Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+ 1,500 ₮

НҮЦГЭН ХҮҮХЭН

Л Лемурийн нүд · 2 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

Та хүнээс сонссон үлгэр домог биш, үнэхээр өөрөө үзсэн, баримттай нэг чөтгөрийн тухай ярьж өгөөч гэсэнд түүний ярьсан нь:

— За би нэг үнэн бодитой чөтгөрийг ярьж өгье. Би өөрөө үзсэн үнэн зүйл юм шүү. 1937-1938 оны үед юмсан. Би Алтанбулагаас Базар жолоочийн кабинд суугаад Улаанбаатар орохоор гарлаа. Машинд нь дүүрэн ачаатай юм. Бас нэг ачааны машин хамт явлаа. Нөгөө жолоочийн нэрийг мартчихжээ. Базарын танил юм. Алтанбулаг Улаанбаатар хоёрын хооронд бараг газрын дунд орж явлаа. Нэг үдэш харуй бүрий болж байлаа. Намрын сүүл сар юмсан. Базар гэнэт машинаа тоормослолоо. Над хэлж байна:

— Энүүнийг харж байна уу? гээд зүүн гар тийш толгойгоо дохив. Би руль дээгүүр нь “Юу байдаг юм бэ?” гэж бодоод харсан чинь нэг чармаа нүцгэн хүүхэн гараа өргөөд зогсож байна. Зүүн талынх нь задгай урт үс салхинд хийсэж байна. Зэвхий цагаан царайтай залуухан хориод настай болов уу гэмээр хүүхэн юм. “Машинд ч сууя” гэж байгаа бололтой гараа өргөөд зогсож байна. Түүнийг хараад дотор нэг л эвгүй болоод явчихлаа. Тэгтэл ард явсан нөгөө машин Базарын зүүн гар талаар нь зөрж ирээд мөн зогслоо. Өнөөх нүцгэн хүүхэн тэр жолооч руу хараад бас гараа өргөж “Кабинд нь сууя” гэв. Тэр жолооч айхыг мэдэхгүй их зоригтой залуу юм.

— За тэг! гээд кабиныхаа үүдийг онгойлгоод өглөө. Тэгтэл өнөөх хүүхэн алга болчихлоо. Хоёр жолооч хоорондоо ярьж байна:

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ