Рашаан булгаа сүсэглэн дээдэлдэг монголчууд урсгал ус руу сүү цагаан идээ, улаан мах оруулахыг цээрлэдэг. Харин энэ хуулийг зөрчвөөс чухам ямархан хортой үр дагавар учирч болохыг дор өгүүлэх нэгэн хэрэг явдал батлах биз ээ. 1960-аад оны эхээр одоогийн Дарь-Эхийн 1-р буудлын орчимд нэгэн жижигхэн булаг байжээ. Тухайн үедээ тэр хавиар айл амьтан сийрэг байсан учраас бохирдох энэ тэр явдал бараг гарахгүйгээс тэр хавийн цөөхөн айл уг булагийн усыг ундандаа хэрэглэнэ. Тэр үед Санхүүгийн техникумд суралцаж байсан Чулуун гэгч эрийн эхнэр нэгэн удаа булагаас ус авахдаа сүүтэй байсан саваа зайлаад булаг руу асгаж орхисон аж. Энэ явдлыг харсан хүмүүс Чулууны эхнэр Цэцэгээг ихээхэн зэмлэсэн авч цаадахь нь хүний урманд үг гэж тоолгүйгээр ширэв татаж одов. Сүү дусаалгасан булаг яг сарын дараа ширгэхэд цэцгээ хүүхний хөлөөр хар хөх өнгийн гүвдрүү маягийн зүйл тууран идээ бээрэндээ баригдан явж чадахаа болив. Эмнэлэг энэ тэрээр нэлээд явсан ч эцэстээ яаж ч чадалгүй хоёр хөлөө тайруулсан эмгэнэлт явдал болсон гэдэг...
Аймшиг, жихүүдэс, болсон явдал
18+
Булаг бузарлаад хөлөө тайруулжээ
Л
Лемурийн нүд
·
1 мин уншлага
·
2026·08·12
‹ Буцах
Фонт
20px
✦
Л
Дараагийн өгүүллэг
Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ
Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
›
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Үргэлжлүүлэн унших
Аймшиг, жихүүдэс, болсон явдал
Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ
Лемурийн нүд
12 мин
Аймшиг, жихүүдэс, болсон явдал
Чөтгөртэй таарсан аймшигт түүх
Лемурийн нүд
3 мин
Аймшиг, жихүүдэс, болсон явдал
СҮНСТЭЙ НӨХЦСӨН ХҮН
Лемурийн нүд
7 мин
Аймшиг, жихүүдэс, болсон явдал
МИЧИДМААГИЙН СУВАРГА
Лемурийн нүд
7 мин