Эротик 18+ 2,500 ₮

Мөрөөр тэвэрвэл ханаран налаад ирэх нь тэр ээ...

Л Лемурийн нүд · 20 мин уншлага · 2026·08·11
‹ Буцах
Фонт 20px

Жолооч нарын паян анчдынхтай адил адал явдлаар дүүрэн ажээ. Дэлгэрийн түүх тэдний л нэг юм. Соц, зах зээлийн нийгмийг хоёуланг нь туучин яваа өнөө цагийн идэр насны нэгэн эр бөлгөө. Дэлгэр угаасаа Улаанбаатарын унаган хүүхэд билээ. Наяад оны сүүлчээр Дорноговийн Зүүнбаянд цэргийн алба хаасан бөгөөд цэрэгт татагдангуутаа арай боловсролтой нэгэн байснаас Нисэх дэх Цэргийн 107 дугаар ангид жолооны курст суралцан төгсч жолооч болсон түүхтэй эр ажгуу. Өөрөөр хэлбэл, цэргийн албаа жолоочоор хаасан гэсэн үг ээ. Цэргээс халагдаж ирээд хотын нэгэн автобаазад том тэрэгний жолоочоор ажилд оржээ. Тэгснээр тээврийн жолооч болж байгаа юм л даа. Нэг ёсондоо эх орноо хөндлөн гулд туулна гэсэн хэрэг шүү дээ. Ачаа бараа хаана хүргэнэ, тэр рүү л явдаг ажил байгаа юм. Шинэхэн жолоочид хуучин тэрэг өгдөг нэг гэмийг эс тооцвол бусдаар айлтгүй л дээ. Ачаа бараа олдохгүй гэх биш, хотын барааг хөдөө хүргээд, хөдөөнөөс бараа ачин хотод буулгадаг болохоор хоёр талдаа хоосонгүй явна гэж байгаа. Тэгэхээр цалин пүнлүү өндөртэй нь ч мэдээж. Цаг үеийнхээ хамгийн боломжийн амьдралтай хүмүүсийн эгнээнд орж буй нь тэр гэхэд хилсдэхгүй. Сарын цалин нь 2000 төгрөгт тулдаг гэхээр тухайн үеийн сайдын цалин шүү дээ. ШУА-ийн академчид сарын турш тархиа “гашилгаад” тийм цалин авдаг байсан гэдэг.
Тэгэхээр бараг хүссэнээрээ амьдрах боломжтой болж байгаа юм. Сарынхаа цалингаар л зурагт юм уу хөргөгч аваад хоолны “юм” үлдэнэ гэхээр их эр байгаа биз. Түүнд зөвхөн эхнэр л хэрэгтэй байв. Санаанд нийлсэн юм олоод авчихвал айлтгүй амьдраад явна гэсэн үг шүү дээ. Харин гэрийн бараа харахгүй зовлон нэг бий. Ялангуяа ургац хураалт энэ тэр болохоор хэдэн сараар арилж өгнө шүү дээ. Иймэрхүү зулгуй амьдрал тэр үеийн жолооч нарыг жинхэнэ банзал болгодог байсан гэхэд нэг их хол тусахгүй биз. Хүний л хорвоо юм болохоор биологийн хэрэгцээ ч гарах нь ойлгомжтой. Тэгэхээр тэнэж явдагаа ашиглаад “тэшээд” л байна шүү дээ. Тэр үеийн жолооч нарын паянг дэлгээд байвал барагдахгүй л дээ. Анчдын паянтай ойртож л очно буй за. Дэлгэрийн анхны аян Говь-Алтай байсан нь санамсаргүй хэрэг ч биш юм. Алсын замд явж үзээгүй, туршлага муутай залуусыг машин тасардаггүй баруун аймгийн замд дасгасаар байгаад жинхэнэ тээврийн тэрэгний жолооч болгож авдаг бөлгөө. Говь-Алтай хол ч биш, ойр ч бишээрээ онцлогтой юм. Алтай, Улаанбаатарын хооронд машин тасардаггүй нь жолооч нарт нэг ёсондоо дадлага болдог гэсэн үг л дээ. “Зил-130” машиндаа барилгын ойр зуурын материал ачсан тэрбээр алтан шар замдаа залбиран “22”-ын товчоогоор гарахдаа амьдралд үзээгүй болгоноо үзнэ гэж хэн санах билээ.
“22”-ын товчоон дээр нэгэн хүүхэдтэй залуухан бүсгүй гараа өргөн таарчээ. Урт аянд хань болох ч юм бил үү гээд хаа очихыг нь лавлавал “Баянхонгор орно” гэжээ. Бараг Алтай хүртэл ханьтай болох учир дуртай нь аргагүй кабиндаа суулгаж авав. Пагма гэх улаахан хацарт бүсгүй их л цагаан цайлган, яриасаг нэгэн байв гэнэ. Ой өнгөрч буй хүүтэйгээ хотод ахан дүүсийнхээрээ орж гарч хэд хоноод харьж яваа юм байх. Тэр үед баруун аймгаас ирсэн хүмүүс буцахдаа Тээврийн товчоо юм уу “22”-ын товчооноос гараа өргөөд л машинд дайгдчихдаг байсан юм. Одоогийнх шиг мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Харин ч замын ханьтай болсон гээд жолооч ах нар хоол, унд даана шүү дээ. Бүр Баян-Өлгий, Ховд, Увсаас ч тэгээд хүрээд ирдэг байж билээ. Түүний л нэг болохгүй юү. Бяцхан хүү нь ч санаа амар амьтан бололтой. Эхийнхээ өвөр дээр унтаад л явах ажээ. Дэлгэрээс гурав дүү  21 настай бүсгүй байв гэнэ. Эр хүний нүдээр хальт харахад бие хаа сайтай, тухайн үеийнхэн дотроо чацархагт орохоор цэх шулуун нэгэн үзэгджээ. Нутаг усыг нь сонирхон, нэр усаа мэдэлцэн, сайн муугаа ярилцан, тоглоом шоглоом болон замдаа гарцгаасан байна. Залуу бас анхны аян тул сэтгэл нь нэлээд хөөрсөн Дэлгэр их л эрт гарсан нь мэдэгдэж байв. Аваргууд ачаа бараа, аяга цай гэсээр байгаад үдээс хойш юм уу оройдоо гарвал их юм. Манай хүн тэр өдөр баруун аймгийг чиглэсэн бараг анхны жолооч гэлтэй ганцаараа давхиж авай. Харин хот руу зөрөн давхих жолооч олон таарсныг өгүүлэх юун билээ. Дэлгэр цэрэгт байсных уу ямар ч байсан халаасны хэдэн дуутай бөгөөд түүнээсээ аялсан шигээ “Замынхаа голыг ширтээд золбоо төгс дуугаа дуулан” давхиж явлаа. Гэнэт яагаад ч юм нэгэн дууг нь Пагма даган дуулсан байна.
Танихгүй хүнээс бэргэлгүй дуулахыг бодоход өөртөө их л итгэлтэйн шинж ажгуу. Тийм ээ, тэр тун сайхан хоолойтой, бараг сайн дурын уран сайханч гэмээр дуулдаг юм байна. Хоолой нь хоршоод дуу нь бүр амилаад ирэлгүй яахав. Ийн давхисаар яваад их үд болжээ. Зам сайн мэдэхгүй ч Пагмын хэлснээр гол замаас гаралгүй давхиж явсан тул замаас жаал гараад өдрийн унд уух болсон байна. Машиныхаа дэргэд дэвсгэр дэвсээд примус гарган цай чанав гэнэ. Нэгэн цагаан паалантай саванд ээжийнхээ хийсэн цуйванг идэх санаатай гаргаж ирвэл бүсгүй ч аяныхаа богцыг дэлгэжээ. Бүсгүй хүн, тэгээд ч хүүхэдтэй хүн тун нямбай болох нь ажиглагдсан байна. Хангалттай сайхан хуушуур хайраад цаасан хайрцагт хийж авчээ. Хүү нь өндөг идсэн шиг явах бөгөөд хуушуураас нь ганцыг л идэж харагджээ. Цуйвангаа орой идье гээд халуунаар шахуу хуушуураас сайн цохиж авчээ. Гэрийн хуушуурын амттайг хэлэх үү? Бараг бүгдийг нь шахуу идэж орхижээ. Бүсгүй ч хэдэн хуушуур идэн цай ууж аваад хөдөлсөн байна. Чухам ямар гээчийн газар яваагаа хийгээд Өвөрхангайн Арвайхээрт хэдийд очихоо ч мэдэхгүй явжээ. Харин Пагма арай илүү зам мэддэг бололтой юм. “Зуур нэг хоноод орно доо” гэх юм ярьжээ. Тэгэхэд одоогийнх шиг хар зам байсан биш хонож тааралгүй яахав. Мөн л хоршин дуулсаар явтал үдшийн бүрий татаад иржээ. Зам харгуй сайн мэдэх биш, тэгсхийгээд хоноглохоор замын хажууд гарч зогсчээ. Оройн хоол болгон үлдсэн хуушуур, цуйвангаа идэж, халуун цай уугаад амарцгаах болжээ.
Ээж, хүү хоёрыг кабиндаа унтахыг хэлээд өөрөө машиныхаа дэргэд газраар пүүгээгээ зулжээ. Тэнгэр цэлмэг тул оддыг тоолох шахуу хэвтэж байжээ. Пагмын хүү замдаа ядарсан уу, нялх хүүхэд тийм байдаг юм уу амархан унтаж орхиж. Хүүгээ унтсаны дараа Пагма бие засахаар кабины хаалга дуугарган гарч ирээд задгай газар “морь харсан” нь залуугийн бодлыг өөрчилнө гэж хэн санах билээ. Бие засаад хувцасаа янзлангаа айсуй бүсгүй сарны гэрэлд нэг л үзэсгэлэн төгөлдөр харагдсан байна. Бүсгүй аажуухан ирээд кабиндаа орох гэтэл Дэлгэр хоолой засан чимээлээд “Пагма, нааш ир ээ. Жаал хуучилъя. Нойр хулжаад байна” гэжээ. Пагма ирээд хажууд нь явган суужээ. “Хүү чинь унтав уу?” хэмээн мэдээжийн асуулт асууж будилжээ. “Унтчихлаа. Нэг унтчихвал сэрдэггүй юм” гээд үсээ илжээ. Зүгээр суухаар залбирч суу гэдэг шиг Пагмын амьдралыг сонирхжээ. Малтай юу, юу хийдэг вэ гэх зэргээр тандсан байна. Аймгийн Чихэр боовны комбинатад ажилладаг, хүүхдээ хоёр ой хүрэхээр ажилдаа орно. Ээжийнхээ хашаанд гэрт тусдаа амьдардаг, нөхөр цэрэгт яваад жил өнгөрч байна гэх зэргээр тайлан тавьжээ. Яагаад ч юм жаал хагсаж яваа бүсгүй юм даа гэх хачин бодол төржээ. Тэгээд өөрийнхөө амьдралыг үнэнээр нь яриад санаа алдангаа өндийгөөд иржээ.  Сүүлдээ ч ёстой л хаа хамаагүй юм ярин сууцгаасан байна.
Хээр талд тэр хоёроос өөр хэн ч байсангүй. Машины гэрэл ч харагдахгүй байлаа. Орь залуу хүмүүс орь залуу л хүмүүс байдаг хойно элдвийн оршил зоршил гэж юу байхав. “100” татаж зориг чангалах энэ тэр байхгүй шүү дээ. Хэн хэн нь ярихдаа гүн гүн амьсгаа татах нь сэтгэл хөдөлсний шинж бөгөөд ямар нэгэн зүйл хүсэн буй нь тодорхой юм. Ийм үед эр хүн санаачлагыг гартаа авах нь хууль билээ. Дэлгэр зориглон Пагмын мөрөөр тэвэрвэл ханаран налаад ирэх нь тэр ээ. Бүсгүй хүнтэй ойр ойрхон зууралддаггүй болохоор байгалийн махан жад нь байж ядан чинэрч асныг хэлээд яахав. Бүсгүй ч бараг бэлэн байсан тул тайчаад өвөртөө хийгээд авав. Өөртэй нь адил ойр ойрхон эр хүнтэй ойртойгүй нь илт байлаа. Гадны биет бие рүү нь яваад ороход гиншин зөөлхөн дуу алдаад биеэ зөнд нь орхих нь эзэмдүүлэхийг зөвшөөрсний тэмдэг гэхээс яахав. Хэн хэн нь ангаж цангасан тул нэг их ёсолсонгүй тэгсхийгээд тавирцгаажээ. Нэгэнт сэтгэл зүрх, бие махбодоороо нэгдээд авсан болохоор бүр нүүр хагарч нэг гэрийн эр, эм мэт болжихуй. Төдөлгүй дахицгаав. Энэ удаа нэлээд тухтай ноололдоцгоов. Дэлгэр чалхтай залуу эрийн шидийг үзүүлэн цохиж байлаа. Пагмын бараг онгон гэхээр бие халуу оргин төөнөх нь таатай. Хэдийгээр хүүхэд гаргасан бүсгүй ч бүтэн жил “юм” үзээгүй тул ийм ажлаас нэлээд хол хөндий бөгөөд биеэ барьсхийж байгаа нь мэдэгдэнэ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ