Нэгэн бүсгүй эрд гараад удаагүй байтал нөхөр нь эзэн хааны шийдвэрээр холын холд хугацаагүй цэргийн албанд явсанд туйлын үнэнч тэр бүсгүй олон жил нөхрөө хүсэн хүлээсээр уулзаж чадалгүй өвчний учир нас барж гэнэ.
Хүүгийн аав ээж нь халамжтай сайн бэрээ нутаглуулсны маргааш орой нь их гэртээ уй гашуудалд дарагдан сууж байтал гэнэт нохой нь гаслан хуцаж гэрээ тойрсонд юу болов гэцгээн гарах гэтэл муу нөхрийгөө ирэхээс өмнө цайг нь чаная гэх бэрийн дуу тод дуугарч хойд гэрийнх нь хаалга дуугарч гэнэ. Гэрт байсан хүмүүс айх гайхах зэрэгцэн цөмөөрөө хойд гэртээ орвол бэрийгээ амьд сэрүүн байхад орой ороход ямар л байдаг вэ, тэр янзаараа ороо зассан цайг нь хийсэн, хоолоо бэлдсэн галтай дэн асаалттай байна гэнэ. Түрүүхэн ороход ийм байгаагүй дэн ч байгаагүй яасан хачин юм бэ гэж айх гайхах зэрэгцэн суусаар үүр дөхөж байтал гэнэт гэрийн гадаа морин төвөргөөн гарч нөгөө муугаа арай гэж ирэхэд нь хэдэн адуугаа алдчихгүй юм сан гэх бэрийн дуу гарч исгэрэх чүү гэх сонсогдож гэнэ.
Аав, ээж, ах дүүс нь бүгд айж гайхан нутгийн нэгэн ламыг залж үзүүлсэнд тэр лам хөөрхий сүнс нь хоргодоод ирж дээ. Нөхрийгөө их хүлээж зовсон хүн байна. Түүнд нь хэл өг. Нөхрөө ирэхээс нааш явахгүй л болов уу даа. бүсгүй хүн гомдомтгойг эс мэдэх биш, айлгаж цочоож зайлуулах гэж яарч хэрэггүй, аяндаа алга болох нь байна. та нарт үзэгдэхгүй ч мэдэгдэнэ. Айсны хэрэггүй. Айлгахгүй ч юм байна. гэрт нь орой үдэш орох хэрэггүй болов уу гэж хэлээд баахан ном уншиж өгөөд тэр оройдоо явж гэнэ. Түүнээс хойш үхэр малыг нь хүн дуугарч туугаад ирэх буюу үнээ мал нь аяндаа саагдсан байх болж гэнэ. Аав ээж нь хүүдээ хэл явуулснаас хойш олон сарын дараа хүү эхнэрийнхээ тухай там тум юм дуулж гэнэ.
Нэгэнт хугацаа дөхсөн, хоёрт гашуудалтай мэдээ ирсэн учраа хэлж нутагтаа бүр буцахаар яаралтай явсаар олон хонож замдаа нэг айлд бууж гэнэ. Тэр айлын эмгэн өвгөн хоёр найртай сайхан угтаж хоол унд болжээ. Хүү түр боловч морь биеэ амраая гэж санан тухлахад өвгөн ингэж асууж гэнэ.
-Салхи нар хоёрт морь чинь зовсон янзтай, санаа сэтгэл хоёр чинь холд яарсан шинжтэй. Хаанаасаа хаа хүрж явна даа хүү минь гэхэд үнэнээ хэлж гэнэ. Өвгөн:
-Тийм болов уу гэж бодсон юм. Шаазгай өглөө шагширч сайн муу хоёр хольж хутгаад байсан юм. Холын хүн сайн амарч аваад яв гэж гэнэ. Хүү нэлээд амарч аваад явах болоход өвгөн нэгэн судар дэлгэж сууснаа босож хүүг гаргаж өгөхдөө:
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.