Элдэв сонин 18+ 1,500 ₮

Хоригдож байсан боохой Самбуу түрүүтэй хэдэн хулгайч нь оргоод явчсан юм гэдэг

Л Лемурийн нүд · 3 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

1962 оны хавар би нэг үдэш өвгөн аавындаа орлоо. Тэнд манай нутгийн /Матад сумын/ эмгэн Дамдиннүрэн цай уугаад сууж байна. Тэр эмгэн, хүүхэн Пүрэв дээрээ ирээд өвөлжиж байгаа юм байна. Тэр эмгэн бид хоёр нутгийн хууч ярьж эхлэв. Манай эмгэн /өвгөн / хоёр ч сонирхон чагнаж байлаа. Бид хоёрын яриа ерийн аж амьдралаас албин чөтгөрийн хачин явдалд шилжиж орлоо.

“Дамдиннүрэн гуай! Та яагаад Дамдиннүрэн нэртэй болсон түүхээ ярьж өгөхгүй юу? “ гэж би гуйлаа.

Тэр эмгэн нэг аяга цай нэмж уугаад баахан эргэлзэж: “За яршиг. Хүн үнэмшихгүй юм солиороод яах вэ? “ гэв. “Үнэн л юм бол бид үнэмшихгүй яах вэ! Та ярь л даа” гэв би. Дамдиннүрэн гуай ярьж эхэллээ. “Би одоо Дамдиннүрэн гэдэг нэрээ хаяад Ванжуу гэдэг хуучин нэрээ хэрэглэх болсон шүү” гэв.

Үүнд би бүр гайхаж “Ванжуу нэртэй байхад чинь танд албин оршоод болохгүй болохоор та Дамдиннүрэн нэртэй болж тэр албинаас салсан биш үү? “ гэв. Ванжуу гуай намайг харж: “Албин чөтгөрөөсөө би аль эртэд салсан юм. Тэгээд бүр албин чөтгөрөөс айхаа болиод Ванжуу нэрээ хэрэглэх болсон юм” гэв. Би асуув: “Чөтгөр танд нээрээ оршдог байсан юм уу? Зүгээр дэмий яриа юм уу? “ гэхэд Ванжуу хариулав: “Нээрээ чөтгөр над оршиж байсан юм шиг ярьдаг юм. Тэр ч Жогвожий эхнэр болоод л эхэлсэн хэрэг. Манайхны Жогвожий гэдэг өндөг Цогбадрахыг чи танина шүү дээ. Намайг түүний эхнэр болгож богтолж өглөө. Намайг түүний эхнэр болохоос урьд Жогвожий хоёр дахин эхнэр авч хоёулыг үхүүлсэн байжээ. Түүний хоёрдугаар эхнэр нь чөтгөр болсон гэж хэлэлцдэг байлаа. Тэр үхсэн эхнэрийн мөнгөн эдлэлийг хайлаад над мөнгөн эдлэл чимэг хийж өгсөн юм байжээ. Би түүнийг мэдээгүй хэрэг. Би Жогвожийнд очоод хэдхэн сар болоод санал нийлэхгүй болж гэртээ буцаж ирлээ. Тэгэхэд миний бие муу өвчтэй, хоол унданд тун муу байлаа. 

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ