Харин амьдралаа өөрчилдөг хүмүүс илүү хүнд ачааг үүрч сурдаг…
Шоргоолж өөрийн жингээсээ 20–50 дахин хүнд зүйлийг өргөж чаддаг…
Энэ нь амьдрал хялбар болохоор биш, харин амьд үлдэхийн тулд тийнхүү дасан зохицсонтой холбоотой…
Хүн ч бас үүнээс их өөр зүйлгүй…
Хамгийн хүнд хэцүү цаг үеүүд танд өөрт чинь байсан гэж төсөөлөө ч үгүй тэрхүү боломж, чадварыг нээн илрүүлдэг…
Бүтэлгүйтсэн стартап…
Төлөвлөөгүй цомхотгол…
Нүүр буруулсан татгалзал…
Нойргүй хоносон шөнүүд…
Өөр хэн ч үүрч чадахааргүй тийм хариуцлага…
Тэдний нэг нь ч танаас зөвшөөрөл хүсээгүй…
Тэд ерөөсөө л ганцхан асуулт асуусан:
"Чи илүү хүчтэй болох уу, эсвэл илүү жижигхэн нэгэн болох уу?"
Өсөлт дэвшил ая тухтай хайрцагт савлагдан ирэх нь ховор…
Тэрээр дарамт, шахалт хэмээн багтай ирдэг…
Харин дарамт шахалт таныг урьд өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй "агуу өөртэй чинь" танилцуулдаг гайхалтай зуршилтай…
Миний мэдэх хамгийн хүчтэй хүмүүс анхнаасаа тийм байгаагүй…
Ямар нэгэн цаг үед хүчтэй байх нь ердийн нэг сонголт биш, харин заавал байх ёстой зайлшгүй шаардлага болсон учраас л тэд хүчирхэгжсэн…
Тиймээс, хэрэв одоо амьдрал дэндүү хүнд санагдаж байвал...
Магадгүй тэр таныг мохоохыг хүсээгүй байх…
Магадгүй таныг үнэндээ ямар хүнд ачааг үүрч чадах чадалтайг чинь танд харуулах гэж буй нь тэр биз ээ…
✦