Хүмүүний амьдрал тун хачин ажээ. Улаанбаатарын төвийн нэгэн уушийн газарт Урнаа/товчилсон нэр/ гэх уярам сайхан ааштай, уян налархай хөдөлгөөнтэй, эр хүний байтугай эр амьтны анхаарал татахуйц бие хаатай бүсгүй ажилладаг билээ.
Нэг газар насаараа зүтгэсэн ч цалингаа голдоггүй. Тэгсэн мөртлөө тансаг, хангалуун амьдардаг нь анхандаа миний анхаарлыг ихэд татаж билээ. Нөхдийнх нь яриагаар бол нүгэлтэй сэргэлэн хүүхэн гэх. Тэгэхдээ нэг зүйлийг үнэнээр өгүүлэх хэрэгтэй. Зүгээр нэг садар эм биш бөлгөө. Амьдрах аргаа олсон эмэгтэй гэхэд бараг болно. Арга нь харин нэг тиймэрхүү мэт ч одоо бодоход уучилмаар санагдана. Тэр тухай л өгүүлэх гээд байгаа юм.
Тус газрын эзэн Төмөрөө миний сайн найз болохоор тэр талаар сайн мэдэх юм л даа. Төмөрөө тэр хоёр ч нэг хэсэг хэлхэлдээд авсан. Мань хүн уушийн газраа нээчихээд ажилчин авах зар түгээж л дээ. Зөөгч авах зарын дагуу хүн ирлээ гэж жижүүр нь хэлэхэд санаанд ч оролгүй “Оруулчих” гэжээ. Ажилд орохоор өчнөөн хүн ирж байдаг болохоор юугаа ч бодох билээ. Хаалга тогшвол захирал хүний ёсоор хоолойгоо засаад “Ор, ор” гэжээ. Гэтэл юу үзсэн гэж санана. Үзэсгэлэнтэй сайхан залуухан бүсгүй бараг бүжиглэнэ үү гэлтэй алхалсаар ороод иржээ. Арай ч зөөгч, мөөгч хийхгүй байлгүй дээ гэх шүү юм бодон суутал зарын дагуу ирснээ ярьжээ. Тэгээд “Зүгээр л зөөгч хиймээр байна” гэжээ. Энэ бол бүхний эхлэл байсныг Төмөрөө эхэндээ яаж мэдэхэв. Мэргэжлийг нь асуувал хоолны технологич, менежер гэх нь дээд боловсролтойг илтгэнэ. Тэгээд ч түүнд хэрэгтэй хүн санагдсанд хүссэнээр нь болгожээ. Ажил ч эхэлж, Урнаа ч ажилласан шиг ажиллах болжээ. Ааш ялдам, царайлаг сайхан бүсгүй үйлчлэх нь үйлчлүүлэгчдэд хүртэл таатай нь мэдээж. Зарим үйлчлүүлэгч хандарч, өдөвч хариу ханд хаяж утас шөрмөсөө солилцдоггүй нь ажил хэрэгч хүний шинжтэй.
Хэд хоногоос овоо нүүр хагарсан тул Урнаа ч Төмөрөөгийн өрөөгөөр үе үе орж, гардаг болсон байна. Энэ ч зүйн хэрэг гэмээр зүйл л дээ. Ажилчин нь эзэндээ ажил байдлаа танилцуулалгүй яах вэ. Аяга кофе уунгаа ажил явдлаа товчхон, тодорхой яриад гардаг байж. Төмөрөө тогтсон гэр бүлтэй, төлөв талдаа эр ч эр амьтан болохоор элдвийг боддог л байж. Гэхдээ ажилчнаа тэгтэл нэг их сонирхоод, сонжоод байгаагүй гэнэ. Эхэндээ ч тэгэлгүй яах вэ. Нэг өдөр анкетийг нь санамсаргүй харвал жирийн амьдралтай нэгэн болох нь ч тодорхой. Ээж, оюутан дүүтэйгээ Дарь-Эхэд хашаа байшинд амьдардаг гэх утгатай товчхон биеийн байцаалт байх нь тэр. Тэгсхийгээд түүнийг мартсан байна. Төдөлгүй Улсын баяр наадам болж ажилчид нь амрах болсноор тэдний паян эхэлсэн гэхэд болно. Амралтаа хэрхэн өнгөрөөх талаар ярилцаад “Энэ удаа ийм, тийм баяр зохион байгуулаад яах вэ. Өөр өөрсдийнхөөрөө амарцгаа. Би аймгийн наадам үзнэ. Төв аймгийн наадам үзэж ирээд улсын наадам үздэг уламжлалтай. Баярын дараа баяртай уулзацгаая” гээд ажилчиддаа сайхан баярлаж, амрахыг хүсэн тараажээ. Ингээд өрөөндөө орж ирээд компьютерийнхээ ард суун интернэтийн шинэ мэдээгээр аялж байтал Урнаа зөөлхөн алхалсаар ороод иржээ. Санаанд ч орсонгүй, юм л асууж яваа юм байх гэж бодолгүй яах вэ. Тэгтэл хажууд нь ирээд дээгүүр нь өнгийн “Та юу уншиж байгаа юм бэ?” гэхдээ хоёр хөөрхөн хөхөөрөө халуу дүүгтэл төөнөөд авчээ. Эхнэрээсээ өөр эмэгтэй хүнтэй шүргэлцээгүй удсан болоод тэр үү хамаг бие нь халуу оргиод явчихжээ. Тэр бараг хөдөлгөөнгүй хөшиж орхиж. Тэгээд арайхийн “Мэдээ уншиж байна” гэж хэлснээ өөрөө ч анзаарах сөхөөгүй болсон байв гэнэ.Чих хавиар нь халуун амьсгал төөнөн хамт мэдээ унших нь хэдэн цаг болох мэт удаан санагджээ. Ингээд тэсэхээ байгаад “За, та хэдээр юутай байна?” гээд эргэн харжээ. Задгай энгэртэй цамцных нь цаанаас нөгөө хоёр хөөрхөн “шувуухай” хагас цухуйх нь ухаан самуурмаар санагдсан нь мэдээж. “Оо, юу ч алга. Харьдаг юм уу л гэж. Та аймгийн наадамд тийм дуртай юм уу? Манайх Булганых л даа. Багадаа аймгийн наадам л үздэг байж билээ. Их л гоё болдогсон. Улсын наадам уйтгартай байдаг юм. Хүн амьтны хөлд даруулчих гээд олигтой юм ч үзэж чаддаггүй. Хий дэмий Цэнгэлдэхийг нэг тойрдог ухаантай. Тэгээд ч ганцаараа яах ч билээ” гээд санаа алдах нь нэгийг хэлэх мэт.
Гэнэт ухаарсан Төмөрөө “Аймгийн наадам үзэх дуртай юм бол надтай хамт явахгүй юү. Харин хонож таарна шүү” гэвэл уухайн тас зөвшөөрөх нь сонин санагдсан байна. Ингээд “Төв аймгийн наадам маргааш өглөө эхлэх тул хоёулаа үдээс хойш гаръя. Чи бэлтгэлээ ханга. Мөнгө төгрөгт санаа зовох хэрэггүй. Баярын гоёогоо өмсөхөд л болох нь тэр. Бусдыг би хариуцна” гэж тохирчээ. Урнаа ч бэлтгэлээ базаахаар гарчээ. Мань хүн түүнийг гарахыг яагаад ч юм дагуулж харсан байна. Бие ч гэж бие, өгзөг ч гэж өгзөг харагдсан нь бас л сэтгэлийг нь сэрхийлгэж орхиж. Эхнэр, хүүхдээ хэрхэн аргалдаг билээ гэх бодол цээжинд зурсхийх төдий аргаа ч олжээ. Эхнэр рүүгээ залгаад найз нартайгаа ойрхон салхинд гарах болсноо хальт дуулгахад бараг гэрээс гардаггүй нөхрөө сэрдсэнгүй. “Тэг ээ, тэг. Бид хоёр энэ хавиараа болгочихно. Нөгөөдөр наадмаар гарцгаая” гэсэн нь болоод явчихав гэнэ. Төмөрөөд унаа тэрэг, мөнгө төгрөгийн зовлон байх биш. Ажлаасаа л шууд гарч тохирсон газраа уулзахаар хүлээж байлаа. Тээврийн товчоон дээр уулзахаар тохирсон тул тэр хавьд машинаа тавиад дотор нь суугаад хаанаас ирдэг бол хэмээн догдлон хүлээж суусан нь мэдээж. Хүлээсэн сэтгэлд нь хүүхэн болгон адилхан шахуу харагдаж зовооно. Тэгтэл тэнгэр өнгөтэй торгон дан дээлээр гоёсон ганган гэдэг нь гайхавч баршгүй нэг “амьтан” суналзсаар айсуй нь түүнийг алмайруулж, ухаан санааг нь бүр балартуулж орхижээ. Алхах тоолонгоор нь дан дээлийнх нь оноо ярагдан хас нь хальт харагдах нь хэргээр тэгж хувцасласныг нь илтгэх мэт. Их л ялдамхан инээсээр орж ирээд суудлаа эзлэхдээ хормойгоо хумисхийн суух нь бүсгүйчүүдийн өдөөн хатгалга гэдгийг Төмөрөө гадарлалгүй яах вэ. Хумисан, хумиагүй ярагдах хуниасыг яалтай. Цэлмэг гоолиг бүсгүй хажуудаа суулгасан чилгэр сайхан эр гоё харагдалгүй ч яахав. Урнаа Төмөрөөг төдийгүй унааг нь хүртэл чимэх ажээ. Тэд шуудхан Төв аймгийн зүг жолоо залсан нь хэлүүлэлтгүй. Хотын хамаг машин зөвхөн энэ аймгийг зорив уу гэлтэй бараг бүгд тийш чиглэжээ. Зам холгүй болохоор зөнгөөр давхисаар ороод ирэлгүй хаачих билээ. Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хувийн нэгэн зочид буудлын үүдэнд тоормозложээ. Халгах асуудал ганц л байлаа. Ямар өрөө авахаа яаж ойлгуулдаг юм билээ хэмээн бодож явтал юу юугүй ресепшн дээр нь тулаад оччихжээ. Хэдүүлээ вэ гэхийг сонсоод хий хулмалзтал ашгүй Урнаа “Хоёулаа. Тусгай өрөө бий юү?” хэмээн аварчээ. “Хоёр давхрын 20 тоотод орцгоо. Бүх зүйл нь дотроо. Хоногийн 25 мянган төгрөг гэжээ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.