Өдгөө монголын жаахан хөрөнгөтэй цээж баячуудын дунд хурдан морь уяж манлай уяач болох өвчин газар аваад байгаа билээ. Нэг наадамд арван зургаан морь уралдуулаад нөгөөдүүл нь бүгд 150-иас хойшоогоо орж ирж байхад миний морьд мөн ч хурдан сайн сайхан давхиж байна даа хэмээн цээж хөдөлгөж суугаа хүмүүс ч зөндөө л байна. Угтаа бол морь уяж уяач нэр зүүхээс гадна морио яаж хурдлуулах вэ гэдэг л хамгийн чухал баймаар.
Хурдан морийг асар өндөр үнээр худалдаж авдаг бөгөөд хэрвээ түүнийг олигтой давхиулж чадахгүй бол шал дэмий өвс тэжээл, хариулга маллагаа, унаач хүүхдийн мөнгө сэлтэд хиншүү хярвас ханхалтал шатаад л дуусна. Иймээс сүүлийн үед морио хурдлуулах янз бүрийн арга барил, эм тариа дуслын шингэн, допинг маягийн хүч тамир оруупагч гээд элдвийн зүйл, удмын уяач хүний ой той, зүүд зөнд ч багтахааргүй элдвийн зүйлс хэрэглэж хурдан морийг урагш нь давхиулдаг болсон байна.
Гэмтлийн сэхээнд орсон өвчтөн шиг л янз бүрийн хүчтэй сэргээш хэрэглэсэн тийм морьдтой жирийн монгол цагаан өвсний адуу уралдаад хаана нь ч бараадахгүй хаягддаг гэж байгаа. Тийм учраас яваандаа эрлийз адууг тусад нь уралдуулдаг шиг эм тарианы морьд нь ч хүртэл тусдаа уралддаг жирийн монгол уяаны адуу нь ч бас тусдаа хурд сорьдог жишиг ч тогтож мэдэх л байх. Өнгөрсөн зун нэгэн архинд дуртай уяач эр алдартай уяач нарын гэрииг даган наирлаж наргин хатуу дарсаа хэтрүүлж яваад нэгэн инээдэмтэй ч гэх үү эмгэнэлтэй ч гэх үү үйл явдалд ороцоолдон хөгөө хөлдөө чиржээ.
Тэрбээр архи нэлээд ууж согтоод нэгэн уяачийн гэрт тас үсрэн унаад өгсөн байна. Уг нь морь сайн шинждэг таньдагаараа гайхуулан “Би уяан дээр очвол миний заасан морьд маргаашийн сунгаанд хаагуур хэдээр ирэхийг би шууд л тоо дараад хэлнэ” хэмээн хэнхэлзэж байсан юмсанж. Гэтэл архиа хэтрүүлэн тасраад унасан тул бусад нь морьдоо хөлслөх гээд гэртээ орхин гараад явсан юмсанж. Нэг сэрвэл мань эрийн тархи толгой нь өвдөн, шартсан гэж үгээр хэлэхийн аргагүй, хариугүй хага үсрэх шахаж байж. Сайн эр алдарт уяачийн хугархай маань уучихмаар юм хайн гэрийн баруун хаяагаар тэмтэрч явтал гэнэт архины шилэнд хийсэн нэгэн шингэн зүйл анхаарлыг нь татах нь тэр. Яах аргагүй Чингис архины шилэнд хийчихсэн цэвэр ус шиг туналзсан зүйл бол архи байхаас өөр ямар ч гарц байхгүй. Энд ямар барилгын засал чимэглэл хийж байгаа биш. Хоол унд хийж байгаа биш. Уксус гэх мэтийн зүйл бол бүр ч байхгүй.
Тэгээд ч Чингис архины шилэнд архинаас өөр хэн л юуг хийх билээ гэж бодсон мань эр бушуухан нэг аяга олоод нөгөө шингэн зүйлээс дүүртэл нь хийнгүүтээ ганцхан хөнтрөөд залгилж орхисон байна. Гэтэл хоолойгоороо давуулан ходоод руугаа хийж орхисон хойно нь өнөөх нь архи биш харин нэг л хачин эхүүн үнэр хамраар нь сэнхийлгэсэн исгэлэн ундаа болох нь анзаарагдсан байна. Огиж гаргах гэсэн боловч нэгэнт оройтсон байлаа. Харин гэрийн хойморт том ваар дүүрэн айраг байсан учраас мань эр мөнөөх шингэн зүйлийн эхүүн амтыг дарахаар айрагнаас хийж уугаад сууж байтал гэнэт гаднаас уяач нарын гал тогоог барьдаг 30-аад насны тарган шар хүүхэн ороод ирсэн байна. Тэр хүүхнийг ороод ирэв үү үгүй юу л алдарт уяачийн маань хамраар нь гал бадраад явчих шиг л ундааны гааз хий цоргих шиг л хачин болоод явчихсан ажээ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.