Ажилдаа хожимдож ирсэн Халиунааг компанийх нь захирал “босс” авгай өрөөндөө дуудаж ирээд “Чи байнга л ажлын цагаас хоцорч ирэх юм. Өглөө эртхэн босоод ирэхэд яадаг юм. Бөгс бөөрний ажлаа албан ажилтайгаа битгий хутгаж бай. Дахиж хоцорвол халагдах тушаал авна гэж бодоорой. Чамайг халчихсан байхад чиний энэ ажлыг хийх годгоносон охид хотоор нэг байна” гээд л зандарчээ. Захирал нь Халиунааг загнах тоолондоо чам шиг охид гэдэг үгийг ёс юм шиг хавчуулдаг байлаа.
Гэтэл энэ нь цаагуураа компанийн захирал ч гэсэн адилхан эмэгтэй хүний хувьд Халиунааг цэл залуу нас, гоо үзэсгэлэнд атаархаж явдгийн илрэл болохыг бүсгүй даанч анзаардаггүй байжээ. Гэсэн хэрнээ цагаа тулахаар халж чадахгүй байдаг нь гайхалтай. Халиунаа ч захиралдаа элдэв янзаараа хэлүүлээд бүр сурчихаж. Анх ажилд орсных нь дараахан найз залуу Төмөрхуягтайгаа хамт хоночихоод өглөө нь ажилдаа хоцроод ирэхэд “Дур тачаалаас өөр юм хийх чадваргүй” хэмээн хэлэхэд нь бүтэн өдөржингөө бөглөрч үхэх шахан тэсч, орой гэрийнхээ босгыг давж оронгуутаа орилж уйлж байж арай гэж тайвширсан удаатай. Үүнээс хойш бөгс бөөрний асуудлаар захирлаа доромжлоход тэрээр Төмөрхуягаа бодож зогссон нь цөөнгүй. Өнгөрсөн шөнө гэхэд л Төмөрхуягийн дор бие рүүгээ орж гарах бахим мөртлөө оготор эрхтнийг нь мэдэрч хэвтсэн шөнийн жаргалаа Халиунаа захиралдаа загнуулж байхдаа ч бодож зогсчээ. Элдвээр харааж зандрах захирлын уур сая л нэг дуусав бололтой Халиунаагийн хажуугаас холдов. Даргынхаа өрөөнөөс “тэнэг” болтлоо загнуулчихаад гарч ирсэн Халиунаа өрөөндөө орж ширээндээ суугаад ажлынхаа төлөвлөгөөг бичсэн цаасаа харж суухад Төмөрхуягтай хамт авахуулсан зургаа хараад сэтгэл нь тайтгарав.
Түүний янагийн бахим эрхтэн Халиунаагийн доодохыг загатнуулаад авах “Оох” хэмээн дуу алдсангүй. Тэрээр хажуудаа ажилдаа махран суугаа залуугаас санаа зовж, “Энэ арай миний юу бодсоныг мэдчихээгүй байгаа даа” хэмээн ичихэд хүргэжээ. Халиунаа энэ компанийн захирал авгайн нарийн бичиг бөгөөд яхир ааштай авгайн өгдөг өндөр цалинд хоргодож, бүхнийг тэвчин хүлцсээр хэдэн сарыг өнгөрөөжээ. Гэхдээ яс юман дээр захирал авгай өөрөө тун чиг “явдалтай” хүн байв. Захирлынхаа хормойн явдлыг тэр бараг л нэг бүрчлэн мэднэ. Тавь дөхөж яваа удирдах албан тушаалтай эмэгтэй гэхэд тэрээр “Sex Shop”- оос хүртэл эрэгтэй хүний хиймэл бэлэг эрхтэн Халиунаагаар авахуулж байсан удаатай. Байгалийн жамаар хөгширч яваагаа үл зөвшөөрөн залуу охид шиг хувцасладаг түүнтэй ямар нөхцөлд эвтэйхэн харьцахаа ажилчид нь сайн мэднэ. Түүний хувьд ажлынхаа 25-35 насны залууст ганц удаа муу үг цухуйлгаж явсангүй.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.