Магнай өмнө нь өөртөө тийм зүйл тохиолдоно чинээ зүүдлээ ч үгүй явсан нэгэн юмсанжээ. Тиймэрхүү явдлыг дүрс бичлэг, хуурцагны кинон дээрээс ч олж хараагүй байж. Ер нь ч тэр сексийн янз бүрийн гаж зуршилыг харуулсан кино бичлэг үзээд явдаг эр биш аж.
Ихэвчлэн сонирхогчийн видео камераар зургийг нь авч, мөнгө олох зорилгоор эв дүй муутайхан хийсэн садар самуун нь хэтэрсэн тиймэрхүү киног найз нөхдийнхөө гэрт ганц нэг удаа хальтхан харсанаас цаашгүй байв.
Гэтэл нэг л өдөр тэр өөрөө садар самуун явдлын золиос, муухан кино зохиолын гол дүр болчихсон байна. Магнай өөрийгөө эр хүн гэж мэдэрсэнээс хойш мөн эрийн цээнд хүрч эмс охидоор оролдож явдаг болсоноосоо хойш ийм зүйлтэй учирна гэж санаа ч үгүй, бүр зүүдлээ ч үгүй явсан агаад тэрхүү хачин үйл явдал өөрт нь тохиолдсоны дараа нэг хэсэг хачин балай юм шиг болж хүн амьтанд ярихаасаа эмээж ичиж нэрэлхэж явсанаа өөрт тохиолдсон тэрхүү гаж үйл явдлыг цаасан дээр буулган тэмдэглэрхүү зүйл бичиж орхисон гэдэг.
Нөгөө тэмдэглэлээ хэнд ч үзүүлэлгүй хав даран нууж байсанаа нэг удаа халамцуудаа гэв гэнэтхэн хүнд үзүүлмээр санагдаад хамт архи ууж байсан нөхөртөө чанга дуугаар уншиж өгсөн байна. Цаадах нь ч амаа ангайлган шимтэн сонсч суусанаа “Наадах чинь хэний зохиол вэ. Чейзийнх үү” гэж асуухад Магнай “Иш зайлуул, энэ чинь зохиол биш надад тохиолдсон, миний амьдралд таарсан бодит үйл явдал байхгүй юу” хэмээн томорсон юмсанж. Түүнээс хойш найз нөхдийн нь дунд энэ яриа маш хурдан тархаж хүн болгон шахуу “Магнай чи нөгөө лаг зохиолоо уншиж өгөөч. Эсвэл яриад өгчих” гэж шалгаадаг болсон байна.
Зарим нь бүр их мөнгөөр худалдаж авч үзье хэмээн зүгээр суулгахаа больсон байна. Мэдээж ийм их шахалтанд орсон болохоор аль нэг найздаа уншуулж харуулах ч юм уу ярьж өгсөөр байтал “Магнай дөрвөн галзуу тачаангуй хүүхэнд хүчиндүүлж үхэх дөхсөн” гэдэг түүх амьтаны ам дамжин хавиар нэг тарсан ажээ. Надад ч гэсэн түүний нэг найз энэ тухай ярьсан бөгөөд уг тэмдэглэлийг бараг л цээжээрээ хэлж өгсөн юм. Магнай тэр өдөр Сэлэнгийн Шаамар сумаас хувийн тэрэгтэйгээ буцаж яваад нэгэн даржин дэн буудлын гаднаас 25 орчим насны бүсгүйг машиндаа суулгаад хөдөлжээ. Хүүхнээс хэдэн төгрөг аваад бензинийхээ мөнгөнд нэмэр болгочихьё гэж бодож суулгасан юмсанж.
Гэвч замын уртад хүүхний бие галбир, хөдөлгөөн болон хэлж ярьж байгаа уян зөөлөн урсгал ярианд мансуураад бодлоо өөрчилж хот орох замдаа хаа нэг газар зогсоод наалинхай зөөлөн биед нь хүрч намба лагшинг нь таалж үзэхэд яахав дээ гэж бодоод эхэлсэн байна. Чингээд албархуу ихэмсэг дууныхаа өнгийг өөрчлөн найз залуу шиг нь ойр дотно халуун яриа өдөөгөөд эхэлжээ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.