Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+ 2,500 ₮

ХАРААЛЧ ШҮТЭМ ГЭЛЭН

Л Лемурийн нүд · 3 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

Би залуу байсан цаг. Нэг өвөл юмсан. Манайд байсан нэг хархүү өглөө чөдөрлөсөн морио барих гэж гарлаа. Би тэгэхлээр “Миний морийг хамт бариад ирээрэй!” гэлээ. Өнөөх хархүү чинь хоёр морио барьж ирээд гадаа уячихаад орж ирээд над хэлж байна: “Таны морь чөдөргүй сул байх юм. Сул боловч номхон морь учраас над амархан баригдлаа. Та тэгж морио сул тавьдаг юм уу?” гэв. Би хэллээ:

“Үгүй. Би морио үдэш чөдөрлөж тавьсан. Чөдөр нь байхгүй юу? “ гэлээ. “Байхгүй. Урьд шөнө жаахан цас орсон болохоор хүн амьтны мөр цасан дээр тодорхой байна. Морьдын дэргэдээс нэг явган хүний мөр урд байгаа айл руу чиглээд явчсан харагдлаа” гэж байна. Тэгэхлээр би хэллээ: “А муу золиг. Шүтэм гэлэн морины чөдөр аваад явчаа юу дээ?” гээд дороо босон харайгаад морио эмээллэж унаад Шүтэм гэлэнгийнд очлоо. Тэднийх манай урдхан байсан юм. Орж очингуут Шүтэмд хэллээ: “Хөөе! Чи тэр морины чөдөр өгөөдөх! Морь яах гэж чи суллачихав? “ гэлээ. Шүтэм гэлэн “Чөдөр аваагүй. Юу юмаа хэлж байгаа юм? “ гээд уурлаж байна. “Цасан дээр чиний гутлын мөр тодорхой байна” гэлээ. Тэгээд хоёул хэрэлдэж гарлаа. Нохой гахайдаа хүрлээ. Би залуу омогтой ч байсан. Хошуу тамганд бичээч шүү юм хийж байсан цаг. Бас даргархнаа тэгж байгаад. “Чамайг чадна” гэж байна тэр. Тэр чинь хараал хийнэ гэсэн үг юм. “Чи муу юугаа чаддаг юм. Чиний чадахыг чинь үзье “ гэлээ би. Би жаахан хувьсгалч янз орсон болохоор түүний хараалаас айхгүй байгаа юм. Түүнийг ер нь хараал хийдэг гэж хүн ярьдаг байсан юм.

Тэгээд хошуу тамгын газарт очоод сууж байлаа. 

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ