Эхнэрийнх нь найз төрсөн өдөртөө урьсан тул Батцэнгэл эхнэр Сувдаатай хоёул кино үйлдвэрийн хажууханд байх Одноогийнд хүрч очив. Одноо, Сувдаа хоёр багаасаа үерхэж, нэг ангид хамт сурч байсан болохоор үй зайгүй найзууд. Хожим Сувдаа нөхөрт гарч хоёр ч хүүхдийн ээж болчихсон яваа бол Одноо харин хүнтэй суугаагүй, ганц охинтойгоо хамт амьдарч байгаа билээ. Найзынхаа төлөө санаа зовсон Сувдаа, -Миний найз насныхаа идэр дээр хань ижилтэй болмоор юм даа гэж зөвлөхөд өөдөөс нь, -Найз нь ганц охиноо хойт эцгийн гар харуулмааргүй байна. Тэгээд ч найзад нь ганц бие гангарч, сул бие сугсарч явах шиг сайхан юм хаа байх билээ гэж хариулдаг аж. Царай зүс, нуруу турууны хувьд миссийн тэмцээнд орох юм бол түүнтэй эн зэрэгцэх бүсгүй гарахгүй биз ээ. Ямар ч аавын хүү харсан ухаан алдан дурламаар энэ сайхан бүсгүйд гурван өрөө байр, хамгийн сүүлийн үеийн загварын үнэтэй машин гээд дутагдах гачигдах юм ер үгүй. Тийм болохоор хэр баргийн хүнийг тоож хардаггүй биз хэмээн найзууд нь боддог юмсанж. Батцэнгэл, Сувдаа хоёрыг хүрч очиход тэднийд найзууд нь ирчихсэн найр наадам ид дундаа өрнөж байж. Ойрд уулзалдаагүй тэд бие биенийгээ үнсэж үнгээд, тоглоом шоглоом, дуу хуур болсоор нэлээд удаан сууцгаалаа. Орой болсон тул зочид ч гэр гэрийн зүг явж, Батцэнгэл, Сувдаа, Одноо гурвуул үлдэв. Дотнын хоёр найзын яриа тийм ч хурдан дуусна гэж юу байх вэ. Тухтайхан тохитойхон суугаад баахан ярьж, хоол унд, архи дарс болсны эцэст -Хөөе, би машинаа грашт оруулж тавьмаар байнаа гэхэд, Цэнгэл ээ миний хайр Одноотой хамт яваад машиныг нь оруулчихаад ирээч гэвэл Одноо, -Ашгүй дээ, юун сайн юм бэ. Би ч заримдаа граш руу ганцаараа орохоос айдаг юм шүү дээ гээд машиныхаа түлхүүрийг аваад Батцэнгэлтэй хамт хоёул гарав. Шатаар уруудаж явахдаа бүсгүй Батцэнгэлийг сугадан, толгойгоо мөрөнд нь наах шахам явж байлаа. Гадаа гарч ирээд, -Пөөх ямар гоё шөнө вэ? Чи тэр одыг хар даа, аймаар тод гэрэлтэй байгаа биз гээд шөнийн одод анивчсан тэнгэр өөд зааснаа гарыг нь атган улмаар зүрхэн дээрээ тавих үвд томбойсон чийрэг хатуу хөх гарт таарахад Батцэнгэл цахилгаанд цохиулсан аятай бие нь татвасхийлээ. Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр дэргэд нь зогсож байж гэмээнэ хэр баргийн эр хүн тэвчиж чадахгүй дээ. Харин Батцэнгэл авгайгаа хардаж сэрдэхвий гэж сэтгэл нь зовсондоо, -Хоёулаа машинаа оруулж тавьчихаад хурдхан оръё тэгэх үү гэвэл бүсгүй түүний царай өөд харснаа, -Чи авгайгаасаа айгаад байгаа юм уу гэсэнд Батцэнгэл бяцхан нэрэлхмэр аядаж, -Үгүй ээ, үгүй айсан ч юм биш л дээ гэчхэв. Тэр хоёр машинаа асаагаад орон сууцны хажууд байх тоосгон грашт орлоо. Бүсгүй машинаа унтраачихаад хэсэг зуур чимээгүй сууж байснаа, -Цэнгэл ээ, миний хөгшин грашийн хаалга хаачихаад ирээч гэхэд Батцэнгэл хэлсэн ёсоор нь хаалгыг нь хаачихаад ирэв. Гэтэл Одноо машиныхаа суудлыг арагш налуулан гэдрэг хэвтчихсэн байх агаад хоёр хөлөө алцайлгасан чигээр юу ч болоогүй аястай харагдлаа. Эл явдлыг хараад Батцэнгэл хэсэг зуур яах учраа олохгүй балмагдан зогсож байтал бүсгүй,
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.