Элдэв сонин 18+ 1,000 ₮

Хүчит бөхийн нэгэн хууч

Л Лемурийн нүд · 2 мин уншлага · 2026·08·20
‹ Буцах
Фонт 20px

Эрийн хийморь болсон хүчит бөхчүүддээ хайртай монголчууд маань тэднийхээ гайхамшигт хүч чадлыг бахархан ярьсаар домог, түүхэндээ нэрийг нь мөнхжүүлжээ. Домог болж мөнхөрсөн зарим хүчит бөхчүүдийн гайхамшигт хүч чадлын тухай өгүүлье.

-Долоон хошуу даншиг наадам хийгээд арван засгийн наадамд хорин удаа түрүүлж, хэдэнтээ үзүүрлэсэн Түшээт хан аймгийн дайчин ван Ханддоржийн хошууны алдарт бөх Шагдарын Намхай ид барилдаж байх үедээ даншиг наадамд явж байгаад голоос морио усалж зогсохдоо барьж явсан урт уургаа голын зүлгэнд шигтгэн дараад байтал дундаасаа өнгөртөл шигдчихжээ. Хамт явсан бөхчүүдээ сугал гэсэнд хэн нь ч яаж ч оролдоод сугалж чадсангүй. Гэтэл Намхай аварга тэднийг голонгуй харж толгой сэгсэрснээ баруун гараа дээш жаахан өргөх шиг болсноо шаварт гүнзгий шигдсэн уургаа түвэггүйхэн суга татаад гаргачихсан ажээ.

-Булган аймгийн Орхон сумын харъяат улсын заан хөнхөр Гомбодорж гэж асар их бяртай бөх байжээ. Нэг өвөл түүнийг ширэнд нь боосон гунжин үхрийн махыг пүнзэнд  оруулах гэж байтал нэгэн эр түүний бярыг үзье гэж бодоод наадахаа шүдээрээ өргөөд таван ханатай гэр тойрчихвол гунжин үхрийн мах өгье гэж ам гарчээ. Хүчиндээ итгэдэг заан “Нээрэн үү? гэж асуухад нээрээ байлгүй яахав” гэж хариулахуйд Гомбодорж заан ширтэй махыг сураар тоонолжлон боож, гогцоо гаргаад шүдэндээ лав зууж алхсаар таван ханатай гэрээ тойрч мөрийгөө авчээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ