Нэг өдөр л бүсгүй түүнийг тоох болсноор бүх зүйл эхэлсэн юм. Тэрбээр нойтон хамуу шиг увайгүй нарийн бичиг, их зантай дарга нар, энгийн ажилчид гээд ажлын газрынхны хэнтэй ч харьцуулашгүй онцгой нэгэн. Үнэндээ ч тэр ажлынхан дундаа л хамаагүй дээгүүр, бие бялдрын хувьд ч төдийгүй ёс суртахууны тал дээр ч хавь илүү байлаа.
Бүсгүй түүнийг холоос харж сэтгэлээ баясгасаар сарын нүүр үзжээ.
Ажил хэргийн ганган хослол нь янзтай сайхан зохиосон гоолиг бие, дур булаам царай төрх, нарийхан хүрээтэй нүдний шилний нь цаанаас ширтэх ер бусын харц гээд л сэтгэлийг нь баясгах зүйл мундахгүй олон. Цасан цагаан, эсвэл тэнгэрийн өнгөтэй цэнхэр цамцны нь цаанаас булчинлаг чийрэг биеийг нь анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Тэр маш хуучинсаг агаад бас эелдэг нэгэн. Илүү дутуу гаж ааш гаргана гэж ер үгүй. Тэр байтугай албан газрын айхтар тачаангуй аальгүй бүсгүйчүүдэд ч тоомжиргүй хандана. Тэр бүсгүйтэй ч бусдын адил харьцана. Энэ л бүсгүйн сэтгэлийг маш ихээр зовоодог байлаа. Бүсгүйг үгээр хэлэхийн аргагүй гоо үзэсгэлэнтэй гэж хэлэхэд ч хаашаа юм. Гэсэн ч тэрээр бусдын сэтгэлийг татах ер бусын чадвартай агаад түүнтэй нэг л удаа ярилцаж үзсэн эр сүвтэй болгон гайхан алмайрдаг гэнэ. Бас бүсгүй ямагт цээж барьсан гэрэлтдэг цамц өмсч бариу богино банзал нь ёстой л үүнтэйгээ төрсөн юм болов уу гэмээр хачин сайхан зохидог байлаа. Нэг үгээр хэлэхэд гоо үзэсгэлэн гэхээсээ илүү дур булаам чанартай байв.
Бүсгүй залууг хараад хүсэл тачаалдаа ёстой л галзуурах дөхөж байхад цаадах нь түүнийг тоож харах шинжгүй байв. Нэгэн удаа бүсгүй ажлынхаа газрын тэр залууг зоогийн газар урихаар шийджээ. Ямартаа ч бүсгүй төдийгүй компанийн нийт ажилтнууд нэг бус удаа нойргүй хонож ажилласан төсөл амжилттай хэрэгжиж дууссан нь сайхан шалтаг байлаа.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.