Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+ 1,500 ₮

Гэрлэсний дараахан эхнэр нь ганцаараа...

Л Лемурийн нүд · 2 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

Говь-Алтайн Бугат сумын мал туугч Дүгрээ ярив: Миний таньдаг найз залуу жолооч байдаг юм. Тэр Махкомбинатаас зүүн хойш Толгойтод хашаа аваад тэнд байдаг гэж хүнээс сонсоод би эрсээр олж очлоо. Хашаанд нь хоёр гэр байна. Орлоо. Аав ижий нь том гэртээ сууж байна. Хүү жолооч нь бага гэр бариад гэрлэх гэж байгаа юм байна. Би цай ууж жаахан ярьж байгаад явлаа. Намайг хуримандаа ир гэж урьж байв.

Түүнээс хойш сар шахам болоод мөн жолоочийнд дахиж очлоо. Тэгсэн чинь хашаа нь хов хоосон байна. Зөвхөн хоёр гэрийн бууц харагдаж байна. Тэгэхлээр хавийн айлаас сураглавал тэднийх өөр хашаанд буусан гэж байна. Тэднийхийг олж очив. Ярилцав. “Танайх яагаад өвлийн хүйтэнд өөр хашаанд нүүж ирээ вэ? “ гэж асуувал “А тэр явдалтай хашаа” гээд өөр юм ярихгүй байна. Би өөр юм ярьж байгаад явчлаа. Дараахан нь өнөөх жолоочтой би дайралдлаа. Тэр надад хашаанаас нүүсэн учраа ярьж байна.

Гэрлэсний дараахан эхнэр нь ганцаараа гэртээ унтах гэж байжээ. Нэг харсан чинь баруун орон дээр нь нэг залуувтар хүн буруу хараад хэвтэж байж гэнэ. Гайхаад харсан чинь хурхираад унтаж байж гэнэ. Айж сандраад гүйн гарч аавындаа орж “Манай орон дээр нэг хүн унтаж байна” гэж хэлэв. Аав нь гайхаад бэрийн хамт гэрт нь оров. Гэрт нь хүн юу ч байхгүй хоосон байжээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ