Тэр жил би 20 настай, хонгор зүстэй, шавилхан бор залуу дөнгөж дээд сургуулиа төгсгөөд зоотехникч гэсэн час улаан дипломтой амьтан хүн, мал хоёрыг зэрэг хээлтүүлэхээр хөдөө ажиллахаар томилогдож билээ. Хөдөөнийхөн гэдэг хэзээнээс ажигч гярхай, ажилсаг хүмүүс болохоор гаднаас ирсэн ганц бие хүнийг тэр дор нь олж хараад зүс буруу мал сүрэгт нь нийлсэн юм шиг сонжиж байдаг билээ.
Би ч тэдний хараанаас мултарсангүй, суурин газар шигдсэн суумал амьтан ирж гэж хэлүүлэхээс болгоомжилж шууд л хөдөө явж, ажил амьдралтай нь танилцаж эхлэхээс ажлаа эхэлсэн юм. Тэгж явтал шинэхэн гэр бүл болсон залуу хосынд хоног таарлаа. Хоёулаа зан ааш сайтай, унд цайтай ёстой л хөгшчүүлийн ярьдгаар дөрвөлжин бурам шиг сайхан хосууд байлаа.
Нас бие ойролцоо бид гурав дорхноо танилцаж, ярианд умбаж басхүү хөзөр тоглосоор цаг орой болсныг ч анзаарсангүй. Тэгээд унтахаар хэвтлээ. Төдөлгүй янагийн гал асан шуналтай үнсэлцэх чимээ гарснаа орны пүрш шажигнан бүсгүйн тачаадан дуу алдан гинших, залуугийн огцом түргэн амьсгалах сонсогдож нойрыг минь хулжаах нь тэр. Гэвч нэг их удсангүй залуугийн бүдэг дуу гарч “Чи яав” гэв. Бүсгүй “Хар амиа бодсон арчаагүй амьтан чинь түргэн буугаач” гэж уцаарлахад хархүү аргадах сонсогдож билээ.
Тэр явдлаас хойш хоёр сар орчим болж, би мал хээлтүүлгийн ажилтай танилцах ажлаар бас л гадаа гандаж, хөдөө хөхөрч яваад нөгөө айлдаа ирвэл нөхөр нь эзгүй, алдуул мал хайгаад явсан байлаа. Би бүсгүйтэй ойр зуурын ажил төрөл ярьж цаг нэлээд эрт байсан тул явахаар завдтал “Авгайдаа яараа юу, юун ч амархан саначихдаг юм билээ, хоноод явахгүй” гэж үг чулууддаг юм байна.
Би ч мөчөөгөө өгсөнгүй “Ардаа яарах авгайтайсан бол айл хэсч явахын хэрэг юу байна. Ааш араншин, ажил үйлсээрээ сэтгэл татчих бүсгүй хаана байна, хэнийд байна гэж хайсаар өдий хүрлээ” гэтэл хүүхэн инээд алдаж “Тийм байх аа. Манай голоор нэгэн гоонь залуу дандаа л цахилдагны иш амандаа зуучихаад хөдөө уул саваар яваа дуулддаг юм. Та юм байж л дээ. Тэгээд эрлээ олоо юу?” гэж миний тоглоом болгож хэлсэн үгний хариуд часхийсэн хариулт өгдөг байгаа.
Тэгэхэд нь би ч “Байдаггүй ээ, бараа сураг ч алга. Байсан хэд нь бүгд хаданд гарч, хад цохион дээр суучихаж” гэхэд “Аргагүй ш дээ, ийм мундаг сэхээтний нүдэнд өртөх заяатай охин манай хөдөө газар яаж байх вэ?” гэж байна.
-Уг нь ч баймаар л санж. Би л хожимдсон бололтой. Хоноод явна гэхээр хар хүн чинь юм саначих байх даа гэтэл:
-Гайгүй биз дээ. Өмнө нь хонож болсон юм чинь бариад зодчихгүй л байлгүй гээд инээв.
Бид хоёр бие биедээ битүү үг хаяж гогцоо үүсгэсээр… Тэр шөнө нөхөр нь ирсэнгүй. Надад завшаан боллоо. Орондоо ороод хэвттэл нойр хүрэх янзгүй. Гэтэл гэнэт хоёр сарын өмнө бүсгүйн нөхрийнхөө өвөрт тачаадан гиншиж, дараа нь уцаарлан туниж байсан нь санаанаас гарах янзгүй, улам бүр бодогдоод болсонгүй. Энэ зуур хүүхний байн байн хоолойгоо засан орондоо эргэж хөрвөөх нь миний дур хүслийг улам бүр бадрааж, би өөрийн эрхгүй орноосоо өндийхөд хүрэв.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.