Эротик 18+ 1,500 ₮

Баян айлын залуу эхнэрийн секс зарц болсон нь

Л Лемурийн нүд · 5 мин уншлага · 2026·08·04
‹ Буцах
Фонт 20px

Уг нь 2800 толгой мал тоолуулсан Тэгшээ сумынхаа тэргүүн баян байлаа. Тэргүүн баян гэдгээ мэдсэн хүн бусдаас бүх юмаараа эрс ялгаран сондгойрохыг эрмэлздэг юмсанж. Барьсан хөөрөг, зүүсэн бөгж, унасан унаа, тохдог эмээл гээд л бүх эд зүйлсээрээ бусдаас тохой илүү байх ёстой гэж санасан Тэгшээ арван таван сая төгрөгөөр их гарын шүрэн толгойтой усан болор хөөрөг, 990 мянган төгрөгөөр цэвэр цагаан цул алтан бөгж авч хуруундаа углав. Бүр арван хоёр завхаа эмээлийг Хэнтийн Батноров сумаас олж ирсний дараа Улаанбаатар лүү машин авахаар гарчээ. Хотод ирээд цоо шинэ сувдан цагаан өнгийн Land200 жийп хөлөглөсөн бөгөөд хоймортоо Занабазар хийцийн Ногоон дарь эх бурханаар гоёжээ. Иймээс олон жил ханилсан царай муутай эхнэр Долзодмаагаа хоол муу хийдэг гэж “нээнтэг”-лээд төрхөмд нь буцааж хотоос загварын тайзан дээр гунхаж яваа дөнгөж 21 настай залуухан хүүхнийг дагуулан авчирч тэнгэр газар хоёрыг нийлтэл долоо хоног нижгэр найр хийжээ. Ийнхүү эд хөрөнгөндөө эрдэн эхнэрээ шинэчлэх үедээ Тэгшээ баян нас 42 зооглож явсныг дурьдах хэрэгтэй.
Хоёр цоохор жороо морь ижилсүүлж залуу эхнэр Эгшиглэнгээ дагуулан гол өгсөж уруудаж найрлаж яваа Тэгшээг нутгийнхан нь “дэлхий даахгүй баян” хэмээн хочлох, хүндлэх хоёрын завсар дуудах болжээ. Энэ нэрэндээ ч Тэгшээ баян дуртай байв. Хот газрын хортой чихрийн балыг хонгор бага наснаасаа шимж өссөн загвар өмсөгч Эгшиглэн бүсгүй хоргой торгон хөнжил дотор эр эмийн ажил, сексийн гайхамшиг, загас наадуулахын урлаг, камасутра маягаар байрлалаа өөрчлөх, садар самуун цэнгэлийг шат дараалан зааж үзүүлсэн боловч насаараа малын бөгс дагаснаас өөр боловсролгүй Тэгшээ баян тэгсхийж байгаад юу юугүй год сад хийтэл дур тавина. Дур тавингуутаа бушуухан шиг буруу хараад хурхирахыг урьтал болгодог байжээ.
Эгшиглэн бүүр сүүлдээ порно кино хотоос захиалж авчраад нөхөртэйгөө хамт үзэж, бэлгийн ажлыг нарийн заах гэсэн боловч нөхөр нь даанч сурах авъяасгүй нэгэн гэдгээ харуулав. Харин Тэгшээ баяны хамаг хар туранхай төлөг борлонгоор нугалж өгдөг хэдэн гүдэсхэн зарц байсан аж. Тэдний дотор бодибилдингийн тамирчин шиг овойж товойсон булчинтай Дондог хэмээх залуухан эр ихэд ялгарч байсан нь хотоос залж авчирсан нь баян эрийн бага хатны харцыг өөрийн эрхгүй татжээ.
Нэг өдөр Тэгшээ баян данс тооцоо бодож, хурдан морины панз наймаа үсэргэхээр Land 200 жийпээ хөлөглөн баруун зүг тоос босгон давхиж одов. Харин гэр сахиж үлдсэн Эгшиглэн ёстой ганцаардахын цаагуур бэтгэрч байлаа. Хотод бол хэдэн найз хүүхнүүдээ дуудаад нэг аятайхан бааранд орж уйдсан сэтгэлээ онгойлгох байсан биз. Хөдөө юу хийх билээ. Тэгшээгийн хамжлагат эр эм зарц мал хуй гэр орныг нь өөд татчихна. Эгшиглэнгийн хувьд идэж ууж бааж шээхээс өөр ямар ч ажилд хуруугаа хөдөлгөх ёсгүй. Ийм хүн чинь уйдаж “үхэхээс” яах билээ. Эхний хоёр хоног өрнөөсөө босолгүй зурагт үзэж өнжсөн баяны залуу эхнэр зарц нараа дуудаад “Та нар хэд хоног амар. Мал хуйгаа саах гээд яахав. Гүүгээ ч гэсэн хэд хоног тавиарай гэж Тэгшээ айлдсан” хэмээн хэлээд цугийг нь бараг гэр гэр лүү нь явуулжээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ