Элдэв сонин 18+

ОРОС ШИВШЛЭГ

Л Лемурийн нүд · 1 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

Дашням 1948 оны зун Хондын амралтад амарч байжээ. Хонд бол Монголын Хойт хязгаар Сэлэнгэ аймагт их нарсан ойд байдаг газар юм. Тэнд тэр үед орос хоёр тосгон байсан юм. Нэг тосгонд нь шившлэг хараал хийдэг нэг эмгэн байдаг гэж олон хүн ярьдаг байлаа. Амралтын нярав Даш тэр эмгэний тухай над олон юм ярьдаг байлаа. Жишээ нь, амралтын нягтлан бодох Уртнасан тэр эмгэнээс гэрээлсэн түлээгээ хурдан тушаа гэж шахсан, үнэ мөнгий нь хугацаанд нь өгөлгүй саатуулсан учир тэр эмгэн Уртнасанд хараал хийсэн юм. Уртнасангийн эхнэр шүд нь ургасан хүүхэд гаргаад эх хүүхэд хоёул үхсэн. Уртнасан өөрөө тахир зэмдэг болж байгаад удалгүй үхсэн. Ингээд Уртнасангийн гэдэг айл бүр үрэгдсэн юм. Бас амралтын газар хэдэн адуутай, нэг догшин хээр азаргатай байв. Тэр азарганы сэлдий өтөөд азарга галзуурах шахам болж байв. Даш тэгэхлээр тэр орос эмгэнийг эрж очоод азаргыг эмнэж өгөхийг гуйв. Эмгэн хэлжээ: “Маргааш өглөө 10 цагт азаргаа барьж сайн чөдөрлөж хүлээд байж бай. Би эндээс шившиж өгье” гэжээ. Даш маргааш өглөө нь азаргыг олон залуустай элбэж барьж чөдөрлөөд ургаа модноос уяад байж байжээ. Тэгтэл 10 цаг болоход өнөөх эмгэн шившсэн юм байх. Азарга тэвхцэж цоройж хачин их сандарч гэнэ. Сэлдийнээс нь бүдүүн цагаан өтнүүд үсчин унаад байжээ. Азарганы дорхи газар цайрч байж. Өтөө дуусахлаар цус гоожиж эхэлжээ. Даш хэдэн хүмүүс азаргыг хачирхаж үргэлж харж байжээ. Азарга баахан тэвхцэж байгаад нам жим болжээ. Тэгэхлээр азаргыг сул тавьжээ. Тэгээд хэд хоноход азарга улам улмаар эдгэрч зүгээр болсон гэж Даш Дашнямд ярьж байсан.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ