Төв аймгийн Дэлгэрхаан суманд нэг их эрдэмтэй лам байжээ. Түүнд Монголын газар нутгийг тоочсон нэг ховор ном байжээ. Тэр номыг Шар Дамба гэдэг “Үзье” гэж гуйж аваад буцааж өгөхгүй их уджээ. “Өгнө” гэж хэлээд өгдөггүй юм байжээ. Тэгэхлээр тэр эрдэмтэй ламын шавь Тарган Осор /?/ гэдэг хүн, Шар Дамбын эзгүй байхад байшинд нь ороод өнөөх номыг аваад багшдаа аваачиж өгчээ. Түүнээс болоод Шар Дамба, Тарган Осор хоёр хэрэлдэж зодолдож чухам тангараггүй дайсан болжээ.
Тэгж байтал Шар Дамба өвдөөд үхэх болжээ. Үхэхийн өмнө “Би муу Тарганыг аваад явна даа” гэж үргэлж хэлдэг байжээ. Шар Дамбыг үхсэнээс хойш хориод хоноод Тарган, эв эрүүл байсан хүн, гэнэт өвдөөд хэдхэн хоноод үхсэн дээ. “Шар Дамба, Тарган Осорыг аваад явчлаа” гэж манай нутагт цуу үг гарсан юм.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.