Эмэгтэй хүн тэр тусмаа нас бие гүйцсэн бүсгүй хүн таван жил эр хүнтэй ойртохгүй явна гэдэг огт утгагүй хэрэг шүү дээ. Надтай нэг өрөөнд байсан охины нөхөр болох найз залуу нь халхад байсан юм. Өдөр болгон шахуу л найз болох залуудаа захидал бичнэ. Хаашаа ч гарахгүй, хэнтэй ч нийлэхгүй,
үргэлж л тэр залуугаа санааширч мөрөөднө. Нөгөөхөөс нь захидал ирэхгүй бол санаагаар унаж гутарч орхино. Хүн ингэж өөрийгөө ганцаардуулж сэтгэлээр унаж байхын хэрэг юу байна аа. Хэндээ, юугаа хадгална гэж эрэгтэй хүнтэй унтахаас татгалзаж хайран сайхан залуу насаа алдана вэ гэж би хувьдаа харамсан боддог юм. Зөвхөн хайртай хүндээ л охин биеэ өгч онгон хальсаа хөндүүлнэ гэж ярьж байгаа зарим охидууд надад европын сүм хийдээр хүмүүжсэн гэлэнмаа нарын уйтгарт төрхийг санагдуулдаг. Миний хувьд хүнтэй сууж хүүхэд гаргахаасаа өмнө хүнтэй зөв сайхан унтаж сурна гэдэг бол сексийн соёлд суралцаж байгаа хэрэг л гэж санадаг. Нөхөртэй болчихоод дараа нь сексийн соёлд суралцана гэдэг бол том алдаа. Сексийн соёлд емнө нь суралцаж чадаагүйгээс олон эмэгтэй нөхөртөө гологдож хаягдаж байдаг гэж би боддог. Гэхдээ миний энэ үзэл танд буруу санагдан таны дургүйг хүргэж байж ч мэднэ. Ямар боловч би өөрийн бодол өөртөө зөв гэж л боддог. Одоо хойно сурч байсан яриандаа эргэн оръё. Хойно сурч байхад төрсөн өдөр, үндэсний баяр, элдэв ой, тэмдэглэлт өдөр гээд наргиж цэнгэх шалтгаан шалтаг мундахгүй. Зав л гарвал ууж наргина. Энэ бүхэн заримдаа сексийн бал бурмыг амсах аятай боломжийг бүрдүүлж өгдөг байв. Би ийм үеэр өөртөө таалагдсан залууг яаж ийгээд л олж дөнгөдөг байв. Халамцуу загас наадуулахад ер бусын тачаангүй бас амттай байдаг. Ёстой л бие, биеэ урж тасдах нь холгүй янаглаж мунаглах хэчнээн сайхан байдгийг үгээр ч илэрхийлэхийн аргагүй. Энэ утгаараа архи бол сэрэл тачаалыг өдөөх сайн талтай гэж би үздэг. Гэхдээ архийг секс хийхэд амттай болгох тэр л хэмжээнд хэрэглэх нь чухал. Ухаанаа алдтал уух юм бол утга учраа алдана. Эрчүүд согтуу үедээ удаан дур тавьдаг. Мэдээж хүүхнүүдийн хувьд эрчүүд удаан тавих тусам ханамж авах нь илүү.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.