"Энгэр зөрүүлэх" хэмээн Монголчууд тун энгийн нэрлэдэг энэ ёс нь нийт хүн төрөлхтний өсөн үржихийн шалтгаан, байгалиас заяасан зайлшгүй үйлдэл бөгөөд ертөнц дахинд нэгэн шинжтэй ч Монголчуудын хувьд өвөрмөц зан үйл, нарийн дэг журамтай явж иржээ.Энэ нь дэлхийн улс орон бүрийн нийгмийн байгуулал, үндэсний зан заншил, байгаль, цаг уурын байдлаас шалтгаалж эхлэх насны байдал, нөхцөл хандлага нь ялгаатай байдагтай холбоотой. Нүүдэлчин монголд урьд нүүдлийнхээ ахуй нөхцөлд нөлөөлөгдөн хүүхэд, залуучуудын бэлгийн бойжилт, бэлгийн харьцаанд арай эртэвтэр эхэлж заримдаа задгай шинжтэй. Гэхдээ Монголчуудын энгэр зөрүүлэх ёс нь хэдийнээс нарийн журамтай ариун нандин зүйл байсан. Энэ талаар монголчуудын хамгийн их эрхэмлэн баримталдаг ёс бол энгэр зөрүүлэх эсэх асуудлыг эмэгтэй хүн зөвшөөрөөгүй цагт эр хүн шахаж албадаж, хүч түрэмгийлж болохгүй, бага насны хүүхэдтэй энэ талаар ойртохыг цээрлэж, жигшиж ирсэн уламжлалтай. Эмэгтэй хүн айлын бэр болохоосоо өмнө эр дагаж айлд очиж хонох, эцэг эхийн дэргэд эр хүнтэй өвөрт нь орж унтахыг эрт үед цээрлэдэг байжээ. Жинхэнэ журамт монгол бүсгүй амьдралынхаа ханьтай болтлоо бусадтай энгэр зөрүүлэхийг тэвчдэг ёстой. Монголчууд XII-XIX зууны үед хүчирхэг байсны нэг үндэс маш чанга нарийн дэг ёс, өндөр сахилгатай байсных. Тэр үед эхнэртэй эр хүн өөр хүнтэй ойртвол сайн сүүтэй үнээгээр торгодог, энэ явдал давтагдвал уг нутгаас нь хөөн цөлдөг. Хэрэв цэрэг дайнд явсан хүний эхнэртэй ойртсон байвал цаазаар авдаг байсан гэдэг. Ер нь энгэр зөрүүлэх ёсны тухайд монголчууд шиг тийм нарийн ёстой ард түмэн цөөн байдаг. Эр, эмийн цэвэр ариун ёс нь хүн хүнээ хайрлах, хүндэтгэх хүн ёсны ухаан юм. Монголын нэгдсэн тулгар төрийн "Их засаг" хуулинд эр эмийн зүй бус үйлдлийг гэмт хэрэгтэнтэй адил жигшин цээрлэл үзүүлдэг байжээ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.