Давшилтын өмнөх өдөр буюу 8 сарын 19-нд Зөвлөлт-Монголын цэргийн командлал танкийн хоёр бригадыг өвөр эгнээнээс холгүй эхлэх зааг дээр татан авчирч бүлэглэсэнийг дайсан мэдээгүй байв. \ өмнө нь дайсны талыг "төөрөгдүүлсэн байдаг .. Хүчтэй станцаар танкын чимээ болон бусад чимээг нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулсан байдаг \ ..Групын гишүүд та бүхэн "Дайсны цэргүүдээ сонсцгоо" киног сайн мэдэж байгаа байх\ Давшилтанд бэлдэж байхдаа Зөвлөлт-Монголын командлалаас 8 сарын 1,7-ны өдрүүдэд хязгаарлагдмал зорилготой тагнах байлдаан, МАХЦ-ийн 6,8 дугаар морьт дивизүүдээр дайсны хориглолтын жигүүрээр хийсэн идвэхтэй ажиллагаануудаар эсрэг талаа судлахад ихээхэн үр дүн авчирсан байна. Давшилт эхлэхийн өмнө Зөвлөлт-Монголын тал Халхын голоос 3.-5 км зайд эргийн дагуу түшиц газар эзэлж байв. Гол цохилтыг дайсны зүүн жигүүр рүү цохилт ирнэ гэж тооцоолоогүй хамгын сул хориглолттой газраар хийхээр төлөвлөсөн байдаг. Цохилтыг хамгийн туйлбар багатай барга, манжийн ангиуд руу хийхээр тооцоолсон байна .Цэрэгт дараах үүргийг өгсөн байдаг :Үүнд:
1.Зөвлөлтийн 57 дугаар буудлагын дивиз Монголын 8 дугаар морьт дивиз, Зөвлөлтийн 6 дугаар танкийн бригад\ 2 батальонгүйгээр \ 11 дүгээр танкын бригадын нэг батальон, 185 дугаар их бууны хорооны 1 дүгээр дивизон, 37 дугаар танк эсэргүүцэх дивизон, танкийн нэг ротын бүрэлдхүүнтэй "Өмнөд" бүлэг нь Номон Хан, Бүрд овооны чиглэлээр давшиж "Төв" болон "Умард" бүлгүүдтэй харилцан ажиллаж Хайлаастын голын урд, хойд талаар байгаа дайсны бүлэглэлийг бүслэн авч бүрэн устган дайсныг дорнод зүг ухараахгүй хаах.. Энэ бүлэг гол цохилт өгөх үүрэгтэй.бүлгийн баруун жигүүрийг МАХЦ-ийн 8 дугаар морьт дивиз халхлах ..
2...Зөвлөлтийн 82 дугаар буудлагын дивизийн 601 дүгээр буудлагын хороо, МАХЦ-ийн 6 дугаар морьт дивиз,Зөвлөлтийн 7 дугаар мотохуягт бригад, 11 дүгээр танкийн бригадын хоёр батальон, 6 дугаар танкын бригадын нэг батальон, 82 дугаар гаубиц их бууны хороо, 87 дугаар танк эсэргүүцэх дивизоноос бүрдэх "Умард" бүлэг нь Номон хан, Бүрд овооноос баруун хойш 6 кмт байдаг нуурын чиглэлд давшиж "Төв" болон " Өмнөд" бүлэгтэй харилцан ажиллагаатайгаар Хайлаастын голоос хойгуурх дайсныг бүрэн устгах, Энэ бүлгийн зүүн жигүүрийг МАХЦ-ийн 6 дугаар морьт дивиз халхлан тулалдах
3.Зөвлөлтийн 82 дугаар буучийн дивиз \601 дүгээр хороогүйгээр \ 36 дугаар мотобуудлагын дивиз, 5 дугаар буудлага- пулемётын бригадын бүрэлдхүүнтэй "Төв" бүлэг дайсныг өмнө талаас нь халз атаклан хориглолтын бүх гүнд галлан хүч анхаарлыг өөртөө татаж жигүүр рүү маневрлах боломжийг бүрэн алдагдуулах, 82 дугаар буудлагын дивиз гол цохилтоо баруун жигүүрээр хийж "Өмнөд" бүлгийн 57 дугаар буудлагын дивизтэй харилцан ажиллагаатайгаар Хайлаастын голын өмнүүрх дайсныг бүсэлж устгах 36 дугаар мотобуудлагын дивиз 5 дугаар буудлага-пулемётын бригадтай хамт зүүн жигүүрээр цохилт өгч "Умард" бүлгийн ангиуд болон 82 дугаар дивизтэй харилцан ажиллаж Хайлаастын голоос хойгуурх район дахь дайсныг бүслэн устга гэсэн "" командлалаас өгсөн байлдааны тушаалын дагуу энэхүү ерөнхий давшилтын "операци" эхэлсэн байдаг.
✦