Эротик 18+ 2,000 ₮

Цадиггүй офицерын түүх

Л Лемурийн нүд · 20 мин уншлага · 2026·08·11
‹ Буцах
Фонт 20px

Энэ хөгийн гэмээр явдлыг наяад онд Зүүнбаянд алба хашиж асан цэрэг, офицерууд бараг бүгд санах байх аа. Тэднээс л гарсан яриа юм. Зүүнбаян зүгээр нутаг Зүлэг, модгүй хөгийн газар гэж эхэлдэг “Зүүнбаянгийн магтуу” гэх уртын урт шүлэг ид тарж байсан үе л дээ. Яг юуны анги байсныг нь яс бичээд яахав. Ямар ч байсан тэнд болохын дээдээр болсон явдал билээ л. Тэр цагийн Зөвлөлтийн Одесс хотын Цэргийн тусгай дунд сургуулийг төгссөн Бадрах гэдэг залуухан офицер Зүүнбаянд хуваарилагдан, цэргийн нэгэн ангид алба хаах болсноор энэ хөгтэй, бараг садар гэхээр адал явдал өрнөжээ. Шинэхэн офицер Бадрахад Зүүнбаянгийн тухайн үеийн захирагч ганцааранд нь ганц өрөө байр гаргаж өгсөн нь ч ийнхүү дураар дургих нөхцөл бүрдүүлсэн байна. Тэр захирагчийг сайн таньдаг юм уу эсвэл ямар нэг арын хаалгаар тэгж ганцаараа нэг өрөөнд орсон байх. Түүнээс биш шинэ офицерууд гэр бүлгүй бол дор хаяж хоёул нэг өрөөнд амьдардаг байсан гэдэг юм. Тэгэхээс ч аргагүй байсан байх аа. Тэр том толгой л тэнд яагаад ч юм ганцаар суух болжээ. Зөвлөлтөд сургууль төгсч ирсэн залуус баараггүй чадах ганц юмтай ирдэг нь тэр үеийн хэлээр “Бардак зохиох” байгаа юм. Одоогийнхоор бол “Зад шоудах” маягтай юм уу даа. Ерөнхийдөө нэг тэгж тусах байх шүү.
Бадрах өөрөө ч бадарч, цацарсан цоглог сайхан залуу байсан гэдэг юм. Галшарын удамт хурдан хүлэг гэдэг шиг Ховдын гаралтай биерхэг, өнгөлөг харчуудын нэг л дээ. Тэр бүхэн нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Бас бүсгүйчүүдийн өөрсдийнх нь төрөлх араншин ч нөлөөлсөн болов уу. Дүрэмт хувцастай эр тэдний нүдэнд тун сонин тусдаг гэнэ билээ. Тийм тал бас байхыг үгүйсгэхгүй л дээ. Тэр үед харьцангуй цадигтай, чанга байсан болохоор яагаад удирдлагуудынхаа хараанд өртөж, чихэнд хүрч арга хэмжээ авахуулаагүй юм бол гэдэг асуудал гардаг ч бусад офицеруудыг “найрчихсан” байж мэдэх юм. Түүний байрыг цаг, өдрөөр гуйх офицерын тоо алдарсан гэдэг билээ. Өнөөгийнхөөр буудлын цагийн үйлчилгээ маягтай юм уу даа. Нэг тийм завхарсан явдал тэр хавиар болоод одоо ч түүх болон хоцорчээ, хөөрхий. Тэнд алба хаасан нөхөд одоо ч тэр талаар тод сайхан ярьдаг юм шүү. “Бадрах ч ёстой баллаж өгсөн дөө” гэж ирээд л амаа цууртал ярьж, завьжаа цууртал инээлдэцгээх бүлгээ. “Сайн эрс” өөрсдөө ч оролцож явсан байж мэдэх юм. Ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар адал явдал эхэлсэн гэдэг юм. Бадрах салаан дарга тул салаа цэрэг захирах ажээ. Салааных нь цэргүүд тэр жил чухам яагаад тэгж таарсан юм бараг бүгд Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы хөвгүүд байжээ. Шинэ цэргүүдийн ар гэр болсон хойно хүүгээ цэрэгт явуулсан л бол “там”-д илгээсэн мэт сэтгэгдэлтэй үлддэг байсан үеийг хэлэх үү. Цэргийн албанд байдаг “дэг” гэх ойлголт илт гаарч байсан цаг байхгүй юу. Тиймээс цэргийн ар гэрийнхэн Карантины баяраар биш гэхнээ эхний жилд нэгээс, хоёр удаа эргэдэг байж л дээ.
Тэгээд ч тэр үед Зүүнбаянд ямар буудал, муудал байсан биш, цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь ганц, хоёр цаг уулзуулаад хаана хонохоо өөрсдөө мэд гэдэг байсан гэнэ билээ. Бараг үнэн байх. Шинэ цэрэг татагдаж ирээд удаагүй байжээ. Карантины  баяр арай болоогүй, ер нь тун дөхсөн үе байсан юм байх. Дарханаас цэрэгт татагдсан бас л бэлгэдлийн гэхээр “Дархан” орсон нэртэй цэрэгт ар гэрээс нь нэг өдөр эргэлт иржээ. Яагаад ч юм тэр цэргийн дунд эгч болох оюутан бүсгүй найз бүсгүйгээ хань татаад дагуулаад ирж л дээ. Орос хэлний багшийн дээд сургуулийн оюутан байсан гэдэг байх аа. Нэг тиймэрхүү л сургуулийн оюутан байсан бололтой. Дүүтэйгээ уулзахын тулд анги, салбарыг нь мэдэж байх ёстой. Дээр нь салааны захирагчаас нь чөлөө авна шүү дээ. Ингээд нэг мэдэхэд “Салааны захирагч Бадрахтай хүн уулзах хүсэлт гаргасан тул жижүүр дээр ирнэ үү?” гэсэн зар иржээ. Санаанд ч үгүй яваад очтол ёстой юу үзсэн гэж санана. Үе тэнгийн шахуу хоёр сайхан бүсгүй зогсч байжээ. Мэнд усаа мэдэлцээд “Дүүгээ эргэхээр яваа”-гаа хэлжээ. Нүдэндээ итгээгүй Бадрах ёстой л хүсэлт бүрийг нь ёсчлон биелүүлсэн юм байх. Хоёр бүсгүйг дагуулан үеийн офицеруудын харцыг унаган алхах нь түүнд өөрт нь ч таатай байсан биз. Баахан бичиг сачиг бүрдүүлсэн дүртэй хэсэг дагуулаад сая нэг юм дүүтэй нь уулзуулжээ. Түүнээс ч илүүгээр элдэвлэсэн байхыг үгүйсгэхгүй юм.
“Цэргийг ар гэрийнхэнтэй нь нэг их уулзуулаад байдаггүй юм. Дүрэм, журам нь ч тэр. Тэгээд ч зөвхөн миний тушаалаар ч болдог юм биш. Дарга нараас түр зөвшөөрөл авна. Тэгж байж 15 минут л уулзана шүү дээ” гэж ирээд л баахан бурахгүй юу. Энгийн хоёр бүсгүй юугаа мэдэх билээ. Тийм л юм байх гэж бодоо байлгүй. Тэгж, тэгж арайхийж дүүтэйгээ уулзвал нөгөөх нь жинхэнэ говийн гүрвэл болсон амьтан байна биз дээ. Дарханы цагаан залуу Африкийн аль нэг улсаас ирсэн “хар” шиг нүд, шүд хоёр нь гялалзсан амьтан гүйгээд ирж л дээ. Эгч нь бараг таньсангүй гэхэд хилсдэхгүй. Найз бүсгүй нь ч дүүг нь таньдаг учраас бүр дуу алдаж орхижээ. Тэгээд эгч, дүүс уулзаад авч ирсэн юмаа задлан байтал Бадрах холын санаа гаргажээ. “Энэ уулзалтын цэг мэг ч тиймэрхүү газар даа. Манайд очоод дүүдээ гарынхаа хоолыг хийж өгнө биз. Би мэдээд гурван цагийн чөлөө өгье” гэж ирээд л томрохгүй юу. Юм үзээгүй залуу бүсгүйчүүд баярлалгүй яахав. “Яасан сайн юм. Тэгье” гээд л гүйлджээ. Дэлгүүрээс мах зах авах гэтэл “Хэрэггүй” гэжээ. Тэр нь ч офицеруудын хөргөгчөөр дүүрэн байдаг цаг юм чинь. Тусгай хангалт шахуу байдаг байж л дээ. Тэгээд хоёр бүсгүй гэрт нь тухлаад дүүдээ болон офицерт ч хоол хийжээ. Бадрах хамт амьдардаг найзтайгаа ирж хоол идсэн байна. Тэр нь бас Баянгийн гэх Одесс гаралтай офицер аж. Батхүү гэдэг юм байна. Танилцангаа хоёр эр ч гэрийн бас гарын хоол идээд авчээ. Сэтгэлдээ “юм” хадгалсан хоёр эр өмдөндөө тавих нь холгүй “Ажил тартал дүүтэйгээ ярина биз. Ажил тарангуут дүүг чинь ангид нь хүргүүлнэ. Та хоёр эндээ байж бай. Хотын сонин ярьцгаая.
Дархан байтугай Зуунмод ч энд хот л гэсэн үг. Тэгээд та хоёрын асуудлыг шийдье” гэх битүү хатуу үг хэлжээ. Өнөө Батхүү нь ч азаар дажгүй залуу байсан ажээ. Ингээд цаг харвасан сум мэт өнгөрч, цэргийг хуаранд нь хүргээд эгч нартай нь “ярилцахаар” найзын хамт иржээ. Хоёр бүсгүй ч бэлтгэлтэй байсныг үгүйсгэх аргагүй. Юмыг яаж мэдэхэв гээд хоёр лонх юм авч иржээ. Хоёр офицер ч юм гаргалгүй яахав. Ингээд танилцах найр эхэлсэн байна. Зүүнбаянгийн халууныг хэлэх үү, бүгд л хүссэн ч, эс хүссэн ч нөмгөн байх тул эм амьтны бараа хараагүй хоёрын хуял тачаал бадралгүй яах билээ. Бадрахынх бүр ч бадарч байсныг өгүүлэх хэрэгтэй байх аа. Ингээд хоёр бүсгүй хоол унд, салат малат болоод багашаархан баяр, бардак хоёрын завсар юм эхэлжээ. Ширээ тойрч суугаад идэж уун, дуулж хуурдаж эхлэхгүй яах билээ. Орос магнитофон тавиад бүжиглэцгээжээ. Хоёр бүсгүйн сэтгэлд чухам юу орж, гарч байсныг хэн мэдэхэв. Адилхан цэл залуу улс тул нэг их цэрвээгүй биз. Гэрийн хоол, дэлгүүрийн юманд халан сайхан танилцаж инээд наргиан ч өрнөөд явчихсан байна. Эхлээд бага сага бишүүрхэж байсан хоёр бүсгүй халаад ирсэн болохоор эрээ цээрээ ч алдаж эхлэхгүй юу. Тэгээд ч үе тэнгийн хоёр царайлаг, биерхүү залуус тэдний сэтгэлд нийцэж байсан ч байж мэднэ. Тэгсээр байтал говийн шөнө айлчлалгүй яах билээ. Өрөөгөө зайчлаад бүжиглэх талбай гаргачихсан юм байх. Ерөнхийдөө дотроо учраа олоод ирцгээжээ. Лав л тэр оройдоо Бадрах цэргийнхээ эгчтэй, нөгөө хоёр нь хоорондоо найзалсан нь ойлгомжтой. Завсар зуур нь хөзөр тоглон бооцоо тавин үнсэлцэж бариад ч үзчихсэн байна. Ингээд нүүр бүр хагарна биз. Архи, дарснаас айлт байсангүй. Дэлгүүрийн худалдагчийг сайн таних, тэгээд ч гэрийг нь мэдэх тул санаан зоргоор авч байв. Замд аяншсан, бас хатуу юманд цохиулсан хоёр бүсгүй согтохын сацуу нойрмоглоод ирсэн нь мэдээж. Наргианы завсар чөлөөнд хоёр офицер “Цэргийн амьдрал хүнд шүү. Дэг мэг ч яахав.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ