөх шуудайтай хогоо амбаарын ард нуугаад "Чамайг хөдөө явсан хойгуур эдгээрийг түлнэ. Нүүрс, түлээний мөнгийг хэмнэнэ шүү" гэж бодоод дотроо инээсэн байна.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ