Эротик 18+ 1,500 ₮

Хязгааргүй их таашаал

Л Лемурийн нүд · 4 мин уншлага · 2026·08·02
‹ Буцах
Фонт 20px

Цэвэр ариухан жаахан охин байхдаа хөрш ахын гадаа гар бөмбөг тоглож байгааг анх хараад яасан нүдэнд дулаахан эелдэг хүн бэ гэсэн бодлоос минь анхны дурлал минь эхэлж байсан нь саяхан. Хааяа нэг гудамжинд таарах ч гэлээ тэр ахын ичингүйрсэн харцнаас хүүхэд мэт эгдүүтэйг нь гайхан боддог байлаа.

Тухайн үед гэрт минь өвөө эмээ минь эзгүй би гэртээ ганцаараа долоо хонох болоод айж бэмбэгнэн хань хайж байгаад санаандгүй хөрш ахтай худаг дээр ус авч яваад тааралдав. Би өөрөө даах уу үгүй нь мэдэгдэхгүй хүнд савтай явж байсныг өнөөх ах маань хараад алив ах нь тусалъя гэснээр бидэнд яриа дэлгэх боломж гарсан юм. Зөөлөн яриа, эелдэг инээмсэглэл, аргадангуй харах нүд, зоримог харц гээд л түүний бүх зүйл намайг соронзон мэт татаж, өөрийн эрхгүй тэвэрч аваад л үнэсчихмээр тийм сайхан мэдрэмжийг төрүүлж зүрх минь догдлон ичингүйрч байлаа. Хамтдаа алхсаар гэрийн үүдэнд ирээд явах даа орой хамт жаахан алхъя дуудахаар гараад ирээрэй гэв. Би ч чимээгүйхэн толгой дохиод түр баяртай гэж дотроо хэлээд хаалгаараа оров. Нисэх мэт аз жаргалд умбаж, хэчнээн ихээр баярлаж байгаагаа би өөрөө ч мэдэхгүй байв.

Оройн болзоонд юу өмсөхөө бодон өөрт байх бараг бүх хувцсаа ээлж дараалан сольж эцэст нь цэцгэн хээтэй даашинз намхан ултай гутал, цэцгэн чимэглэлтэй даруулга зүүж өөрийгөө бэлдлээ. Цаг их орой болж нар жаргаж байв. Ирэхгүй юм байх даа гэсэн гомдонгуй бодолдоо гуниглан гэрт сууж байтал "Чимгээ, Чимгээ" гэх дуу хадав.

Чухам тэр л цагаас эхлээд бид хамтдаа элдвийг хуучлан гудамжаар алхсаар нэг мэдэхнээ гэрийнхээ үүдэнд ирсэн цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг анзаараагүй. Дэндүү жаргалтай тэр мөчийг дуусгахыг хүсэлгүй гэрт минь орооч би ганцаараа байгаа гэхэд тэгвэл хань болоё гээд хамтдаа оров.

Би цай аягалж өгөөд зурагт асаан дэргэд нь суугаад юу гарч байгааг үл харгалзан хоорондоо маш их зүйл ярилцав. Гэнэт би чамайг маш удаан харж, сэтгэлээ илчлэхсэн гэж бодож явдаг байлаа. Чи маш томоотой охин тул намайг тоохгүй гэж бодсоор яваад өнөөдрийг хүрчихлээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ