Элдэв сонин 18+

Самсунгийн тухай

Л Лемурийн нүд · 1 мин уншлага · 2026·08·11
‹ Буцах
Фонт 20px
Ихэнх хүмүүс Самсунгийг зөвхөн гар утасны бренд гэж мэддэг…
Харин Өмнөд Солонгос дотроо бол 60 орчим харьяа ба охин компанитай, асар том аж үйлдвэрийн систем шиг ажилладаг…
Үүний 9 жишээ:
1️⃣Өрсөлдөгчдөдөө зориулж чип үйлдвэрлэдэг:
Samsung Foundry нь Qualcomm, Google, Tesla зэрэг компаниудад зориулан процессор бүтээж ирсэн…
2️⃣iPhone-ий дэлгэцийг нийлүүлдэг:
Samsung Display нь Apple-ийн OLED хавтангийн үндсэн нийлүүлэгч юм…
3️⃣Moderna-ийн COVID-19 вакциныг үйлдвэрлэсэн:
Samsung Biologics нь 2021 оноос эхлэн Инчон дахь үйлдвэртээ тус вакциныг савлаж, баглах ажлыг гүйцэтгэсэн…
4️⃣Бурж Халифаг барих ажлыг ахалсан:
Samsung C&T нь дэлхийн хамгийн өндөр цамхгийг барьсан хамтарсан үйлдвэрийг толгойлсон…
5️⃣BMW болон Rivian-д зориулж батарей үйлдвэрлэдэг:
Samsung SDI нь дэлхийн хамгийн том цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгчдийн нэг юм…
6️⃣Дэлхийн хамгийн том хөлөг онгоц үйлдвэрлэгчдийн нэгийг ажиллуулдаг:
Samsung Heavy Industries нь шингэн байгалийн хий (LNG) тээвэрлэгч, танкер болон чингэлэг тээврийн онгоцуудыг үйлдвэрлэдэг...
7️⃣Нефть цэвэрлэх ба нефть химийн үйлдвэрүүдийг барьдаг:
Зөвхөн Saudi Aramco-ийн хийн үйлдвэрийн нэг гэрээ л гэхэд 6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байв…
8️⃣Дэлхийн хамгийн том сурталчилгааны агентлагуудын нэгийг ажиллуулдаг:
Cheil Worldwide нь зөвхөн Самсунгаас гадна Adidas, Lego, Microsoft зэрэг глобал брендүүдтэй хамтран ажилладаг…
9️⃣Өмнөд Солонгосын хамгийн том сэдэвчилсэн паркийг эзэмшдэг:
Самсунг нь Ёнин дахь Эверлэнд (Everland) паркийг 1976 онд нээгдсэнээс нь хойш ажиллуулж байна…
Өрнөдийн технологийн аварга компаниудын ихэнх нь програм хангамжийн чиглэлд өргөжин тэлсэн…
Харин Самсунг нь Өмнөд Солонгост дараагийн шатанд ямар хүнд үйлдвэрлэл хэрэгтэй байна, тэр чиглэл рүү хажуу тийшээ тэлж хөгжсөн…
Түүний харьяа компаниудын нийт орлого 2024 онд Өмнөд Солонгосын ДНБ-ий 13%-тай тэнцэж байв…
Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ